Ухаалаг чемоданаар амжилтанд хүрсэн 2 бүсгүй

: 26 өдрийн өмнө / 2018-11-20 16:17:40

Хэрэв та ажил хэрэг, аяллын зорилгоор хилийн чандыг зорих нь элбэг тохиолдолд, аль нэг улсын нисэх буудал дээр Away брэндийн тээш/чемоданыг харсан байх магадлалтай. Бусадтай харьцуулахад хөнгөн жинтэй, ухаалаг гэх тодотголтой уг брэнд нь 2016 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш маш амжилттай ажиллаж, зөвхөн 2018 онд л гэхэд дэлхийн 3 улсад зургаан салбар дэлгүүрээ нээгээд байна. Компаний үүсгэн байгуулагчид нь Жен Рубио, Стеф Кори гэх үе тэнгийн 2 бүсгүй байдаг. Өдгөө Стефани Кори нь компанийхаа CEO, Жен Рубио брэнд хариуцсан захирлаар ажиллаж байна. Аway брэндийг эмэгтэй энтрепренерүүдийн хамгийн амжилттай яваа стартапуудын нэг гэж мэргэжилтнүүд тодорхойлдог.
 
Аяллыг ая тухтай, загварлаг, чамин болгох зорилготой Away брэндийн гар тээш, чемоданууд нь өнгөлөг дүр төрх, ухаалаг тохиргоонууд, өөр дээр суурилсан ухаалаг төхөөрөмжийн цэнэглэгчүүд, сайжруулсан нууцлал бүхий цоож, салгаж авч тохируулж болдог тасалгаат хэсгүүд зэргээрээ бусдаас ялгарна. Өнөөдрийг хүртэл хугацаанд нийт 50 сая ам.долларын санхүүжилтыг хөрөнгө оруулагчдаас татаж чадсан бөгөөд хөрөнгө оруулалтын эргэн төлөгдөлт маш амжилттай, компаний орлого 2 дахь жилээсээ 3 дахин нэмэгдсэн байна. Forbes-ын мэдээлснээр Away стартап нь үүсгэн байгуулагдсанаасаа хойш нийт 500,000 чемоданыг худалдан борлуулж, 125 сая ам.долларын орлогыг цуглуулаад байгаа гэнэ.
 
Аway брэндийг амжилтанд хөтөлсөн өөр нэг чухал онцлог нь direct-to-consumer буюу хэрэглэгч, захиалагчиддаа шууд худалддаг, дундын зуучлагч, дистрибютер ашигладаггүй явдал ажээ. Тэд өөрсдийн вебсайтандаа шинэ бүтээгдэхүүний мэдээллийг оруулж, аль эсвэл өөрийн нэрийн дэлгүүрээр л бүтээгдэхүүнээ худалдаалдаг. Бусад томоохон сүлжээ дэлгүүрүүд, дистрибютерээр дамжихаар хэрэглэгчдийн гар дээр очих бүтээгдэхүүний үнэ нь огцом нэмэгддэг байдлаас Away татгалздаг. Түүнчлэн бүтээгдэхүүн худалдан авсан хэрэглэгч бүрийнхээ талаар мэдээлэл цуглуулж, тэд нарынхаа Instagram-аар дамжуулан амьд сурталчилгаа хийхийг илүүд үздэг байна.
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
25 өдрийн өмнө / 119.40.102.2

hi

Zochin
25 өдрийн өмнө / 103.9.88.242

http://StartWeeklyJob.com/?userid=138871