ОХУ, Аргентинтай цөмийн энергийн салбарт хамтран ажиллана

: 11 өдрийн өмнө / 2018-12-05 09:46:58

ОХУ Аргентин улстай цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай гэрээнд гарын үсэг зурсан байна. Аргентин улс нь БНХАУ-тай мөн хамтран цөмийн реактор байгуулах асуудлыг хэлэлцэж байгаа билээ.

ОХУ-ын Төрийн өмчит “Росатом” компани энэ тухай хийсэн мэдэгдэлдээ, Засгийн газар “стратегийн баримт бичиг”-т гарын үсэг зурсан гээд, Их20-ын уулзалтын үеэр В.Путин цөмийн эрчим хүчний салбарт Аргентин улстай хамтран ажиллах тухай ярилцсаныг бататгасан гэжээ.

“Цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай гэрээ” нь  цөмийн реактор барихад чиглэгдсэн бус, харин ОХУ тус салбарт маш олон улстай хамтран ажиллах тухай хэлэлцсэний хүрээнд хийгдэж байгаа ажлын нэг хэсэг юм. Иймэрхүү хэлэлцээрийн үр дүнд хатуу нөхцөлтэй гэрээ байгуулдаггүй бөгөөд хэдэн жил тутамд шинэчлэгдэн байгуулагддаг билээ.

Аргентин улсын үндэсний хөрөнгө оруулалтын агентлагийн мэдээлснээр, тус улс өнгөрсөн сард БНХАУ-тай цөмийн реакторууд байгуулах тухай найман тэрбум ам.долларын өртөгтэй гэрээнд гарын үсэг зурсан байна. Энэ ажил хэрэгжсэнээр Аргентин улс нь нийт дөрвөн цөмийн цахилгаан станцтай болох юм.

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих