Фэйсбүүк компанийн төв байранд түгшүүр зарлажээ

: 195 өдрийн өмнө / 2018-12-13 09:29:56

АНУ-ын Калифорни мужийн Мэнло Парк хотод  байрладаг “Facebook” компанийн төв байранд тэсрэх бөмбөг суурилуулсан гэх мэдээллийн улмаас Мягмар гаригт түгшүүр зарлаж, компанийн ажилтнуудыг нүүлгэн шилжүүлжээ. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, байгууламж дотор байсан бүх ажилтнуудыг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд тэсрэх бөмбөг гэж хэлэхээр ямар нэгэн сэжигтэй төхөөрөмж олдоогүй байна.
 
“Бид ажилчдын аюулгүй байдлыг хангах бүх арга хэмжээг авсан. Азаар хэн нэгэн гэмтэж бэртээгүй. Мэдээллийг тараасан этгээдийг олж илрүүлэхийн тулд орон нутгийн цагдаагийн байгууллагатай нягт холбоотой ажиллана” хэмээн “ тус компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.
 
Өмнө нь мөн тус хотод байдаг “Youtube” компанийн төв байранд түгшүүр зарлаж ажилчдыг нүүлгэн шилжүүлж байжээ. Учир нь зэвсэглэсэн эмэгтэй гал нээн гурван хүнийг шархдуулж, дараа нь өөрийгөө буудан хөнөөсөн юм.

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих