Зуун настын ач тусаар үрчлээ арилдаг

: 13 өдрийн өмнө / 2018-12-03 09:57:24

Зуун наст нь “Тасалгааны ургамал”-ын хаан гэж нэрлэгддэг. Гэрийн нөхцөлд тарьж ургуулахад маш амархан. Арчилгаа нь ч маш энгийн бөгөөд хааяа услах, дулаан нөхцөл, үе үе бордоо цацахад л хангалттай. Амархан тарьж болох энэхүү ургамлыг гэртээ арчилснаар та эрүүл мэнддээ том хөрөнгө оруулж байна гэсэн үг юм.

Эмийн ургамлыг гэртээ тарьж ургуулдаг хүмүүс зуун наст ургамлаар эхэлсэн байдаг. Энэхүү ургамал нь цэлцгэнэсэн шүүсэрхэг зузаан навчтай бөгөөд навчийг салгаж авахад бас амархан. Аль нэг навчийг нь нээгээд доторх шүүсийг шахаж гарган авч доор дурдах зөвлөгөөнүүдэд хэрэглээрэй.

Зуун настын ил хэрэглээний 9 ашиг тус:

1. Түлэгдэлтэнд сайн (нарны түлэгдэлтийг гэрээр эмчлэх шилдэг арга)

2. Шарх эдгээнэ

3. Батга болон эмзэг хуурай арьсыг тайвшруулна

4. Тууралт, идээ бээр болон арьсны бусад төрлийн өвчин

5. Үрчлээ багасгана

6. Үсийг ангижруулна (үс халцрахаас сэргийлнэ)

7. Арьсыг чийглэнэ

8. Сахлын гель болгож ашиглаж болно.

Зуун настын дотор хэрэглээний 9 ашиг тус:

1. Гэдэс өвдөх болон гэдэсний гүрвэлзэх синдром, гэдэс түгжрэх, гэдэс хөөх, бүдүүн гэдэсний үрэвсэл гэх мэт хоол боловсруулах эрхтний эмгэгийн үед гэдэс дотор тайвшруулна

2. Хоол шингээлтийг сайжруулж, цээж хорсолтыг намдаана

3. Цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулна

4. Амны хөндийг эрүүл байлгахад тустай

5. Биеийн дархлааг нэмэгдүүлнэ

6. Цагаан эсийн тоог нэмэгдүүлэх ба хавдрын өвчтэй хүмүүсийг эрүүл эсээр тэтгэнэ

7. Зүрхний үйл ажиллагааг дэмжиж, цус төлжүүлнэ

8. Шээсний замын эрүүл мэндийг дэмжинэ

9. Үе мөчний үрэвслийг багасгана Энэхүү ургамлын ашиг тусын талаарх шинэ судалгаа, дүгнэлт хайх хэрэггүй. Хэдийгээр та зуун настын шүүсийг дэлгүүрээс худалдаж авч болох ч гэртээ тарьж ургуулсан зуун наст хямд бас аюулгүй байдаг.

Зуун настын хамгийн том, нас гүйцсэн навч нь ашигтай шүүсээр илүү баялаг тул илүү үр дүнтэй. Бидний зуун наст гэж нэрлэх энэхүү ургамал анх Хойд Африкаас гаралтай аж. Зуун настын эрүүл мэндийн хэрэглээний ашиг тусыг өгүүлсэн анхны баримт бичиг нь эртний Египетийн үйсэн дээрх бичээс бөгөөд 12 анагаах жорыг агуулсан байдаг аж. Өнөөдрөөс эхлэн эмийн хэрэглээнээс татгалзаж, зуун настын ашигт тусаас хүртэж эхлээрэй.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
sain unsh
12 өдрийн өмнө / 202.131.230.12

Аль нэг навчийг нь нээгээд доторх шүүсийг шахаж гарган авч доор дурдах зөвлөгөөнүүдэд хэрэглээрэй. geed zaavar ni baigaan bish u. Buur neg heleh ch ug oldohguin zarim humuusiig harahaar

II
12 өдрийн өмнө / 203.91.118.180

сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс жоохон соёлтой байгаач юу юугүй л харааж зүхээд гарахын

ZOCHIN
13 өдрийн өмнө / 76.29.20.194

Youtube uz umbuunuudee! How to use aloe vera for wrinkles geed hai

hg
13 өдрийн өмнө / 66.181.182.144

erhem bichigchee yaj heregleh yum be urgus ni hatgaad tsus goojood boldgui tv-r uuruu zaana uu

Зочин
13 өдрийн өмнө / 103.212.117.47

Teneg yum yaj hereglehiig ni bicheech malaa