Улайдаггүй УНДАРМАА

: 26 өдрийн өмнө / 2018-11-20 15:48:21

Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан УИХ-ын 27 гишүүн дотор Б.Ундармаа муухай харагдаж байна.Өөрийн хөрөнгө нь 128 тэрбумаар үнэлдэгдэх хөрөнгөтэй,арилжааны “Капитал” банктай, “Бишрэлт”, “wellmart” сүлжээ дэлгүүртэй түүний сэтгэл дундуурхан л байдаг бололтой. УИХ-д анх удаагаа суусан Б.Ундармаа ЖДҮ сангаас зээл авсан нь ил гарсанаас хойш төрөөс авсан бүх хөрөнгөнүүд нь даган задарч жинхэнэ төрөөс төрсөн тэрбумтан болохыг олон нийт мэдэж аваад байгаа.  
  • 2015 онд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-аас 7,6 тэрбум төгрөг авч. Түүнийхээ талыг “Капитал” банкаараа дамжуулан зориулалтын бусаар зарцуулсан. Ажилгүй иргэдийг амжиргааны эх үүсвэртэй болоход нь дэмжиж жижиг оёдлын, гар урлалын төслүүдийг 7 хувийн хүүтэй 2 жилийн хугацаатай олгодог журамтай. Ингээд 2 жилийн хугацаатай гэрээ 2017 оны 9 сард дуусч, 2018 оны 3 сард буцааж өгөх ёстой байсан ч “Капитал” банк уг мөнгийг өнөөдрийг хүртэл буцааж өгөөгүй байгаа. Мөн аудитын шалгалтаар 7,6 тэрбумын 50 хувийг зориулалтын бусаар ашигласан нь тогтоогдчихсон байна.
  • С.Чинзориг НХХ-ийн сайд болсон даруйдаа аудитын дүгнэлтийн дагуу “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гийн мөнгийг “Капитал” банкнаас авах тухай ярьж эхлэнгүүт Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурчихлаа.
  • Б.Ундармаа гишүүн өөрийн 100 хувийн эзэмшлийн хэмээн Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бүртгүүлсэн “Доктор МЭИК” ХХК-иараа ЖДҮ сангаас 700 сая төгрөг авсан. 
  • Эрүүл мэндийн даатгалын сангаас 131 тэрбум 
  • Хөгжлийн банкнаас 51 тэрбум 
  • Жайка төслөөс 12 тэрбум 
  • Нийгмийн даатгалын сангаас 109 тэрбум төгрөгүүдийг өөрийн “Капитал” банкаар дамжуулан авсан байгаа юм. Иймд улстөрчийн биш хувийн эрх ашигтаа хөтлөгдөн улс орны тогтворгүй байдалд уриалсан гишүүнийг Улайдаггүй Ундармаа гэхээс өөрөөр нэрлэх аргагүй болжээ. 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
25 өдрийн өмнө / 103.9.90.50

АЛМАС УНДАРМАА

АМИЛСАН ШУЛАМ
25 өдрийн өмнө / 103.9.90.50

НӨГӨӨ АМАА АНГАЙГААД АРД ИРГЭД ЮУТАЙ ХҮЙТЭЙГЭЭ АМРУУ НЬ ОРЖ БАЙДАГ ЗУРАГ ЧИНЬ ЮУ БИЛЭЭ ДЭЭ. ЭНЭ ШУЛАМЫН АМЫГ НЬ АНГАЙЛГАЧИХВАЛ ЯГ ТЭР АМИЛСАН МАНГАС БОЛЖ ХУВИРНА. ЯАДАГ МУУ АРЧААГҮЙ АРД ТҮМНЭЭ ДОРОМЖИЛСОН ШУЛМАС ВЭ. БУЗАР ЭМ. МАРААЛГҮЙ, БҮДҮҮЛЭГ, МУУХАЙ ЦАРАЙТАЙ, АМИЛСАН ЧӨТГӨР.

Зочин
25 өдрийн өмнө / 122.201.27.130

энэ чинь харин ч цайчихсан гар биш үү Өмнөхөө эргүүлж төлөөгүй байж яаж дахиад авч чадаж байнаа Эгнэ насандаа төлж барах уу Эсвэл мөнхөрчихсөн юм болов уу Бурхан минь

Zochin
25 өдрийн өмнө / 103.9.88.242

http://StartWeeklyJob.com/?userid=138871

Зочин-Х
26 өдрийн өмнө / 49.0.218.217

Амилсан сvнс биш юм биш vv. Ийм их херенгеер яадаг бна. Ойр дотныхон нь vр хvvхдvvд нь зайгаа эртхэн барьж байхгvй бол vхэхээрээ сvнс зайлахгvй ..... хэцvvл юм болох байх даа.