Олимпийн аварга Конгрессийн сонгуульд ялагдав

: 24 өдрийн өмнө / 2018-11-20 09:58:08

1996 оны Олимпийн нааадмын мөнгөн медальт, 2000 оны Олимпийн наадмын аварга Марти Нортштэйн конгрессийн сонгуульд 800 саналаар ялагдлаа.
 
Нортштэйн нь хамгийн сүүлд Олимпийн наадамд алтан медаль хүртсэн Америкийн дугуйчин юм. Тэгвэл тэрбээр уг сонгуульд өрсөлдөгч Сюзан Уайлдаас 10 хувийн санал дутуу авсан аж. Уайлд нь Демократ намаас нэр дэвшиж, улмаар Пеннсилваний 7-р дүүргээс ялалт байгуулжээ.
 
Нортштэйн нь өнгөрөгч долоо хоногт 58 саналаар илүүрхэж явж байсан боловч эцсийн санал хураалтаар 130,353-129,594 харьцаатай ялагдал хүлээсэн юм. Гэхдээ тэрбээр улс төрийн хувьд Лихай дүүргийн удирдах зөвлөлд ажиллаж байгаа билээ. Өдгөө 47 настай дугуйчийн хувьд улс төрийн замналын хувьд өсөх ирээдүйтэй улс төрч гэгдэж буй юм.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих