Дайчид дөрөв дэх ялалтаа авав

: 36 өдрийн өмнө / 2018-12-13 11:13:25

MNBA Үндэсний лигийн тэргүүн хэсгийн үзүүштэй нэгэн тоглолт Тордайн Ариунболд эзэнтэй Архангай Алтан Дорнодын Дайчид болон Занаагийн Баясгалан эзэнтэй Сүхбаатар Альянс-Тех багуудын хооронд боллоо. Тоглолтын эхлэлийг Сүхбаатар аймаг гайхалтай хийж эхний зургаан минутад ердөө 5 оноог эсрэг багтаа алдсан юм. Ингээд эхний үе 29-19 харьцаатай өндөрлөсөн бол эхний хагас 50-34 харьцаатай Сүхбаатар Альянс Тех багийн илүүрхэл дор өндөрлөв. Энэ хугацаанд Дайчдын холын зайн шидэлтүүд болж өгөхгүй явсаар байсан. Гэхдээ хоёрдугаар үед дүр зураг өөрчлөгдөж оноо бага багаар ойртсоор дөрөвдүгээр үе эхлэхэд оноо тав болж ойртсон. Дайчид оноо дутуу явахад О.Энхбаатар будагтай талбайд сайн тоглолтоо гаргаж байсан бөгөөд шийдвэрлэхэд үед оноо илүү гарахад чухал нөлөөг үзүүлсэн юм. Сүхбаатар багийн хувьд дөрөвдүгээр эхлээд л төвийн тоглогч С.Эрдэнэдалай зургаан алдаатай болж тоглолтыг чөлөөлсөн нь хожигдох гол шалтгаануудын нэг байсан юм. Ингээд ОУХМ Ц.Азбаяр хэрэгтэй үед дараалсан таван оноог авсан нь тоглолтыг аваргуудын талд эргүүлж 91-84 харьцаатай Архангай Алтан Дорнодын Дайчид баг хожлоо. Тус тоглолтод О.Энхбаатар 33 оноо, 16 авч гайхалтай тоглосон бол Сүхбаатар аймаг багаараа жигд тоглолтыг үзүүлжээ.

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих