: 74 өдрийн өмнө / 2018-12-05 09:44:29 Tweet
УИХ-ын гишүүн асан, Монголын сумо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Кёкшюүзан Батбаярыг Ардчилсан намаас Монгол улсын бүтээн байгуулалтад оруулсан хувь нэмрийг нь үнэлж Ардчиллын тэргүүн дээд шагнал болох “Чингис хааны одон”-оор шагналаа.
Тэрбээр шагнал гардаж авах үеэрээ, “Ардчиллын мянга, мянган төлөөлөл болсон журмын нөхөд маань намайг өндрөөр үнэлж, Ардчилсан намын дээд шагнал болох “Чингис хааны одон”-оор энгэрийг минь мялааж, надад урам хайрлаж байгаад баяртай байна. АН-ын гишүүн болоод УИХ-ын гишүүн болж үзлээ. Өнөөдөр журмын нөхөдтэйгөө зүтгэж яваадаа сэтгэл хангалуун байдаг. Надад хийж, бүтээх ажил их байна. Монгол орныхоо хөгжил цэцэглэлт, ирээдүй болсон хүүхдийн төлөө төлөвлөсөн ажил олон байгаа. Тэр тусмаа “Хөрш заан” барилгын компани энэ жил нэг сая мкв барилгыг барьж нийслэл хотынхоо бүтээн байгуулалтад бага ч гэсэн нэмэр болох зорилго тавиад ажиллаж байна. Одоогийн байдлаар 750 мянган мкв барилгыг барьсан байна. Боловсролын салбарт сургууль, цэцэрлэг барьсан. Цаашлаад эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийж ажиллана гэж бодож байгаа. Дурьдаад байвал маш олон сайхан ажлуудыг хийсэн байгаа. Үүнд урам хайрлаж Арчидсан намын партизанууд, мянга мянган журмын нөхөд минь намайг дэмжиж энэхүү нэр хүндтэй шагналаар шагнаж байгаад баяртай байна” гэлээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.
shagnaliin hariud ordon barij ogno kkk
Ийм комунист сэтгэлгээг больчооч. Доль тогтолцоог хаяж чадахгүй бол коммунист нам бол л доо.
ineedtei ulsaa...Erdened ovoo kheden tugrug ugsun yum bkhdaa
Ум сайн амгалан өолтугай
нутгийн зѳвлѳл шиг манай ховдынхон сүргээрээ зогсож байх чинь юу вээ
Ene namin shagnal hoorhii ene er edniig dagaj daldaganaj yu boloh bol hoorchihjee
Төрийн одон намын одон 2 нэг нэртэй байх нь утгагүй. тэгээд ч нам тэмдэг юмуу дурсгалын медаль л өг л дөө . тэгэхдээ наад нэрийг нь өөрчил
Erguu hogq. Avch baigaa n ter ugch baigaa n ter