Ш.Энхтөр: ЭХЭМҮТ-ийн удирдлагын хувьд ард түмнээсээ албан ёсоор уучлал хүсье. Би ёс зүйн хариуцлага хүлээж ажлаа өгнө

: 10 өдрийн өмнө / 2018-12-06 10:44:38

ЭХЭМҮТ буюу бидний хэлж заншсанаар Эх нялхсын эмнэлгийн гадаа таксинд нэгэн эх амаржсан, тэдний биеийн байдал сайн байгаа талаар тус төвөөс мэдээлж байгаа.

Энэ талаар ЭМЯ болон холбогдох албаныхан албан ёсоор тайлбар өглөө.
 
“БИДНИЙ АЖИЛД АЛДАА ДУТАГДАЛ ГАРЛАА. НАДАД ӨӨРИЙГӨӨ ЗӨВТГӨХ ҮНДЭСЛЭЛ БАЙХГҮЙ”

ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр “Юуны өмнө таагүй үйл явдал тохиолдсонд харамсаж байна. Болсон үйл явдлыг та бүхэн мэдэж байгаа.

Эмнэлгийн тусламж үйлчилгээнд байнгын дотоод хяналт тавьж байдаг. ЭМЯ болон хяналтын хорооныхон тухайн үед ажиллаж байсан эмч, мэргэжилтнүүдтэй уулзаад сая ирлээ.
Тухайн эх бол өөрийнхөө тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүсэхгүй байгаа. 26 настай хоёр дахь жирэмслэлт, анхны төрөлт. Эмэгтэйн төрөх үйл ажиллагаа өдрөөс эхэлсэн юм шиг байгаа юм. ЭХЭМҮТ-д очвол өөрийг нь хүлээж авах байх гэж бодоод такси хөлсөлж очсон байгаа юм.

Манай эмнэлэг төрөх эхчүүд болон хүүхдийг хүлээж авдаг яаралтай хоёр хүлээн авахтай. Тухайн эх таксины жолоочтой хамт хүүхдийн хүлээн авахад орж ирээд төрөхийн хүлээн авах хаана байдгийг асуусан. Ингээд гараад явах замдаа төрөлт явагдаж, эргээд ойрхон байсан хүүхдийн хүлээн авахад орж, яаралтай тусламж авсан.

Тухайн хүний эрүүл мэндийн нууц учраас зарим мэдээллийг өгөх боломжгүй байна. Ерөнхийдөө эх, хүүхдийн биеийн байдал тогтвортой байгаа.

Тэнд ажиллаж байсан эмч, сувилагч нарын хэлж буйгаар жолооч орж ирж, төрөхийн хүлээн авахыг асуусан байгаа юм. Эмнэлгийн ажилтнуудад өвдсөн эх харагдаагүй байх. Тэрнээс биш өвдсөн эх, ус нь гарсан тохиолдолд буцаах үндэслэл байхгүй.

Ер нь бол ЭХЭМҮТ тусламж, үйлчилгээнийхээ чанарыг сайжруулахаар ажиллаж байгаа. Гэхдээ бидний ажилд алдаа дутагдал гарлаа. Ард түмнээсээ албан ёсоор уучлал хүсэж байна. Надад өөрийгөө зөвтгөх үндэслэл байхгүй. Би хувь хүний хувьд ёс зүйн хариуцлага хүлээж ажлаа өгнө” гэлээ.

“ИРГЭН ХОХИРОХ ЁСГҮЙ. НӨГӨӨ ТАЛААС БУРУУ ТАШАА МЭДЭЭЛЛЭЭС ШАЛТГААЛААД ЭМНЭЛГИЙН АЖИЛТАН БАС ШИЙТГҮҮЛЖ БОЛОХГҮЙ”

ЭМЯ-ны ТЗУГ-ын дарга Б.Цогтбаатар “Хариуцлагын асуудал яригдаж байгаа. Ёс зүйн алдаа дутагдал гаргасан нь тогтоогдсон тохиолдол хариуцлагын асуудал яригддаг. Гэхдээ хариуцлагаас өмнө үнэн бодит байдлыг тогтоох ёстой. Нэгдүгээрт үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлж буй иргэн хохирох ёсгүй. Нөгөө талаас буруу ташаа мэдээллээс шалтгаалаад эмнэлгийн ажилтан бас шийтгүүлж болохгүй.

Албаныханд тухайн ээжтэй уулзаж ярилцсан эмнэлгийн ажилтнуудаас харилцааны таагүй хандлага гарсан, загнуулсан ч гэх юм уу авир хүлээж аваагүйгээ хэлсэн.

Тухайн эх жирэмсний хяналтад ороогүй байсан. Энэ тохиолдлоос бид жирэмсэн эхчүүдийг хяналтад оруулах асуудалд алдаа дутагдал гарч байгааг мэдлээ. Мөн эмнэлгийн, үйлчилгээний байгууллаагын хаягжилтыг тодорхой болгох шаардлага байгаа нь бас харагдлаа” гэв.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Жам
9 өдрийн өмнө / 112.72.11.107

Зөвөө гэмтлийн эмнэлэгийн авлигаар захирал болсон хүн ажлаас нь зайлуулаарай

Oyun-Erdene
10 өдрийн өмнө / 115.171.244.61

Asar bogino hugatsaan ovoo heden setguulch nertei gutgen shantaajlagchdiig beldej dee

Oyun-Erdene
10 өдрийн өмнө / 115.171.244.61

Asar bogino hugatsaan ovoo heden setguulch nertei gutgen shantaajlagchdiig beldej dee

yahav dee odoo ajil
10 өдрийн өмнө / 115.171.244.61

Hero Baatar,Oyun-Erdene nariin surgasan setguulch nertei gutgechid,shantaajchinguudiil hiij baigaa ajil. asuudliin bodit baidliig medeegui,sudlaagui baij surgaarsursan muu zangaaraa ham hum dandaj devergej hudal medeelechid toimoo aldsan doo. Ene tord alba haana gehed hetsuu.hezee gutguuleh bol geh aidastai baidal tul emnelgiin emch nar bainga tugshuurtei ajildag deer ni dandaa ovdoj zovson huntei ajildag hetsuu neg yalnaasaa saliya gej bodoo biz.

yahav dee odoo ajil
10 өдрийн өмнө / 115.171.244.61

Hero Baatar,Oyun-Erdene nariin surgasan setguulch nertei gutgechid,shantaajchinguudiil hiij baigaa ajil. asuudliin bodit baidliig medeegui,sudlaagui baij surgaarsursan muu zangaaraa ham hum dandaj devergej hudal medeelechid toimoo aldsan doo. Ene tord alba haana gehed hetsuu.hezee gutguuleh bol geh aidastai baidal tul emnelgiin emch nar bainga tugshuurtei ajildag deer ni dandaa ovdoj zovson huntei ajildag hetsuu neg yalnaasaa saliya gej bodoo biz.

ИРГЭН
10 өдрийн өмнө / 202.179.26.100

ЭНЭ ДАРГАД БУРУУ ЮУ БГАА ЮМ БЭ?ТЭР ТӨРСӨН ЭМЭГТЭЙГЭЭС ТОДРУУЛГА АВАХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ.ЭР ХҮН ТӨРДӨГГҮЙ БОЛОХООР ТӨРХ ТАСГЫГ ХЭН Ч ХАЙЖ БОЛНО Ш ДЭЭ.ӨӨРИЙН БУРУУГАА БУСДАД ТОХЧИХООД АЖИЛ АЛБАНААС НЬ САЛГАЧИХААД ТЭР ЭМЭГТЭЙ ЯАЖ АМАР АМГАЛАН АМЬДРАХ БОЛЖ БАЙНА АА.

ИХ
10 өдрийн өмнө / 103.212.117.157

ИХ дарга гишуудээ энэ Ахмад эмчээс ичих хэрэгтэй ес зуй хариуцлага гэдгийг харуулж байна