Л.Болд: Шүүх, хуулийн байгууллагын цэвэрлэгээг эхлүүлж, Шударга бусын хонгилыг нураана

: 76 өдрийн өмнө / 2019-01-07 13:04:04

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Л.Болд нар ирэх 10-ны өдөр зохион байгуулах жагсаал, цуглааны талаар мэдээлэл хийлээ. МАНАН гэх бүлгийг эсэргүүцэх нэгдүгээр сарын 10-ны жагсаалд 100 гаруй ТББ нэгдэж, улс орон даяар нэгэн зэрэг жагсаалыг эхлүүлнэ гэдгийг хэллээ. Мөн нэгдүгээр сарын 10-ны өдрийн жагсаалд оролцож байгаа төрийн бус байгууллагын төлөөллүүд Сүхбаатарын талбай дээр гэр барьж тэмцлээ илэрхийлэх бол гишүүд улс төрийн суулт зарлана гэдгийг мэдэгдсэн юм. Гишүүдийн хувьд шаардлагаа биелтэл тэмцлээ зогсоохгүй, үе шаттай арга хэмжээг авч ажиллана гэлээ. УИХ-ын гишүүн Л.Болд хэлэхдээ "Одоогоор бидний тэмцлийг дэмжиж, 200 гаруй хүн өсгөлөн зарлахаа мэдэгдээд байна. УИХ-ын гишүүд бид ч энэ тэмцлийг дэмжиж, өсгөлөн зарлана. Гэхдээ бид нэгдүгээр сарын 10-ны өдрийн жагсаалын үеэр өсгөлөн зарлахгүй" гэлээ. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Нэгдүгээр сарын 10-ны өдрийн жагсаал цуглаанаар МАНАН дэглэмийн эсрэг тэмцлээ үр дүнд хүргэж, улс төрийн суулт хийх болно. Холбогдох бүх зөвшөөрлөө авахаар бүх байгууллагад хандсан. Жагсагчдын аюулгүй байдлыг хангах, үймээн самуунаас сэргийлэх талаар хүсэлтээ Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт хүргүүлсэн. Тиймээс нэгдүгээр сарын 10-ны цуглаанд бүх аймгийн төв талбай дээр нэгдсэн уриа, нэг зорилгын нийтээрээ тэмцэх учраас иргэддээ нэгдэхийг дахин уриалж байна. Тэмцлээ үр дүнд хүргэж, тодорхой шийдвэрүүдийг гаргана. Жагсаал, цуглаан, улс төрийн суулт зэргээр дараа дараагийн алхмыг хийх болно” гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Болд “Ирэх 10-ны өдрийн гол зорилго, үр дүн бол МАНАН бүлэглэлийн удирдлагын нэг УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа нь огцруулж, шинэ удирдлагыг сонгож, L6. Хоёрт, Монголын иргэд баялгийн эзэн байх ажлыг эхлүүлнэ. Стратегийн ордод иргэн бүр хувьцаа эзэмших эрх зүйн орчинг бий болгоно. Утаа, хөрсний бохирдол, газрын наймаа зэрэг олон шийдэх асуудал байна. Монгол ард түмний тэмцлийн үр дүнд УИХ-ын даргыг чөлөөлж, хүлээгдэж байгаа асуудлуудад шийдвэр, хууль тогтоомжоо батална. Цагаан сарын дараа ээлжит бус чуулган зарлах ёстой” гэсэн юм.

  
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
76 өдрийн өмнө / 103.57.95.90

zahialgat bicheech bdg l gdg.bdg um bnoo.yagaad shavar bar arslang buulgh gj bhd buulgalaa geed saihn bolhgui geed g um b

Тэнэгт
76 өдрийн өмнө / 59.153.112.245

Болдоо Батзандан гуай Шүүхийг танай ЖЕНКО удирддаг юм Энхболд биш тэгэхээр тэр хонгил чинь нурах гүй Угаасаа хүзүүгүй Женко хоёрын тохироо учир шүүхийг Баттулга гарснаасаа хойш шинэчлэл хийхгүй байгааг биднийг мэдэхгүй байна гэж бодоод байна даа. Одоо АТГ.л парламентын мэдлээс гаргаад гартаа хийгээд авбал шүд нь гүйцчих гээд үхэлдээд байгааг нь мань нь мэдэж байгаа.Ариа илүү хүн үнэмших шалтаг ярина уу.Массыгаа мал гэж боддогоо болих цаг нь болоогүй юм уу.Энхболд л огцорвол монгол жаргана гэж дэмийрээд байх юм.Хэрвээ тийм л юм бол өнөөдөр ч гэсэн би хэдэн хүнтэй очоод чирээд гаргаад өгье. Та нар муу нэртэй Миг заагаад МОНГОЛ ТӨРӨӨР тоглох гээд байх юм.

Болдоо
76 өдрийн өмнө / 66.249.82.82

Болд дүү Болдхуяг, Богд банкны захирал нарын нэр дээр байгаа оффшор дансыг шалгуулчих!!! Тэгвэл өөрт чинь итгье.

Зочин
76 өдрийн өмнө / 66.249.82.80

Болд- шудрага гээдл энэ баячуулийг ярихаарл - ичээч гэмээрл байхийн