Женнифер Энистон нууцаа дэлгэв

: 195 өдрийн өмнө / 2018-12-13 13:11:44

Саяхан Холливудын нэрт жүжигчин Женнифер Энистон Америкийн Elle сэтгүүлийн хувилбарт зургаа авахуулсан бөгөөд сэтгүүлчид түүний салалтын шалтгааныг тодруулсан байна. Энистон бүсгүй эхлээд Брэд Питтээс, саяхан Жастин Теругээс салсан билээ. Женнифер хэнд ч гомдож явдаггүй бөгөөд бүх зүйл сайхан болно гэдэгт итгэж яваа гэнэ.
 
Тэрээр “Надад хоосролыг мэдэрч, ганцаардсан сэтгэгдэл төрдөггүй. Миний гэрлэлтүүд тун амжилттай байсан гэдэгт би итгэлтэй байдаг. Эцсийн цэгтээ хүрэх үед сонголт хийх шаардлагатай болдог. Бид бүгдээрээ аз жаргалтай үлдэхийг хүссэн. Заримдаа хүмүүсийн харилцаа аз жаргалтай байхаа больдог. Бүх зүйл дажгүй шүү дээ. Энэ чинь сүйрэл биш” хэмээн ярьжээ.
 
Удахгүй 50 насыг зооглох гэж буй Женнифер ирээдүйд ээж болно гэдэгтээ итгэлтэй байгаа гэнэ шүү. Өмнө нь ярилцлага өгч байхдаа Энистон хүүхдийн талаар ярихгүй байхыг хүсдэг байсан билээ.


 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих