“УИХ-ыг тараая” гэснийх нь төлөө Ж.Мөнхбатын зөвлөхийн амь насанд халдахыг завджээ
:
94 өдрийн өмнө / 2018-11-19 10:24:23

Бямба гарагт хуралдсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, "Засгийн газрыг огцруулж, УИХ-ыг тараая" гэдэг мэдэгдлийг хийсэн билээ.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг энэ мэдэгдлээ хийсний дараа нь буюу энэ сарын 17-18 нд шилжих шөнө түүний зөвлөхийн биед үл таних хоёр этгээд халджээ.
Энэ талаар гишүүн өөрийн нүүр номондоо “Өчигдөр шөнө УИХ-ын гишүүн миний зөвлөхийг гэртээ орох гэж байхад орцонд нь үл таних хоёр хүн халджээ. Төмрөөр толгойн тус газар нь хага цохиж, тархинд нь хүнд гэмтэл учруулж, араас нь боож нүүр амыг нь гэмтээсэн байна.
Орцонд болсон явдлын дуу чимээнээр нэг давхрын айлаас хүн гарч ирэхэд нөгөө хоёр хүн зугтжээ. Хариуцлага алдсан Засгийн газрыг огцруулна гэж мэдэгдсэний төлөө миний хэвлэл хариуцсан зөвлөхийн амь нас, эрүүл мэндэд ноцтойгоор халдсан байна. Албан тушаал эрх мэдэл хүний аминаас үнэтэй гэж үү. Энэ асуудлаар цагдаа, тагнуул, хууль хяналтын байгууллагад албан ёсоор хандана” хэмээн бичсэн байна.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл бичих ...
Zochin
91 өдрийн өмнө / 46.87.102.152
Erhem gishuun anduursan genee...
Зочин
92 өдрийн өмнө / 83.240.90.104
Novshin golog dandaa shaahin
Зочин
94 өдрийн өмнө / 203.91.118.180
ой гутаж, бөөлжис хүрэх юм... ийм мэдрэл муутай төрийн ажил хийж байгаагүй, мөрийтэй тоглоомчин,яруу найрагч хүн яаж УИХ-ын гишүүн болдог юм бол доо...Монгол төр дампуурч, энэ улс орон сөнөх нь арга ч үгүй юм байна...
Gerel
94 өдрийн өмнө / 112.72.11.113
Jujigchin alia salbadai
Зочин
94 өдрийн өмнө / 202.72.247.14
Жүжигчин лалар юмаа чи. Харин ч албан тушаалаасаа огцрохоос хамгийн их айж байгаа нь чи шдэээээээээ.
Зочин
94 өдрийн өмнө / 202.126.89.127
Мөнхбатаа жүжиг тоглохоо зогсоогооч чамайг хэн тоох юм бэ концессын луйварчин гар
Зочин
94 өдрийн өмнө / 103.111.68.3
та нарын наад тавиад байгаа жүжигээ одоо болио,урьд хүрэлсүх чинь амь насаа алдахаах айхгүй гээд жүжигээ тоголцоон ккк