Кокорин, Мамаев нарыг 2-р сар хүртэл хорино

: 10 өдрийн өмнө / 2018-12-06 16:02:41

Өнгөрсөн 10-р сарын 8-нд Москвад хүн зодож гэмтээн, танхайрсан хөлбөмбөгч Александр Кокорин, Павел Мамаев нар мөрдөнд суусаар байгаа билээ. Өчигдөр Москвагийн Тверийн шүүхээс тэднийг дахин 2 сар хорих шийдвэр гаргалаа. Ингэснээр тэд 2-р сарын 8 хүртэл мөрдөнд суух болж байгаа юм.


 
"Зенит" багийн Александр Кокорин, "Краснодар"-ын Павел Мамаев нарыг олон нийтийн газар танхайрсан, хүнд гэмтэл учруулсан хэргээр мөрдөн шалгаж байгаа.

Шүүхээс тэднийг гадуур байцаавал, гэрч, хохирогчдыг айлган сүрдүүлэх магадлалтай, гэмт хэрэг үйлдэх, улс орноос оргон зайлах бололцоотой тул хорих ялыг сунгалаа гэж мэдэгдсэн байна.

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
зочин
9 өдрийн өмнө / 66.181.189.89

мэдээ, мэдээллийн үнэ цэн, ач холбогдол гэдгийг сэтгүүлчээр бэлтгэдэг сургуульд заадаг болов уу? Хүний тархи гэдэг бол элдэв новшоор дүүргэх хогийн сав биш, асаавал зохих бамбар гэж Горький гэдэг хүн хэлсэн гэдэг юм.