ЦЕГ-ын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав тэргүүтэй төлөөлөгчид интерполын чуулганд оролцож байна

: 27 өдрийн өмнө / 2018-11-19 15:48:45

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо 2018 оны 11 дүгээр сарын 18-наас 21-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын Ерөнхий ассамблейн 87 дугаар чуулганд Монгол Улсын цагдаагийн байгууллагыг төлөөлж Цагдаагийн ерөнхий газрын дарга, Интерполын Үндэсний төв товчооны дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

ЦЕГ-ын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав тэргүүтэй төлөөлөгчид интерполын чуулганд оролцож байна Чуулганд Интерполын гишүүн 170 гаруй улсын дотоод хэргийн болон хууль зүйн сайд нар, цагдаа, хууль сахиулах байгууллагын удирдлагууд зэрэг 1000 гаруй төлөөлөгчид оролцож байгаа ба энэ удаагийн чуулган орчин үеийн дэвшилтэд технологи, нэн ялангуяа хиймэл оюун ухаан, хүний зан авир мэдрэгч, цахим шүүх шинжилгээг ашиглан үндэстэн дамнасан болон кибер гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн сэдвийн дор зохион байгуулагдаж байна.

Мөн 2016 онд зохион байгуулагдсан Ерөнхий ассамблейн 85 дугаар чуулганаар Интерполын ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалахын Дэд сайд Мэнг Хонгвей албан тушаалаасаа чөлөөлөгдсөнтэй холбогдуулан түүний эдлээгүй үлдсэн бүрэн эрхийн хугацаанд ажиллах шинэ Ерөнхийлөгчийг энэ удаагийн чуулганаар сонгох юм. Тус сонгуульт албан тушаалд одоогоор Интерполын Гүйцэтгэх хороонд Европ тивийг төлөөлсөн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж буй ОХУ-ын Интерполын Үндэсний төв товчооны дарга, цагдаагийн хошууч генерал Александр Прокопчук, мөн хороонд Ази тивийг төлөөлсөн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа БНСУ-ын Үндэсний цагдаагийн газрын Гадаад харилцааны газрын даргаар ажиллаж байсан Ким Жонг Янг нар тус тус нэр дэвшиж байна.

Энэхүү чуулган нь жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг бөгөөд дэлхийн улс орнуудын  аюулгүй байдалд тулгамдаж буй асуудлын талаар харилцан мэдээлэл, туршлага солилцож, аюул заналтай тэмцэх чадавхиа нэмэгдүүлэх боломжийг олгодогоороо онцлог юм.

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
26 өдрийн өмнө / 203.91.112.115

болж өгөвөл энэ их өртөг зардалтай сургалтанд ирээд юм хийх мэдлэгээ ашиглах чадвартай залуучуудыг явуулбал их үр дүнтэй даа. Наад 3 чинь ко мэдэх үү. Ирээд үр дүнтэй ажил хийх үү

Зочин
26 өдрийн өмнө / 203.91.112.115

болж өгөвөл энэ их өртөг зардалтай сургалтанд ирээд юм хийх мэдлэгээ ашиглах чадвартай залуучуудыг явуулбал их үр дүнтэй даа. Наад 3 чинь ко мэдэх үү. Ирээд үр дүнтэй ажил хийх үү