Таканоива туслах бөхөө зодсон хэргээр шийтгүүлэхээр боллоо

: 10 өдрийн өмнө / 2018-12-06 14:17:48

Японы сүмо бөхийн холбооноос маэгашира Таканоива туслах бөхөө зодсон хэрэгт холбогдлоо гэж өнөөдөр мэдэгдлээ. Шибатаяма оякатагийн мэдээлснээр Таканоива өвлийн тойргийн барилдааны үеэр 24 настай туслах бөхөө “Хий гэсэн юмыг мартчихаад дандаа тайлбар тавьдаг” хэмээн энэ сарын 4-ний өдрийн 23 цагийн үед 4-5 удаа цохиж, гэмтээсэн гэнэ. Зодуулсан бөх Фүкүокад болж байсан тойргийн барилдаанд хоцорч ирэхэд нь холбооны албан тушаалтан учрыг асуухад зодуулснаа хэлснээр хэрэг илэрчээ.
Таканоива, Чиганоүра оякатагийн хамт Токиод ирж, Сүмогийн холбоонд хэргийн талаар тайлбар хийсэн байна. Туслахаа цохиж, зодсоноо хүлээж, уучлал гуйжээ. Холбооноос Таканоиваг тойргийн барилдаанаас чөлөөлж, дэвжээнд нь гадагш гарахгүй “гэрийн хорио” гэж хэлж болохоор шийтгэл оноосон байна. Цаашдаа хохирогчийн мэдүүлгийг сонссоны дараа ямар шийтгэл оноохоо шийдэх гэнэ. Маш хатуу шийтгэл онооно гэдгээ Шибатаяма ояката сэтгүүлчдэд хэлсэн байна.

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
6 өдрийн өмнө / 211.36.141.16

xaxa sayhan l zoduullaa hohirloo geed gonshgonood bhr ni zovtgood bsn chin yalgagui nohoin baas yumshivde odoo ingeed hqrqhad ama buruuguin bnoo enemuu omhii gichii nohoitsiin bna muu gichii

Zochin
9 өдрийн өмнө / 202.9.43.223

Chi mongold irnee. Japandaa nasaaraa amidrax chini yasan yum be. Odoo chi xench bish bolno.

идсэн эрүү хувхайрна
10 өдрийн өмнө / 66.181.160.120

баасан баасан дээрээ халтирнаа гэдэг энэ дээ хөөрхий

Зочин
10 өдрийн өмнө / 202.55.184.18

Өөдөө шидсэн чулуу өөрийн толгойн дээр гэж болж муу матаач өнчин гөлөг

bat
10 өдрийн өмнө / 202.179.31.242

tegnee ooroo tomorch baij 2 shanaa abaad shuukh tsagdaa bolj harumajug yoponuudtai niilj zodog tailuulsan odoo ooriinkh eelj irj dee muu nokhoi mini