Орос шар айрагны амт өөрчлөгдөж магадгүй

: 11 өдрийн өмнө / 2018-12-05 09:41:36

ОХУ шар айрагны найрлага дахь орцод тавих шаардлагад өөрчлөлт оруулахаар яригдаж байгаа бөгөөд хэрвээ тэгвэл орос шар айрагны амт өөрчлөгдөж магадгүй гэнэ.
 
Шар айрагны найрлагад ордог амуу соёолжийн эзлэх жинг бууруулж тариан үр болон чихэр орлуулагчийн хувийг нэмэгдүүлж болохоор шинэ стандартад зааж байгаа юм. Шинээр ашиглаж болох бүтээгдэхүүний нийт орц 50 хүртэл хувь байж болох ажээ. Бүтээгдэхүүний найрлагад оруулах энэ өөрчлөлтийг Евразийн Эдийн засгийн зөвлөл одоо хянаж байна.
                    
"Балтика", Heineken, AB InBev Efes зэрэг шар айрагны томоохон үйлдвэрлэгчид энэ өөрчлөлтийг дэмжжээ. Учир нь, амтыг сайжруулах чиглэлд “олон зүйл” хийж чадна гэж тэд үзэж байгаа юм. Амуу соёолжийн орц ийм өндөр байдаг стандарт шар айрагны соёл өндөр хөгжсөн Европын аль ч улсад байхгүй гэж тэд байр сууриа илэрхийлжээ.
 
Евроазийн Эдийн засгийн зөвлөл энэ өөрчлөлтийг тэр чигээр нь хүлээж авах магадлал өндөр байгаа бөгөөд ингэснээр үйлдвэрлэгчид үйлдвэрийн зардлаа ихээхэн бууруулах боломжтой болох юм.

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
gh
11 өдрийн өмнө / 103.57.93.194

пивонцор хийж ашгаа нэмэх нь дээ.

Зочин
11 өдрийн өмнө / 202.55.183.108

Prime shig sul gehdee tsever pyav amttai boloh ni dee,olon doloon hurts buudaini amtgui