“Chanel” амьтны арьс үсээр хувцас хийхгүй

: 10 өдрийн өмнө / 2018-12-06 10:16:35

Дэлхийн алдарт “Chanel” брэнд  матар, могой, гүрвэл зэрэг амьтны арьсыг бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглахаа зогсоох шийдвэр гаргаснаа зарлажээ. Үүнээс гадна амьтны гаралтай үслэг эдлэлийн үйлдвэрлэлээ ч мөн зогсоох аж. Дэлхийн томоохон тансаг зэрэглэлийн брэнд ийм шийдвэр гаргаж, үлгэр жишээ үзүүлж байгааг амьтдын эрхийг хамгаалагчид сайшаан хүлээн авч байна.

“Амьтны үс, арьс хэрэглэхээс татгалзсан нь үнэхээр сайшаалтай хэрэг. Тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч бусад брэндүүд ч цаашид “Chanel” компанийн энэхүү шийдвэрийг дагана гэж найдаж байна” хэмээн амьтны эрхийг хамгаалагчдын төлөөллүүд хэлжээ.

АНУ-ын амьтдын эрхийн хамгийн том байгууллага болох “PETA” твиттер хуудастаа “2018 он бол дизайнеруудын хувьд чулуун зэвсгийн үеэсээ салж чадсан он байлаа” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.

“Одоогоор могойн арьсан цүнхүүдийг “Chanel” компанийн албан ёсны цахим хуудсаас буулгасан байгаа ч дэлгүүрүүдийн лангуун дээрх бүтээгдэхүүнийг эргүүлэн татахад багагүй хугацаа орно” гэж тус брэндийн загвар хариуцсан компанийн захирал Бруно Павловски мэдээлжээ. “Chanel” брэнд цаашид хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээс арьс болон бусад материал гарган авах технологийг хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулах юм байна.
  

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Tenger
9 өдрийн өмнө / 202.179.31.53

Sain baina.vlger jishee vzvvleh baiguullaga iim l baih estoi bh. ydahdaa baychuud tansaglaj tomrohgvi irged avch chadahgvidee shanalahgvi zagvar zohion bvteebel sain san6