Ангела Меркель дахин дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйгээр тодорчээ

: 10 өдрийн өмнө / 2018-12-06 10:21:08

“Forbes” сэтгүүлээс жил бүр гаргадаг “Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэй”-н жагсаалтыг дахин Германы Канцлер Ангела Меркель тэргүүлжээ. Энэхүү жагсаалтыг “Forbes” сэтгүүл 2004 оноос эхлэн жил бүр гаргаж буй.

Жагсаалтыг гаргахдаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг хэр их татсан, нийгмийн салбаруудад үзүүлдэг нөлөө зэргийг нь харгалзан үздэг байна. Дэлхийн хүчирхэг эмэгтэйчүүдийн жагсаалтад жил бүр урлаг соёл, нийгэм, улс төр, эдийн засаг гээд маш олон салбарын эмэгтэйчүүд багтдаг.

Германы Канцлерын албыг 2005 оноос хойш хашиж байгаа Ангела Меркель 2021 оноос дахин сонгуульд өрсөлдөхгүй болсон ч “Европын жинхэнэ удирдагч хэвээр үлдэж байна” хэмээн хэвлэлүүд онцолжээ.

Удаах байруудад Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй, ОУВС-гийн тэргүүн Кристин Лагард нар орсон бол алдарт хөтлөгч Опра Уинфри жагсаалтын 20 дугаарт бичигдсэн байна. Харин Их Британийн Хатан хаан II Елизавета 23 дугаарт оржээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын охин, Ерөнхийлөгчийн зөвлөх Иванка Трамп 24 дүгээрт жагссан байна. Америкийн дуучин Бейонсе жагсаалтын 49 дүгээрт бичигдсэн бол ОХУ-ын Төв банкны дарга Эльвира Набиуллина жагсаалтын 50 дугаарт бичигджээ.

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих