С.Эрдэнийг бус шударга ёсны төлөө тэмцсэн гишүүдийг ард түмэн дэмжиж байна

: 11 өдрийн өмнө / 2018-12-05 12:22:55

​Засгийн газрыг огцруулахаас эхэлсэн улстөрийн бужигнаан одоо хэр намжаагүй байна. УИХ-аас Засгийн газрыг огцруулахгүй байх шийдвэр гаргаснаар улстөрийн үйл явдал намжих болов уу гэтэл АН-тай холбоотой дуулиан ар араасаа хөвөрч эхэллээ.

Үндсэндээ АН-ын удирдлагууд УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаасаа хөөх шийдвэр гаргаж, УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат нарын АН-аас УИХ-д нэр дэвших эрхийг 4 жил хассанаар дахин шинэ дуулиан эхэлсэн юм. 

АН-ын дотрох хагарал мөн л дотроо бугшиж явсаар ийнхүү ил гарав.Ингэхдээ бүр бүлэггүй болтлоо асуудал хурц гарч ирж байна. УИХ-ын гишүүн Л.Болд АН-ын гишүүнчлэлээс татгалзах мэдэгдэл гаргасанаар сөрөг хүчин албан ёсоор бүлэггүй болох нөхцөл бүрдээд байна.  Гэхдээ УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар АН-аас урваж МАН-ыг дэмжсэн хэрэг огт биш. Тэд шударга ёсны төлөө тэмцсэн. Учир нь тэднийг Баянзүрх, Хан-Уул дүүргийн олон мянган сонгогчид нь төрд шударга ажилаад ир гэсэн үүрэг хариуцлагыг  өгсөн учир тэд шударга ёсны тэмцэлд нэгдсэн гэдэг байр суурь илэрхийлсээр байгаа.

 АН-ын удирдлагууд Засгийн газрыг огцруулах эсэхэд анхнаасаа эсэргүүцээгүй бичиг ч өгөөгүй гэдгийг намаасаа хөөгдсөн,гарсан хоёр гишүүд мэдэгдсэн. С.Эрдэнэ тэргүүтэй улстөрчид МАНАН бүлэглэлийн талд ажиллаж байгааг ч нуугаагүй. Иймд Ж.Батзандан, Л.Болд нарын гишүүд цаашид шударга ёсны төлөө тууштай тэмцэж шинэ нам байгуулах хэмжээнд ч асуудлыг хурцатгаж мэдэх юм.

АН одоо УИХ-д 7 гишүүнтэй болж, Я.Санжмятав УИХ-ын дэд даргаас чөлөөлөгдөх,Д.Эрдэнэбат УИХ дахь АН-ын бүлгийн даргын статусгүй болох, АН завсарлага авах эрхгүй болох нөхцөл бүрдсэн.Үүгээр ч зогсохгүй УИХ дахь АН-ын бүлгийн ажлын алба ч татан буугдана гэсэн үг.

Гэхдээ Ард түмэн сонгогчдод улстөрчдийн шударга бус үйл явдал чухал бус Монголын язгуур эрх ашиг, улсын хөгжил,ард түмний аж амьдрал дээшлэх, эдийн засаг сайжрах асуудал хамгийн нэн тэргүүний асуудал.
 
 
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Хуцан толгойт
10 өдрийн өмнө / 103.26.193.248

Энэ хэдийг ард түмэн бүгдээрээ дэмжиж байгаа юм байхгүй ээ. Эд нар чинь ерөөсөө найдваргүй хүмүүс гэдгээ аль эрт нотолчихсон хүмүүс шүү дээ.

иргэн
10 өдрийн өмнө / 202.179.25.235

Шудрага бусын эсрэг дуугардаг болж эхэлж байгаа нь зөв. С.Эрдэнэ би айхгүй шалгуулсан ч юм гарахгүй гэж байна лээ. Хандгайтыг босгосон их хөрөнгө цалин нь юм уу. Шудрага бусын эсрэг хөдөлгөөн хүчирхэгжих вий гэдгээс айхдаа дарах гэж үзэж эхэлж байгаа нь энэ. Эвгүй гар шүү дээ

Ene 2t l bravo gemee
10 өдрийн өмнө / 120.152.172.218

Yaag zuv, demjij bn

Жаргалсайхан
10 өдрийн өмнө / 103.212.116.110

Би Л.Болд гишүүнийг маш их хүндэлдэг энэ хүний удам судар боловсрол хүмүүжил агуу шүү дээ.Энэ ийм алхам хийгээд байх хүн бишээ.Ёстой энгийн ард иргэд ч мэдэхээр олон удаагийн сонгуулиар ялж УИХ -ын эрхэм гишүүн мөн шүү дээ.Бидний нүдэнд залуухан байхаасаа л одоо идэр нас хүртлээ харагдаж, сонсогдож яваа хүн.АН болихоо больсон ш дээ Эрдэнэ,Эрдэнэбат нар л удирдаж байгаа гээд бод доо.

б
10 өдрийн өмнө / 66.181.177.203

энэ 2 зов шиийдвэр гаргасан гэдгийг ард тумэн дэмжиж байна л гэх юм яг унэндээ цаг хугацаа харуулна одоо засги н газар ажлаа хийж байгаа юм алга шоу л байна даа

зочин
11 өдрийн өмнө / 202.9.43.0

Болд но-той байна. Тийм цэвэр ан намыг хамгаалагч бус хурцын асуудлаас болж үнэнч хүний дүрд жүжиглэж байна

зочин
11 өдрийн өмнө / 202.9.43.0

Батзандан бас ахыгаа хаалгадаад зам тээврийн төрийн нарийн ж.батэрэнэ хүн амины хэрэгт нөлөөтэй мөн эндээс огцроход ерөнхий сайдын зөвлөх болгосон но-той эдгээрээсээ болж шударга царайлах гэж чадахгүй ан намаас хөөгдөж гэж ойлгож байна.зальтай гэр бүл ах дүү нар нам намд хуваагдаж орчоод амьжиргаагаа дээшлүүлдэг юм гэж уншиж байв.

Зочин
11 өдрийн өмнө / 103.9.90.98

Шударга гишүүд МАНАН аас гарах хэрэгтэй энэ хоёр намыг ард түмэн хэзээ ч тэмжиж болохгүй

zochin
11 өдрийн өмнө / 64.119.26.117

Лу Болд , Батзандан нар зөв шийдвэр гаргасан шүү. Ардчилсан Намын удирдлагууд дүгнэлт хийх хэрэгтэй

zochin
11 өдрийн өмнө / 202.70.34.70

Юун сүртэй юм. Болд, Мурат хоёр намаасаа гарч л байна биз.Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр итгэхэд бэрх асуудлуудээр энэ хоёрын тухай баахан ярьсан шдээ. Тиймээс энэ хоёр тийм ч чухал биш хүмүүс, төрд хэрэггүй, ард түмнийг төлөөлж чадахгүй зайрангууд гэдгээ харуулчихсан юм биш үү. Мань хоёр зөвхөн өөрсдийнхөө муу нэрийг цэвэрлэх гэж бодоод л эсрэг кноп дарж, мөн АН аас гарсан байх. Гэхдээ АН байгаагүй бол Мурат гишүүнээсээ мултарч, мөнхийн муу нэртэй явах, харин Л.Болд хүчний байгууллагыханд Хурцын ярьсан хэргээр баахан шалгагдаж, дуудагдах байсан биш үү. Одоо хамгаалалтгүй болчихлоо доо. Харин Банзандан л харамсалтай. Батзандан бол шударга гар гэж бодогдох юм.

zochin
11 өдрийн өмнө / 122.201.24.49

hurelsuh yu amlasan yum bol doo