Маргааш 4, 9 -өөр төгссөн дугаартай автомашин хөдөлгөөнд ОРОЛЦОХГҮЙ

: 30 өдрийн өмнө / 2018-11-16 15:23:57

11 дүгээр сарын 17-ны Бямба гарагт буюу маргааш 4, 9 -өөр төгссөн автомашин дугаарын хязгаарлалтад хамрагдана гэж ТЦА-наас мэдээллээ.

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагийн ажлын өдрийг энэ долоо хоногийн Бямба гараг руу шилжүүлсэн учир ийнхүү маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэх юм байна.

Харин Ням гарагт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрөөр Пүрэв гарагт дугаарын хязгаарлалт үйлчлээгүй тул 4, 9 -өөр төгссөн дугаартай тээврийн хэрэгслийг маргааш хязгаарлахаар болсон аж.

Дугаарын хязгаарлалт 08:00 цагаас 20:00 цагийн хооронд хүчинтэй байдаг билээ.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Сда
30 өдрийн өмнө / 202.126.89.238

Тэгвэл 5 дахь бас амраа биз дээ .бүтэн сайнд 5.0 ииг хориГлооч

5,0
30 өдрийн өмнө / 66.181.191.70

5/0 төгссөн нь Баасан гаригт явдаггүй шүү.

Доогий
30 өдрийн өмнө / 59.153.84.218

Тэгээд баасан гаригт чинь 5, 0-оор төгссөн нь явдаг биз дээ эргүү сэтгүүлчээ