Ц.Цогзолмаа шогтов, харин С.Жавхлан МАНАН-ын эрх ашгийн төлөө кноп дарна гэж үү

: 26 өдрийн өмнө / 2018-11-20 12:01:36

Авлигачид Засгийн газрыг огцруулахаар хөдөлж эхэллээ... Шог санагдахгүй байна гэж үү. УИХ дахь МАН-ын бүлгийн даргаасаа саяхан огцорсон Д.Хаянхярваа М.Энхболд гэдэг эзнийхээ зараалаар Төрийн ордонд хор, хов хутгаж гүйсний эцэст 26 гишүүнээр гарын үсэг зуруулжээ. Энэ 26-д нь дуулиант “60 тэрбумын хэрэг”-ийн гол эзнээс эхлээд ЖДҮ-чид, концессчид, тендерчид, бохьчин, огцрогсод, гомдогсод, бялуу горьдогсод гээд МАН-ын төдийгүй манай төрийн “гологдлууд” цөм багтжээ. Мань Д.Хаянхярваа ч цэвэрхэн амьтан биш. Дархан-Уул аймгийн Хонгор сумынхан хордсон, УИХ-ын 2012 оны сонгуулийн үеэр “Эрдэнэт”-ээс мөнгө гаргуулж тойргийнхондоо тараасны хүчинд арайхийж сонгогдсон гээд мундахгүй олон факт хэвлэлээр нэг бий. Хамгийн хошин нь У.Хүрэлсүхийн тэргүүлж буй Засгийн газрыг огцруулахаар “60 тэрбумын хэрэг”-ийн эзэнд гарын үсэгнүүдтэй бичгээ гардуулсан энэ үйл явдалд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа гар бие оролцож, камерын өмнө улайх ч үгүй зогсох.

доогоос жил гаруйхны өмнө У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох эсэхийг УИХ-аар хэлэлцэх үед М.Энхболдын талынхан буюу нөгөө 33 бойкот хийж, Ц.Мөнх-Оргилоос бусад нь чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоогүй. Харин ч эсрэгээрээ чуулганы танхимын үүдэнд сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал хийж шогтож байсан удаатай. Тэдний дунд индэр голлон зогсож байсан Ц.Цогзолмаа ёстой л ямар цог заль гаргасан юм бүү мэд, нэг л мэдэхэд У.Хүрэлсүхийн танхимд Монголын хамгийн том төсөвтэй, олон салбарыг нэгтгэн хариуцдаг яамны сайдаар ажиллах болсон юм. Гэтэл одоо тэрбээр Ерөнхий сайд болон өөрийнхөө ажилладаг танхимын эсрэг золбин улс төр хийж явна. Өөрөө сайд, нөхрөө төрийн өмчит компанийн захирал, охиноо яамны газрын дарга, тойрон хүрээлэгчдээ БСШУСЯ-ныхаа газар, хэлтсийн дарга болгож чадсан энэ эмэгтэйд Монгол төр ингэхэд ямар өртэй юм бэ. Ямар хүсэл шуналыг нь хангаагүй учраас Ц.Цогзолмаа гэдэг сайд салбарынхаа ажлыг умартан засаг төрийг үймүүлэх ажилд оролцох болов оо. Үнэн хэрэгтээ энэ Засгийн газрын хамгийн муу бөгөөд У.Хүрэлсүхийн танхимыг муухай харагдуулж байгаа сайд бол Ц.Цогзолмаа. Олон жилийн өмнө Сүхбаатар дүүргийн Засаг даргаас хэл ам, хэрүүл шуугиан, жагсаал тэмцэлтэйгээр огцорч байснаа тэр мартав бололтойдог шүү. “Бадарчин явсан газар балагтай” гэдэг шиг Цогзолмаагийн очсон газар болгон хэрүүл уруул, хагарал бутралтай байдаг аж. Энэ Засгийн газраас огцрох ээлжит сайдаар тодорсон учраас Ц.Цогзолмаа ийнхүү М.Энхболдынхонтойгоо нэгдэж, Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан байж мэднэ.  
 
МАН-ын даргын тэргүүлж буй Засгийн газарт төрийн хүний ноён нуруутай, зангарагтай сайд нар цөөнгүй бий. Шадар сайд Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нараас гадна Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, БОАЖ-ийн сайд Н.Цэрэнбат нар нэгийг харж, нөгөөгөөс урвах хямдхан улс төр хийхгүй байгаа нь Төрийн ордон дахь бужигнаанаас харагдана. Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан 27 гишүүн МАНАН бүлэглэлийн олигархиудын ашиг сонирхлыг “Монголын том эрх ашиг” хэмээн тунхагласан бол У.Хүрэлсүхийн танхимын тулах багана болсон дээрх сайд нар төр тогтвортой байх нь монголчуудын хамгийн том эрх ашиг болохыг үг, үйлдлээрээ харуулж байна. Тиймдээ ч тэд Д.Хаянхярваа мэтийн хоронд хордож, Төрийн ордон дахь хутган үймүүлэлтэд оролцохгүй байгааг онцлох нь зүйтэй байх. Харин УИХ-ын 27 гишүүн Засгийн газрыг огцруулах бичгээ нэгэнт өргөн барьсан учраас УИХ хуулийн дагуу хэлэлцэж таарна. Сөрөг хүчнийхэн У.Хүрэлсүхийн танхимын эсрэг 27-г дэмжихээ илэрхийлсэн бол О.Баасанхүү гишүүн ч бас балиашиглаж яваа. Өөрөөр хэлбэл, МАН-ын 27+АН-ын 9+О.Баасанхүү... Ингэхэд С.Жавхлан гишүүн яах бол. Олон нийтийн сонирхлыг түүний байр суурь ихээхэн татаж байгаа.

Тиймээс “Төрт ёс, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын талаар байнга шахам хөндөж, үймээн самуун, ороо бусгаа байдлыг цээрлэдэг дуучин гишүүн маань энэ удаад У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахын эсрэг санал өгөх болов уу. МАНАН бүлэглэлийн том эрх ашиг биш, Монголын ард түмний нийтлэг ашиг сонирхлыг С.Жавхлан гишүүн хамгаалж үлдэх биз ээ” хэмээн иргэд үзэл бодлоо уралдуулж байна. Нээрэн л УИХ-ын гишүүн С.Жавхлан энэ Засгийн газрыг аврах сүүлчийн найдвар нь ч юм билүү, хэн мэдлээ. О.Баасанхүү шиг барьцгүй загначихгүй л бол... МАНАН-ын олигархиудын эсрэг кноп дараасай. Энэ бол эрх баригчдын биш, төрөө тогтвортой, авлигачдаас ангид байлгах гэсэн нийт монголчуудын эрх ашиг билээ.      
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
zochin
25 өдрийн өмнө / 116.44.154.116

ene lalariin sait ene komentuudaa heveldeg yum bishuu nogoo JOOMnuud estoi agar bohirdtol yrzaij bn bas joomoo medehgui ard tumen gechihej HA H A..... yzganag joom baagiinuud mon l bn

zochin
25 өдрийн өмнө / 116.44.154.116

ene surag n tasarch bigaad neg duugarahaaraa heruuleer shoudah yumd aa elbg ta 2iig dorhi gahainuud sain hoorogdoh yumaa ... tand zasagt suuh ajil bihgui gedeg n bur ch todorhoi ennii daraa gubalaigiin huvi zayaitai adil bolj duusah yum bn chi bol jinhen tsytsga bn

Зочин
25 өдрийн өмнө / 66.181.179.59

Баасан хүү лаларийн үгээр бүү яваарай жавхлан гишүүнээ! Ард түмэн энхболдыг үзэн ядаж байдаг энхболдын төмсөг Баасан хүү штээ ! Худлаа шахсан гичий Баасан хүү энхболдын уих тараах коноп дар ! Ард иргэд хүсэн хүлээж бна

Зочин
25 өдрийн өмнө / 66.181.179.59

Баасан хүү лаларийн үгээр бүү яваарай жавхлан гишүүнээ! Ард түмэн энхболдыг үзэн ядаж байдаг энхболдын төмсөг Баасан хүү штээ ! Худлаа шахсан гичий Баасан хүү энхболдын уих тараах коноп дар ! Ард иргэд хүсэн хүлээж бна

Зочин
25 өдрийн өмнө / 66.181.179.59

энхболд 60н тэрбумын ял таныг ЛАЛАРУУДТАЙ нь хачин болгох ёстой баасан ЯНХАНЫ үгээр явах хэрэггүй хачин мөнх ний төлөө ПИЗДА гэдэгийг ард түмэн мэднэ ард түмний төлөө жавхлан гишүүн КОНОП дарга гэдэгт эргэлзэхгүй байгаа амжилт таньд хүсье ! Ард түмэн

Зочин
25 өдрийн өмнө / 66.181.179.59

ЖАВХЛАН ГИШҮҮН ЭНЭ НОХОДЫГ БОДВОЛ ШУДАРГА ХҮН ШҮҮ УИХ ТАРААХ КОНОП ДАРНА ГЭДЭГТ АРД ТҮМЭН БАЯРЛАЖ БАЙГАА АМЖИЛТ ЖАВХЛАН ХҮСЬЕ ! ЭНХБОЛДЫГ АМЬТАН БОЛГОХ ХЭРЭГТЭЙ АРД ТҮМЭН Ч ХҮСЭЖ БНА

Зочин
25 өдрийн өмнө / 66.181.179.59

ЖАВХЛАН ГИШҮҮН ЭНЭ НОХОДЫГ БОДВОЛ ШУДАРГА ХҮН ШҮҮ УИХ ТАРААХ КОНОП ДАРНА ГЭДЭГТ АРД ТҮМЭН БАЯРЛАЖ БАЙГАА АМЖИЛТ ЖАВХЛАН ХҮСЬЕ ! ЭНХБОЛДЫГ АМЬТАН БОЛГОХ ХЭРЭГТЭЙ АРД ТҮМЭН Ч ХҮСЭЖ БНА

Баатар
25 өдрийн өмнө / 202.9.41.198

Шудрага хүн бол дотроо байгаа хулгайч нараа хамгаалаад байгаа засгийн газрыг хамгаалах нь юу л бол

Баатар
25 өдрийн өмнө / 202.9.41.198

Шудрага хүн бол дотроо байгаа хулгайч нараа хамгаалаад байгаа засгийн газрыг хамгаалах нь юу л бол

Баатар
25 өдрийн өмнө / 202.9.41.198

Шудрага хүн бол дотроо байгаа хулгайч нараа хамгаалаад байгаа засгийн газрыг хамгаалах нь юу л бол

Zochin
26 өдрийн өмнө / 123.151.77.123

Дэлхийн шившиг! Төрөөр тоглогчид! Хүний үнэргүй хүрэл чулуун зүрхтнүүд!

иргэн
26 өдрийн өмнө / 202.72.245.203

Жавхлан гишүүн маань хэн нь хэн бэ гэдгийг эрх биш мэдэж байгаа, Ямартай ч Хүрэлсүх- ийн засгийн газар өмнөхөөсөө хол илүү ажилласан,

Зочин
26 өдрийн өмнө / 203.217.139.225

Өнөө муу ад үзээд шоолж инээгээд байсан С.Жавхалангаас монгол орны минь хувь заяа түүнчлэн төрийн бодлогын тогтвортой байдал, засгийн газрын ирээдүй шууд хамааралтай болж байгаа юм уу. Одоо л боломж олдсон дээр нь ард түмнийхээ дуу хоолойг хүргэж, хэлэх гэсэн үгээ сайн хэлж аваад цаадуулынхаа гэдийгээд байсан толгойг гулдайлгаад ав.

зочин
26 өдрийн өмнө / 103.229.122.196

Жавхлангийн ухааныг шалгажээ.