Ми.Энхболдын айдас У.Хүрэлсүхийн далайлт

: 28 өдрийн өмнө / 2018-11-18 17:04:48

Өссөн орчин:

Зүгээр л эргэн дурсъя. Энэ хоёрын өссөн орчноос эхлэх нь зүй. Нэг нь сэхээтэн айлын хур мярайтай бондгор цагаан хүү, нөгөөх нь тостой жолоочийн тоостой бор хүү.

Энх60лдыг багшийн хүүхэд гэж багш, ажилчин, оюутнуудын дунд өхөөрдүүлж Дашбалбар агсны хэлснээр эх орон гэдгийг 40, 50-н мянгатаар төсөөлж өссөн суурин хүмүүжилтэй иргэн. Нөгөөх нь амралтаараа тээврийн тэрэгний ачаа таталцаж Алтай хангай, говийн манханд аавыгаа даган халуунд халж хүйтэнд хөрж явсан. Энх60лдын дэргэд Хүрэлсүх ачааны машинтай жолооч аавын кабинаас уулсын сүрлэг, усны тунгалгийг харж ирсэн.

Өсөх наснаас эх орноо үзэх ойлгох, үнэлэх үзэмж нь ийм л зөрөөтэй. Сайд дарга нарын хүүхдүүд босгийг нь давдаг нийслэлийн 1-р арван жилийн "комунн" пионер Энх60лдын хажууд Хүрэлсүх тухайн үед гэр хорооллийн захын 2-р арван жилд юм юмандаа хөдөлгөөнтэй сурагч явсан гэдэг юм билээ.

Хүрэлсүхийг цэргийн казармд дайчин нөхөрлөл дунд хатуужиж явхад нөгөөх нь Мие багшийн хүү гэгдэж их сургуулийн сүрчиг ханхлуулсан дэгжин оюутан байсан гэдэг. Түүний гар казарм зүлгээгүй, түүний шанаа нудралт амсаагүй тэр өнөөдөр нь зодолдоод маргааш нь тэврэлдэх цайлган эрсийн нөхөрлөлөөс тээр хол өссөн хүн. Тиймдээ ч гомдомтгой, өс зуумтгай ажиглагддаг. Өсөхөөс эхлээд багш аавын хамаарал, сэхээтэн нөлөөний ихэмсэглэл нь одоо ч цухалздаг.

Улс төрийн замнал:

Эрдэмтэн багшийн хүүд төрийн алба үргэлж дардан байсан бүр үргэлж шүү. Ажлын тохилог контор, албан тушаалын зөөлөн суудал шат дараалан өгсөж. Өрөөл хүч өгзгөн дор нь суудлыг нь дөхүүлж өгсөн ч гэж ярилцдаг. Өөрийн бус хэн нэгний нөлөө хамаарал Энх60лд даргыг сугдаж ирсэн гэхэд болно.

Дүүргийн орлогчоос нийслэлийн засаг дарга. Нийслэлээс улсын их хурлын танхим. Гишүүнээс эхлүүлээд хурлын дарга, ерөнхий сайд хүртэл нь бөхөлзсөн хүндлэл, тойрсон тонголзол, үүсгэсэн бүлэглэлийнхээ хүндлэл дундуур өнөөг хүрсэн. Хотын газраас эхлүүдээд, төрийн алба хүртэл ширээн доогуур наймаалцсан худалдаа нь ингэж хөлжүүлж, бизнесс бүлэглэлээс хууль тогтоох засаг, шүүх засаглалыг атгаж чадсан нь бэхжүүлсэн, хуягласан гэж ярилцдаг. Харин Хүрэлсүхийн хувьд өөрөө өөрийгөө зарлаж, өлсгөлөн тэмцлийн дундуур гарч ирсэн нэгэн.

Сүхбаатарын ...дугаар ангийн офицероос улс төр лүү орж. Буурал толгойтны намыг залуусын цусаар бүлээцүүлж талбай дээр өлсгөлөн тэмцэлийн үзүүрт явсан улс төрч. Түүнийг залуусуудын байгууллагаа байгуулах гэж 21 н аймаг 300 гаруй сумдаар өвөл зунгүй тойрч явхад Миеэ даргын хүү нарлаг японд сурч байсан.

Үндэсний хэмжээний залуучуудын их нэгдэлийг байгуулж төлөвшүүлсэн хэзээ хойно нь нэг л мэдхэд Энх60лд хажууд нь зэрэгцээд сууж орхисон юмдаг. Өвлийн идэр хүйтэнд намын тугаа толгойдоо ороон Энх60лдын засгийн төлөө талбай дээр тэмцэж босход дулаахан өрөөндөө ордныхоо цонхоор ажиглаж зогссон хүн өнөөдөр өөрийнх нь засгийг унагах гэж хүмүүсээ турхирч сууна гэж тухайн үед бодоо ч үгүй биз.

Хүрэлсүх ийм л гэнэн, алдаа оноо, ааш зан нь тодорхой. Гал шиг дүрэлзэж ус шиг урсдаг. Түүнд өнөөг хүртэл үнэнч нөхөрлөл, хэдэн бор андууд, дайчин замналт найзуудаас нь өөр хүн байгаагүй. Цаашдаа байх ч үгүй биз. Тиймдээ л намдаа ч, засагтаа ч, төрийн бүх шатанд нягт шивсэн Мие Энхб0лдын сүлжээ цөөнгүй жил өрсөн тогтолцоон дээр бодлого бодох гэж мухардаж суугаа нь энэ. Ер нь тулаандаа мань хүнийг илгээж орхиод араар нь бүлэглэлийн сүлжээгээ нөгөөх нь өрж ирсэн гэхэд болно.

Хүн чанар мөн чанар:

Энх60лдод хэзээ ч эгэл жирийн эрсийн замаар нөхөрлөж ирсэн хүрээлэл байгаагүй юм шигээ. Эдээр эрх ашгаар гагнагдсан тойрон хүрээлэгчид бол хангалттай бий. Түүнд өөрөөрөө өндийсөн зам, унасан ч боссон хат, уруудсан ч өгссөн түүхгүй. Өвдгөндөө шархгүй, үргэлж өгссөн эмзэг булбарай нэгэн.

Элбэгдоржтой, Энхбаяртай дуртай үедээ тохиролцож. Ил далд хослон тоглож дэмжиж, дэмжүүлж чаддаг дотор санаа, зальжин чадвартай улс төрийн аймшигт тоглогч бол мөнөөсөө мөн.

Хүрэлсүх гадны намын цохилт, журмын нөхдийн урвалт гэдгийг алхам тутамдаа үзсэн. Дэмжүүлэхээсээ давтуулж явсан нөхөр. Сайдын суудлаасаа гудамжинд, саналаараа гишүүнээсээ татгалзаж хүртэл явсан. Санаа нь дэндүү ил, алдаа оноо хоёр нь алган дээр мэт тодорхой.

Итгэмтгий түүнээсээ болж алддаг. Үүний нь ч саяхан дэргэд нь байсан сахал нь ургаж амжаагүй бацаануудынх нь өрөөлийн хормой дор орчихоод өөдөөс нь боргож байгаа үйлдэл хэлээд өгнө. Нөхөрлөж бас цавчилцаж чаддаг. Алдсан ч айх эрх ашиг, арын хөрөнгөлөг нөхөдгүй. Сэвээд дэмжээд өгвөл сэлэм шиг чигээрээ явчих цөлх төрийн хар хүн. Эцэст нь хэлхэд энэ хоёр ээтэн гутал, эсгий шаахай хоёр шиг л ялгаатай.

Эх сурвалж:Chingis.mn

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
zochin
26 өдрийн өмнө / 64.119.22.133

Хүрэлсүх жинхэнэ төрийн хар хүн. энхболд бол шуналтай идэж ууж цаддаггүй гахай. Ийм хүмүүсийг төрд бүү ойртуул миеэгийн гар хөл болсон гишүүдийг УИХ-с зайлуул ард түмэн та нарыг дахиад хэзээ ч сонгохгүй

Зочин
27 өдрийн өмнө / 202.126.89.127

Миеэ одоо болно доо. Монгол улсыг минь тэр дундаа нийслэлийг минь сөөм газар ч үлдээлгүй хагартлаа л идлээ дээ. Зайгаа тавьж өгөх цаг чин болсоон

Зочин
27 өдрийн өмнө / 150.129.142.125

Тийм шүү.

Зочин
28 өдрийн өмнө / 139.5.216.34

Hurelsuhiig demjdeg shuu. zov humuujil, zov setgehuitei. zorisondoo zaaval hureerei gj helie.

Зочин
28 өдрийн өмнө / 139.5.216.34

Hurelsuhiig demjdeg shuu. zov humuujil, zov setgehuitei. zorisondoo zaaval hureerei gj helie.