“Загалмайлсан эцэг” баригджээ

: 11 өдрийн өмнө / 2018-12-05 11:49:22

Италийн засгийн газар сүүлийн үед мафийн бүлэглэлүүдтэй тун хатуу тэмцэж байна. Үүний нэгэн тод жишээ бол мягмар гаригт Италийн Сицили арлын төв Палермо хотод мафийн "Коза Ностра" бүлэглэлийн 46 гишүүнийг баривчилсан үйл явдал байлаа. Тэдэн дунд мафийн босс гэгддэг Сеттимино Минео байгаа гэнэ. Тэднийг зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдсэн, бусдыг дарамталсан, хууль бусаар галт зэвсэг эзэмшсэн зэрэг олон ноцтой хэрэгт буруутгаж байгаа юм. Минео 80 настай билээ.
 
Тэрбээр мафийн өмнөх толгойлогч Тото Риинаг өнгөрсөн оны намар өөд болсны дараа "Коза Ностра"-г тэргүүлэх болсон. Цагтаа Минео шоронд 11 жилийг өнгөрүүлсэн нэгэн. Сүүлийн үед Италийн мафи их хүнд үеийг туулж байсан билээ. Арга буюу бүлэглэлүүдийн тэргүүлэгчид нэгэн удирдлагад байхаар шийдэж, Минеод “Загалмайлсан эцэг” гэсэн цолыг олгоод байсан юм.
 

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
11 өдрийн өмнө / 139.5.216.166

монголд жунай гэсэн байхаа

Зочин
11 өдрийн өмнө / 103.9.90.98

Манайхан Элбэгдоржоос эхэлж баривчилж цагдан хорьж шалгах хэрэгтэй Энхболд дарга гадаадад зугтах гэж байгаа даа

Зочин
11 өдрийн өмнө / 202.131.227.50

овоо өвгөн юм Монголд ийм өвөө нар байна уу