А.Эйнштейний бурханы тухай бичсэн захидал 2,9 сая ам долларын үнэд хүрлээ

: 11 өдрийн өмнө / 2018-12-05 12:45:40

Нью-Йоркт Christie’s дуудлага худалдаагаар Альберт Эйнштейний бичсэн бурхны тухай захидал 2,9 сая ам.доллараар зарагдсан талаар тус байгууллагаас мэдээлжээ. Тэрбээр захидлаа еврей гаралтай философич Эрик Гуткиндад хаяглан илгээсэн байна.
 
Christie’s дуудлага худалдааны байгууллагаас дээрх захидал нь Эйнштейний шашны болон гүн ухааны үзэл баримтлалыг хамгийн тод томруун харуулсан болохыг тэмдэглэжээ.
 
Эйнштейн өөрийн үзэл бодлоо 215х280 мм-ийн хэмжээтэй хоёр хуудсанд бичиж илэрхийлсэн байна. Түүн дээр эрдэмтдийн хийсэн хэд хэдэн засвар ч байжээ. Тэрбээр Гуткиндад илгээсэн захидалдаа өөрийн хар цагаан гэрэл зургийг хавсаргасан байна.

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих