Б.Мөнгөнчимэг дагах барилдаанд гарч ирлээ

: 26 өдрийн өмнө / 2018-11-17 21:42:06

Жүдо бөхийн “Hague-2018” гран при тэмцээн өнөөдөр маш өрсөлдөөнтэй үргэлжилж байна. 

 

Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд МУГТ Б.Мөнгөнчимэг С хэсгийн аваргын төлөө Францын жүдоч Ди Синтио Маеллетэй барилдан ваза-ари үнэлгээгээр ялагдлаа.

Одоо дагах барилдаанд Англи улсын жүдоч Ливесей Амы-тай барилдахаар дэвжээнд гарч ирлээ. Англи жүдочийн хувьд 1992 оноотойгоор дэлхийн чансааны 21-д эрэмблэгдэж байна.

Хоёр тамирчны хувьд 2017 онд Анаталыгийн гран при тэмцээн дээр нэг удаа учраа тааран барилдаж манай бөх ялагдаж байсан. 

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих