Актив “DPF” шүүлтүүр нийтийн тээврийн хэрэгслээс ялгарах хөө тортогжилтыг 64.75 хувь шүүж байна

: 32 өдрийн өмнө / 2018-12-17 12:48:33

“Нийслэлийн Тээврийн Газар”-аас агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Эрхэт Монгол” ХХК-ийн харьяа “Эй Эм Эм Жи” ХХК-тай хамтран “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын дизель хөдөлгүүртэй 3 автобусанд БНСУ-ын “Сераком” ХХК-д үйлдвэрлэсэн дизель хөдөлгүүрийн тортог шүүгч Актив “DPF” болон Гибрид “DPF” төхөөрөмжүүдийг 2018 оны 10 дугаар сараас 12 дугаар сарын хооронд суурилуулж туршилтын ажил эхэлсэн.

Актив “DPF” болон Гибрид “DPF” төхөөрөмжүүдийг суурилуулснаар дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслээс ялгарах COx(Нүүрстөрөгчийн исэл), NOx(Азотын исэл), Sox(Хүхрийн исэл), PM(Хөө тортогжилт) зэргийг шүүж, энэ нь явалт дундаа шатааж, цэвэрлэдэг ба гар ажиллагаа шаарддаггүй давуу талтай байна. 

Нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж байгаа нэг автобус өдөрт дунджаар 190 гр хөө тортог ялгаруулдаг бөгөөд уг төхөөрөмжийг суурилуулсанаар үүний 60 гаруй хувийг шүүж байгаа юм. Тус газраас 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр туршилтын ажлын явцтай танилцаж, Актив “DPF” шүүлтүүрийг суурилуулсан автобуснаас хөө тортогжилтын хэмжилт хийлээ. Уг хэмжилтээр 64.75 хувьтай шүүж байсан бөгөөд өдөрт нэг автобуснаас ялгарах 114 гр хөө тортогжилтыг шүүж агаарт хаягдахаас сэргийлж байна.

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
buu l buun zardal ne
32 өдрийн өмнө / 64.119.18.106

yamar unetei bas hed honood solih estoi esvel tseverlej butsaaj tavij boloh eseh niit zardliig medmeer baina