АШУҮИС, Ротари клубийн хамтын ажиллагаагаар “Birthing Simulation Center” төслийг хэрэгжүүлэхээр боллоо

: 28 өдрийн өмнө / 2018-11-16 12:50:52

АШУҮИС-ийн  захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Цолмон, Улаанбаатар Пийс Авенью Ротари клубийн ерөнхийлөгч П.Чимэдням нар 2018 оны 11 сараас эхлэн 3 жилийн хугацаанд хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ. Хамтын ажиллагааны хүрээнд АШУҮИС-ийн АУС, ЭБЭСТ-ийг түшиглэн “Birthing Simulation” ур чадварын  төв байгуулах зорилготой юм.

Түүнчлэн Birthing Simulation төвийг  тасралтгүй тогтвортой ажиллах нөхцөл бололцоог хангах зорилгоор төвд ажиллуулах  мэргэжилтнүүдийг АНУ руу богино хугацааны  буюу 2 долоо хоног дадлагажих сургалтад хамруулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. Олон улсын ротари сангийн санхүүжилттэй хэрэгжиж буй “Birthing Simulation Center” төслийн хүрээнд Эх барихын  яаралтай тусламж, эх барих үед үзүүлэх гардан ажилбарын ур чадварыг дээшлүүлэхээр ажиллах юм. Энэхүү төв нь Монголд анх удаа бүрэн автомат компьютерын системд холбогдсон “Birthing Simulation”-г нэвтрүүлж байгаагаараа ач холбогдолтой. Ингэснээр төгсөлтийн өмнөх, дараах болон мэргэжил дээшлүүлэх сургалтад суралцагч эх баригчийн болон хүний их эмчийн ангийн оюутнууд, ажлын байран дээрх эмнэлгийн мэргэжилтнүүдийн сургалтын нөхцөлийг сайжруулах боломжтой болж байна.

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих