“Хүннү Эйр” агаарын хөлгийн паркаа сүүлийн үеийн шинэ онгоцоор шинэчилж байна

: 25 өдрийн өмнө / 2018-11-21 09:15:50

Монголын иргэний агаарын тээврийн “Хүннү Эйр” компани 2016 оноос агаарын хөлгийн парк шинэчлэлээ эхлүүлээд байгаа бөгөөд энэ хүрээнд ирэх оны эхний улиралд багтаан дэлхийд алдартай “Embraer” компанийн “Shark” Profit Hunter E190-E2” онгоцыг оруулж ирэн нислэгтээ ашиглахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Ингэснээр тус компани өмнө ашиглаж байсан “Фоккер-50” загварын агаарын хөлгийг ашиглалтаас гарган тав тухтай, аюулгүй байдлыг хангасан өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт үйлчилгээнд ашиглаж буй орчин үеийн шинэ “ATR-72” загварын 72 хүний суудалтай 2 агаарын хөлөг, 98 хүний суудалтай “Е190” загварын агаарын хөлгөөр дотоод, гадаадын нислэгээ үйлдэн Монголын зорчигч иргэдэд үйлчилгээ үзүүлэх боломжтой болж байна.

Тус компанийн оруулж ирж буй “Embraer” компанийн “Shark” Profit Hunter E190-E2” онгоцны танилцуулах аяллын нислэг өнөөдөр Бээжин-Улаанбаатарын чиглэлд болж олон улсын нисэх онгоцны “Чингис хаан” буудалд газардлаа. Тус агаарын хөлөг нь дэлхий дээрх хамгийн дуу чимээ багатай, цэвэр тохилог, мөн шинэ үеийн агаарын хөлөгт тооцогдож, одоогийн эрэлт ихтэй зах зээлийн үед хамгийн их тоогоор агаарын тээвэрт хэрэглэж байгаа давуу талуудаа танилцуулан БНХАУ-ын хэд хэдэн томоохон нисэх онгоцны буудлуудаар дамжин нисч Монгол Улсад ээлжит зогсоолоо хийж байна.



Тодруулга: “Embraer” нь Бразил улсад төвтэй иргэний агаарын болон цэргийн зориулалттай онгоц үйлдвэрлэгч компани юм. Тус компани нь нисэх онгоцны загвар болон үйл ажилагааны бүх системийг зохион бүтээх, үйлдвэрлэх, зах зээлд нийлүүлэх, өөрийн үйлдвэрлэсэн агаарын хөлгийн ашиглалтын явцад сэлбэг хэрэгсэлээр хангах болон бусад дэмжих үйлчилгээг үзүүлдэг. 1969 онд үүсгэн байгуулагдсанаас хойш нийт 8000 гаруй агаарын хөлгийг зах зээлд үйлдвэрлэн нийлүүлж, тус онгоцнууд дэлхийд 10 секунд тутамд хөөрч жилд нийт 145 сая гаруй зорчигчийг тээвэрлэж байна. “Embraer” нь 150 хүртэлх хүний суудалтай, дунд хэмжээний зорчигч тээврийн онгоцны үйлдвэрлэлтээрээ тэргүүлэгч юм. Зөвхөн E-jet төслийн хүрээнд “Embaer” нь нийт 1800 гаруй захиалга авснаас 1400 ширхэгийг нь нийлүүлээд байна.


“E190-E2” онгоц нь өмнө нь АНУ, Африк, Европын орнуудад танилцуулах нислэгээ амжилттай хийсэн бөгөөд хамгийн сүүлд Ази, Номхон далайн орнуудаар хийх үеэрээ  нэг удаагийн түлш цэнэглэлтээр 6 цагийн нислэгийг гүйцэтгэн ур чадвараа үзүүлж байсан. Хүний анхаарал татахуйц акулын зурагтай энэ удаагийн танилцуулах аялан нислэг БНХАУ болон Монгол Улсыг хамарсан ээлжит том аялал байлаа. Тус нислэг 11-р сарын 1-нээс 20-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.

Эх сурвалж: Montsame.mn
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
21 өдрийн өмнө / 59.153.114.130

DOTOOD MON CHANAR

Зочин
21 өдрийн өмнө / 59.153.114.130

SOLONGOSIIN ONGOTSNII NUUTS BARIMTAT KINO UBS

Зочин
21 өдрийн өмнө / 59.153.114.130

ADALT YAVDALT ONGOTS

Зорчигч
25 өдрийн өмнө / 202.131.245.243

Бүх ажлаа сэтгэл гаргаж хийдэг хамт олон гэж санагдсан.Амжилт хүсье.

orood mungtei boloor
25 өдрийн өмнө / 43.228.130.236

http://StartWeeklyJob.com/?userid=111182