Google компани Оросын хуулийг дагаж мөрдөнө

: 28 өдрийн өмнө / 2018-11-16 14:53:46

Google компани ОХУ-ын хууль, журмыг мөрдөхөө илэрхийллээ хэмээх мэдээллийг Оросын Хяналтын албаны орлогч дарга Вадим Субботин РИА Новости агентлагт өглөө. Тэрбээр  Google компанийн төлөөлөлтэй уулзсаны дараа энэхүү мэдээллийг өгчээ.
 
ОХУ-ын Хэрэглэгчийн хяналтын газраас интернэтийн хориотой эх сурвалжийн жагсаалтыг гаргаж, Холбооны хэмжээнд систем болгосон юм. Харин Google компани энэ системд холбогдохоос татгалзсан учраас зөрчил үүсч Google компанид 500-700 мянган рублийн торгууль ногдуулна хэмээн мэдэгдээд байсан юм.
 
ОХУ-ын нутаг дэвсгэр дээр хориглосон интернэтийн эх сурвалжаас хайлт хийсэн хайлтын оператор компаниудыг торгох эрх олгосон хууль эрх зүйн акт өнгөрсөн есдүгээр сарын 26-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд Оросын хайлтын Mail.Ru, "Спутник", "Яндекс" зэрэг операторууд системд холбогдоод байгаа юм.
 
Лхагва гаригт болсон уулзалтаар хоёр тал ерөнхийдөө тохиролцоонд хүрсэн хэмээн Вадим Субботин хэллээ. Гэхдээ Google компанийн зүгээс  “техникийн зарим нэг нюанс” байгааг хэлсэн ажээ. “Техникийн зарим нэг асуудлаар бид ойрын үед хамтарч ажиллана, хамгийн гол нь манай хууль эрх зүйн зохицуулалтыг хүлээн авсан нь бидний хувьд хангалттай” хэмээн тэр хэлжээ.

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих