Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн ээж Г.Чимгээ: Би өөрөө 11 давхараас үсэрч ямар гэмтэл авахыг харуулах ёстой юм уу?

: 76 өдрийн өмнө / 2019-01-07 12:22:16

Загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнийн ар гэр болон загвар өмсөгч охид, охид эмэгтэйчүүдийн эрхийн хамгаалах Охидын төв байгууллагын төлөөлөл мэдээлэл хийлээ. Тэд мэдээлэл хийх болсон шалтгаанаа хэвлэл мэдээллээр охидын талаар олон янзын мэдээлэл гарч байна. Мөн бусад газрууд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж байгаа учраас бид албан ёсоор ар гэрийнхэний хувьд мэдээлэл хийж байна гэж тайлбарлалаа. 

Талийгаачийн ээж Ч.Чимгээ: Цагдаа нар миний охины хэргийг амиа хорлосон болгож хаах гэж байна. Би үүнийг эсэргүүцэж байна. Мөн тэмцээний оролцогчдын нэг Э.Одонтунгалаг болон түүний ээж нар яагаад амьд хүний өмнө маанийн ерөөл тавьсанаа тайлбарлахгүй байгаа юм бэ. Миний охин архи уудаггүй, тамхи татдаггүй хүүхэд байсан. Гэтэл охиныг минь нууц амраг, биеэ үнэлэгч байсан мэтээр гүтгэж байна.  Шүүх шинжилгээний дүгнэлтэнд би огт итгэхгүй. Болохгүй бол би өөрөө 11 давхараас үсрээд тийм өндрөөс унасан хүн ямар гэмтэл авахыг өөрийн биеэр үзүүлэх ёстой юмуу. Би охиныхоо амийг загвар өмсөгч Э.Одонтунгалаг, талийгаачийн найз залуу н.Нэмэхбаяр хоёроос нэхнэ" гэлээ.



Эх сурвалж: TV5.mn
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих