Ц.Ханд багшийн нэрэмжит физикийн инженерчлэлийн олимпиадыг "Сант" сургууль ТЭРГҮҮЛЛЭЭ

: 195 өдрийн өмнө / 2018-12-13 10:35:19

“Монголын физикийн боловсролыг дэмжих сан” ТББ, Улсын физикийн олимпиадын хороотой хамтран жил бүр Монгол улсын гавъяат багш Ц.Хандын нэрэмжит “Физик инженерчлэлийн олимпиад”-ыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн XIX бага олимпиадыг Ц.Хандын нэрэмжит сан, “Жи мобайл” ХХК, Ц.Ханд багшийн шавь Мөнхбат Баттулга нар хамтран ивээн тэтгэсэн байна. Тус олимпиадад нийслэл болон хөдөө орон нутгаас 6-12 дугаар ангийн нийт 565 сурагч оролцсон юм.  Тухайлбал,
  • 6-р ангид 131 сурагч
  • 7-р ангид 157 сурагч
  • 8-р ангид 118 сурагч
  • 9-р ангид 76 сурагч
  • 10-р ангид 76 сурагч
  • 11-р ангид 52 сурагч
  • 12-р ангид 39 сурагч тус тус хоорондоо өрсөлдөж, нийт 649 сурагч мэдлэг чадвараа сорьсон байна
Мөн 12 ангийн төрөлд алт авсан сурагч Д.Хонгор “Жи Мобайл” ХХК-ийн зүгээс их сургуулиа төгсөөд хамтран ажиллах урилга өгсөн юм.
Онооны дүнгээр
  • 1,2,3,4-р байранд медаль, өргөмжлөл, шагнал /тэргүүн байр мөнгөн шагнал/
  • 5,6 байранд талархал, шагналын хамт тус тус гардууллаа.
Багийн нийлбэр оноогоор Ерөнхий боловсролын “Сант” сургууль нэгдүгээр байранд орж, хоёрдугаар байранд 11-р сургууль, гуравдугаар байранд орчлон сургууль тус тус оржээ.
Сант сургуулийн шагналт байр эзэлсэн хамт олон

6-р ангийн шагналт байранд шалгарсан сурагчид:


7-р ангийн шагналт байранд шалгарсан сурагчид:



8-р ангийн шагналт байранд шалгарсан сурагчид:


9-р ангийн шагналт байранд шалгарсан сурагчид:


10-р ангийн шагналт байранд шалгарсан сурагчид:


11-р ангийн шагналт байранд шалгарсан сурагчид:


12-р ангийн шагналт байранд шалгарсан сурагчид:


Эх сурвалж: Б.Анара
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих