Ипотекийн найман хувийн зээлийн санхүүжилтийг 500 тэрбум төгрөгт хүргэх шийдвэр гаргалаа

: 11 өдрийн өмнө / 2018-12-05 11:07:53

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 14 асуудлыг хэлэлцэж байна. Хуралдааны эхэнд орон сууцны зээлийн хөнгөлөлттэй санхүүжилтийн журмыг баталжээ. Ингэснээр ипотекийн 8 хувийн зээлийн санхүүжилтэнд зарцуулагддаг 300 тэрбум төгрөгийг 500 тэрбум төгрөгт хүргэх шийдвэр гарчээ. Тодруулбал 8 хувийн орон сууцны зээл авах иргэд 70 хувиар нэмэгдэх эерэг тооцоолол гарчээ.

Дашрамд дурдахад Хөгжлийн банкны санхүүжилтээр яармагт барьж буй 972 айлын орон сууц ирэх нэгдүгээр сард ашиглалтад орох юм.

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих