Брюссельд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхийг уриалсан жагсаал боллоо

: 11 өдрийн өмнө / 2018-12-05 14:45:25

Бельгийн  нийслэл Брюссель  хотноо   уур амьсгалын  төлөөх  жагсаал болж  20 гаруй  мянган хүн  оролцсон  байна. Польшийн Каравице  хотод НҮБ-ын  уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаарх олон улсын бага хурал эхэлж байгаатай холбоотойгоор  энэ жагсаалыг зохион байгуулсан байна.

Жагсаалд  оролцогчид  төмөр замын хойд  буудлаас  Евро хороолол хүртэл жагсан явж,  цаг уурын дулаарлын  эсрэг  авч байгаа хүчин чармайлтуудыг   дэмжиж  байгаагаа илэрхийлж байлаа.  Энэхүү жагсаалтай холбоотойгоор Брюссель  хотод  автын  хөдөлгөөнд   хүндрэл гарахыг урьдчилан анхааруулаад байсан юм.    Гэхдээ жагсагчид  явган хүний болон  автын хөдөлгөөнд аль болох саад учруулахгүй байх  маршрутыг сонгосон байсан юм.   жагсаалыг зохион байгуулагчид  хотын эрх баригчдаас зөвшөөрөл авсан байна.  Түүгээр ч зогсохгүй Бельгийн улс төрийн бүх нам энэ жагсаалыг  дэмжин  оролцсон  байна. 

Өнгөрсөн баасан гаригт  Брюссель хотноо шатахуун бензиний үнийн өсөлтийг эсэргүүцэгчдийн жагсаал   болсон. жагсагчид Францын  шар хантаазтангуудтай  адил  хувцасласан байсан юм. Гэвч  баасан гаригт Брюссельд болсон жагсаал  үймээн болон хувирч,  жагсагчид  цагдаагийнхантай мөргөлдсөн төдийгүй тэдний автомашинуудыг ч хүртэл  шатаасан байна. цагдаа нар тэднийг  тараахын тулд  усан  буу,  нулимс асгаруулагч хий  хүртэл  ашиглаж 74 хүнийг баривчилсан юм.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих