Я. Содбаатар браво

: 11 өдрийн өмнө / 2018-12-05 14:05:15

Юун түрүүнд   Зам, тээврийн хөгжлийн сайд Я. Содбаатарт баяр хүргэх нь зөв байх. Тэрбээр олон жил улс төрд зүтгэсэн хүний хувьд  улс төрчийн зангараг гэж юу болохыг харуулж чадлаа.   Өчигдөр түүнд олон хүн зөв шийдвэр гаргасанд нь баяр хүргэсэн байж таарна. Зөв цагт зөв шийдвэр гаргана гэдэг  жинхэнэ улстөрчийн мэдрэмж шүү.  Олон хүн  Я. Содбаатараар туг тахихыг амьсгаа даран хүлээж байлаа.   Ерөнхийдөө түүн рүү их бууны ам хэдийнэ чиглэгдсэн байсан гэж хэлж болно.  Үүнийг ч мань хүн мэдэрч  л суусан.  Албан  тушаалаа өгөөд  хар  амиа бодон уснаас хуурай гарах боломжууд байсан уу гэвэл байсан. Гэвч тэр тэгэхийг хүсээгүй. Олон жил овоглож ирсэн намаасаа нүүр бууруулахыг хүсээгүй. Ардын гэх тодотголтой Засгийн газрын тогтвортой ажиллагааг нэн тэргүүнд тавьж,  ийм эгзэгтэй үед нэг ч гэсэн кноп хэрэг болдгийг мэддэг хүний хувьд  өчигдрийг хүртэл тэсч байсан нь ойлгомжтой.   Өргөдлөө  өгөх үедээ   байр сууриа тодорхой илэрхийлсэн учраас дахин нурших нь илүүц. Ямартай ч тэрбээр У. Хүрэлсүхийг хэлсэндээ хүрэхэд нь өөрийн зүгээс  хийх зүйлээ хийсэн.

Сайд  бол томилогдож л байдаг, бууж л байдаг улс төрийн албан тушаал.   Я.Содбаатарын хувьд  хамгийн бага хугацаанд сайдаар ажилласан хэмээгдэж буй ч зам тээврийн салбарт хүлээлт үүсгээд байсан   УБ Төмөр замын асуудал, Улаанбаатар –Дарханы чиглэлд тавигдах   зургаан эгнээ бүхий замын санхүүжилтыг шийдэж, 2019 оны улстын төсөвт суулгаж чадсан, Женкотой нэр холбогдогддог   МТЗ-ын нарийн бүдүүн царигийн асуудал, овоолсон шорооны учрыг олох санхжүүжилтыг шийдсэн  гэдгээрээ нэр хүнд нь бүтэн үлдэх нь гарцаагүй.  Я.Содбаатарыг яам тэргүүүлэх болсонтой нь холбогдуулан  тэр бүр түргэдэж хөдлөөд байдаггүй  гадны Элчин сайдууд өөрийн биеэр ирж баяр хүргэж байв.   Энэ нь чухамдаа гадныханд Монгол Улсын Ерөнхий сайдын зам тээврийн салбарт хийсэн томилгоо   хүнээ олсон байсан учраас тийн харайлгаж очицгоосон хэрэг.

Харин одоо  ЖДҮ-тэй  нэр холбогдсон асуудлаа   цэгцэлж,  авсан зээлээрээ эх нялхасын эрүүл мэндийг сахин хамгаалахад зориулж, нялхасын клиник барьж ашиглалтад оруулсныгаа зарлан, зээлээ төлж барагдуулсан баримтаа олон түмэнд харуулан нэрээ цэвэрлэж авах л үлдлээ.

Эх сурвалж:24баримт.мн
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Баатар
10 өдрийн өмнө / 202.9.43.197

Хулгайч далиу эвэртэй үхэр үнэнд гүйцэгдэж шуналаа дарж чадахгүй хүн хогийг Уих-ийн гишүүнээс эргүүлэн татах хэрэгтэй.

зочин
10 өдрийн өмнө / 202.70.34.132

Буруугаа хүлээж чадаж байвал сайн шүү

Зочин
10 өдрийн өмнө / 120.152.172.218

Bravo chihshig, tolbortei medeelel uu te

Зочин
10 өдрийн өмнө / 120.152.172.218

Bravo chihshig, tolbortei medeelel uu te

Жаргалсайхан
10 өдрийн өмнө / 103.212.116.110

Таны өмнөөс баяртай байна.Ухаалаг явахад алдаа гаргадаг.Гагцхүү алдаагаа ухамсарлаж уучлалт гуйж сурах.Ер нь даруу төлөв байх ухааны ёс зүйн хөмжүүр. УИХ-ын эмэгтэй нэг гишүүн "Уучлалт гуйхгүй гээд ..." өөрийнхөө ёс зүй, хүмүүжилгүй байдал маш тэнэг бардам их зангаа зурагтаар ямар муухай харуулваа.Төрийн ордон дотор УИХ-ын болон засгийн газрын эмэгтэйчүүд ямар муухай хувцаслаж, их эвгүй алхаж гишгэх харагдах юм. Өмд өмсөх энгэр онгорхой явах за ёстой хэлэх юм алга.ДААНЧ ТОЛГОЙ ДУТУУ БОЛОВСРОЛ НИМГЭН ЭМЭГТЭЙЧҮҮД БАЙНАА.Тэр АН-ын УИХ-ын ганц бүсгүйг хараач ёстой зөв байгаа юм шүү.Гоё ганган үнэтэйдээ бишээ.Энгийн нэг байдаг даа.Мөнхөө гуайг зөндөө хараа биз дээ гайхамшигтай шүү дээ.Та нар тэр коридориор өмдтөй пэд пэд хийж хачин алхаж гүйлдээд бүүр ичмээр.Ард түмний чинь олон нүд чих та нарыг хараж байгаа МАН-ын энэ хэдэн ... УИХ-ын гишүүн хүүхнүүдийг дахин хэзээ ч сонгохгүйн тодорхой болсон ш дээ.

ИМ
11 өдрийн өмнө / 103.57.93.194

ӨӨРӨӨ БИЧИЖ

зочин
11 өдрийн өмнө / 202.179.24.7

Хоногийн 500,000 төгрөгийн төлбөртэй эх нялхсын сувилал байгуулсан, энэ сувилала нь зөвхөн баячуудад зориулагдсан гэж байгаа, ЖДУ-чин сайд, УИХ-ын гишүүн маань ккк тэгээд түүнийгээ зориулалтын дагуу, одоо хүүхдүүдийн дуу цангиад л байж байна гээд байгаа шүү ккк

Зочин
11 өдрийн өмнө / 203.217.139.225

Манайхан нээрээ сонин хүмүүс юм аа. Яав саяхан л хамгийн муухай амьтан байна. Эх дэлхийгээс зайлуул гээд л дэлхийгээс зайлуулахаа алдаа биз дээ. Одоо болохоор идсэн уусан яахав вэ? эргээд харсан чинь баатар л болох ёстой хүн байсан байна БААТАР болгоё оо л гээд байх юм.Ойлгохгүй юм.

Зочин
11 өдрийн өмнө / 103.229.121.32

Тэнэг юм бичих юм. Албан тушаалаа урвуулсан хүн одоо бүр БААТАР болох юм байна л даа. Хуулийг гууль болгосон улс төрчидийг нэг мөр зайлуулж нэг нүдээр ч харах ч ёсгүй баймаар юм. Бүгд луйварчид. Үнэнд гүйцэгдсэн юм чинь өргөдлөө өгөлгүй яадгийн бэ.