Лука Модрич Баллон д’Орын эзэн боллоо

: 12 өдрийн өмнө / 2018-12-04 10:15:04

Жилийн сүүлийн сар эхлэх мөчид цэнхэр гаригийн ногоон талбайн үзэгч хөгжөөн дэмжигч нарын хүсэн хүлээдэг нэгэн шагнал бол Баллон д’Ор билээ. Тэгвэл 2018 оны Баллон д’Ор шагналын эзнийг тодруулах үйл ажиллагаа өчигдөр Францын Парис хотноо болсон байна. Энэ жилийн Баллон д’Ор цомын эзнээр Испаний Реал Мадрид клуб болон Хорватын шигшээ багийн 33 настай хагас хамгаалагч Л.Модрич тодорсон байна. Ингэснээр 11 жилийн дараа анх удаагаа К.Роналдо болон Л.Месси нараас өөр тоглогч тус шагналын эзэн болж байна. Хамгийн сүүлд 2007 оны Баллон д’Орыг Бразил шидтэн Кака авч байсан бөгөөд түүнээс хойш зөвхөн Роналду, Месси нар энэхүү шагналыг хүртэж байсан билээ.

Өдгөө 33 настай Л.Модрич 753 хүний санал авсан бол К.Роналдо 478 оноо, А.Гризманн 414 оноогоор эхний 3-т бичигдсэн байна. Хорват хагас хамгаалагч Л.Модрич өнгөрч буй 2018 онд шигшээ багийнхаа хамтаар ДАШТ-нд мөнгөн медаль хүртэж, Реал Мадрид клубын хамт Аваргуудын лигт 4 дэх удаагаа түрүүлсэн юм.

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
11 өдрийн өмнө / 103.111.68.3

Ингэх нь шударга ёсоороо болж байна даа.

зочин
12 өдрийн өмнө / 139.5.217.114

Лука авах нь тодорхой байсиймаа