Баянзүрх дүүргийн ‘’Ногоон гэрэл цагаан шугам-2018’’-ийн шилдгүүд тодров

: 24 өдрийн өмнө / 2018-11-20 15:32:01

Сургуулийн насны хүүхдийг замын хөдөлгөөнд аюулгүй оролцох зөв дадал эзэмшүүлэх, бага насны хүүхдийг гэмт хэрэг ослоос урьдчилан сэргийлэх зорилготойгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ‘’Ногоон гэрэл цагаан шугам-2018’’  тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Энэхүү тэмцээнд дүүргийн ерөнхий боловсролын 19  сургуулийн 209 хүүхэд, багачууд оролцож ‘’Гэрийн даалгавар, Мэндчилгээ, Хамтдаа, Буухиа тэмцээн, Урлагийн тоглолт’’ гэсэн 5 төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулсан билээ. Тэмцээнд нийлбэр дүнгээр Шавь цогцолбор сургууль тэргүүлсэн бол 21 дүгээр сургуулийн баг удаалжээ. Харин гутгаар байрыг 84 дүгээр сургуулийн хүүхдүүд эзэлсэн байна.

Дашрамд мэдээлэхэд энэ удаагийн ‘’Ногоон гэрэл цагаан шугам-2017’’ тэмцээнийг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс болон Улаан загалмайн хороо хамтран зохион байгууллаа.  Тэмцээнд оролцсоноор хүүхдүүд замын хөдөлгөөнд зөв боловсон оролцох дадалтай болохоос гадна замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрмийн болон анхны тусламжийн мэдлэг олж авдаг аж.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
23 өдрийн өмнө / 182.160.34.158

Замын цагдаагаас олон нийттэй хамтарч зохиодог ажил ердөө энэ.Насанд хүрэгчид,жолооч нарын дунд ямарч идвэхтэй үйл ажиллагаа явуулдаггүй. Иймээс хөдөлгөөний дүрмиүйн хэрэгжилт муу байгааг бид харж байна.Тэд мэддэггүй дээдчүүд нь шаарддаггүй юм байхдаа.Наад зах нь автобусны буудлыг халтуурынхан эзлээтэй,ногоон гэрэл гарцаар гарч байгаа зорчигчдыг дайрах энүүхэнд хэвшчихаж.Ингэж ажлаа хийж чадахгүй мөртөө өндөр цалин авч эрт тэтгэвэрт гарч төсвийн мөнгийг идэгсэд ичээсэй.