“Хөдөлмөрийн баатрыг бүтээсэн түүх” хэмээх хэрэг үүсэх вий

: 10 өдрийн өмнө / 2019-01-08 09:47:11

“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хүн. Монголын төр түүний хөдөлмөр, зүтгэлийг үнэлж Хөдөлмөрийн баатар хэмээх энэ эрхэм хүндтэй цолыг хүртээсэн нь ойлгомжтой.

Гэхдээ сүүлийн үед Л.Чинбаттай холбоотой таагүй мэдээллүүд байсгээд л дуулддаг боллоо. ЖДҮ-гийн хэргээс хойш ийм мэдээллийн давтамж улам ойртсон.

Энэ тоолонд “Гацуурт” ХХК-иас сүртэй гэгч нь мэдэгдэл гаргадаг. Хоёр хоногийн өмнө бас л “…Энэ бол гүтгэлэг” гэж мэдэгдсэн байна.

Уг нь хэвлэлүүд энэ компанитай холбоотой баримт сэлттэй мэдээллийг нийтлээд байх шиг байгаа юм.  Гэвч өөрсдийнх нь тайлбарлаад байгаачлан “…Гүтгэлэг” байж гэж бодъё.

Тэгвэл 2015 оны хоёрдугаар сард Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хурал дээр Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагийн “…Цаашдаа зөвхөн Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан борлуулсан улаанбуудайнд урамшуулал олгодог болно. Ингэхгүй бол чанарын шаардлага хангасан, хангаагүй буудай тушаачихаад урамшуулал авах явдал тасрахгүй нь. Ер нь намайг ажил авахаас өмнөх хүмүүс хяналт шалгалтад сайн анхаарал хандуулж байгаагүй нь ажиглагдсан.

Тиймээс бүх талын төлөөллийг багтаасан улаанбуудайны чанарыг тогтоох комисс ажиллуулдаг болно. Үүний эхлэл болгож ажлын хэсэг гаргаад тариаланчдад бий гээд байгаа 40 мянган тонн улаанбуудайнд чанарын шалгалт хийе гэхээр буудайгаа үзүүлэхгүй байгаа.

Л.Чинбатын “Гацуурт” компани л гэхэд өмнө нь нэг тэрбум төгрөгийн зээл авчихаад түүнийгээ төлөөгүй байж Засгийн газраар баталгаа гаргуулаад хоёр тэрбум төгрөгийн зээл авчихсан байгаа. Ийм байж төрөөс дэмжлэг үзүүлэхгүй байна гэх хэрэггүй. Та нарын сүрдүүлгээр ажил явдаггүй юм шүү дээ” гэж хэлснийг юу гэх вэ. Энд нэг тэрбум төгрөг, дахиад хоёр тэрбум төгрөгийн зээлийг авчихаад төлөөгүй гэж Төрийн сайд хүн ярьжээ. Эдгээр зээлийг “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат төлсөн үү гэдэг асуулт гарч ирнэ.

Өнгөрсөн жилийн хавар сайд асан Р.Бурмаа “Гацуурт” ХХК-ийн Л.Чинбатын талаар дахиад “…Махны үхэр оруулж ирнэ гээд ХХААЯ-наас 3.0 тэрбум төгрөг зээлээд буцааж төлөөгүй олон жил болсон доо. Тэрийгээ гэрээ ёсоор төлсөн бол дараагийн олон аж ахуй бас махны үхрийн аж ахуй эрхлэх боломжтой байсан. Энэ асуудлыг гаргаж тавьснаар их ч олон аргаар намайг дайрч гүтгэсэн дээ . Шударга бус юманд үнэн голоосоо дургүй гэхээр тэссэнгүй. Шударга л бай л даа” хэмээн цахим сүлжээнд сэтгэгдэл бичиж байлаа. Тэрээр энэ талаараа дэлгэрүүлэн “…ХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайгийн үед төрөөс гурван тэрбум төгрөг зээлсэн байдаг. Л.Чинбат махны үхрийн чиглэлээр аж ахуй эрхэлнэ гэж тендерт шалгарч авсан байдаг. Намайг сайдын ажлаа өгөх хүртэл гурван тэрбум төгрөгөө төлөөгүй. Намайг ажил авах үед зээлийнх нь төлөх хугацаа хэтэрчихсэн байсан. Хугацаа хэтэрсэн төлбөрийг төлөөч гэдэг шаардлага нэлээд тавьсан. Яаманд ирж уулз гэж хэлээд ч ирээгүй. Махны үхрээсээ өг гэж гэсэн ч нэмэр болоогүй. Найз нөхөддөө өгсөнөө төрд өгөх мөнгөө төлсөн гэж үздэг юм билээ.

Би гэрээнийх нь дагуу мөнгөө нэхэмжилсэн юм. Энэ асуудалд Т.Бадамжунай сайдыг буруутгах арга байхгүй. Түүнд 3.0 тэрбум төгрөгийг бэлэглээгүй, гэрээ хийгээд үйл ажиллагааг нь дэмжсэн байгаа юм. Иймээс зээл авсан байгууллага нь хариуцлагатайгаар төрд төлөх ёстой өр төлбөрөө барагдуулах нь шударга ёсонд нийцнэ. Гэрээгээ биелүүлэх ёстой.Зээлээ нэн тэргүүнд төлж барагдуулах ёстой. Л.Чинбат мундаг учраас улсаас 3.0  тэрбум төгрөг зээлээгүй юм. 3.0 тэрбум төгрөгөөр сайн үүлдрийн махны үхэр оруулж ирнэ гэсэн болохоор дэмжиж өгсөн юм. Хэрвээ Л.Чинбат зээлээ хугацаанд нь төлөөд явсан бол олон хүн энэ төрлийн аж ахуйг эрх¬лэх боломжтой болно. Хөдөлмөрийн баатар хүн төрийг ингэж хохироож болохгүй. Энэ асуудалд салбарын сайд нь одоо анхаарах ёстой” гэж байлаа.

Мөн “…Л.Чинбатын нэр дээр бүртгэлтэй “Гацуурт” ХХК 3 375 000 000, “Баяндулаан уул” ХХК 1 387 500 000, “Шаргал тариа” ХХК 675 000 000, “Скрин” ХХК 600 000 000, “Сэлэнгэ Тос” ХХК 562 500 000, “Монгол ногоо” ХХК 525 000 000, “Вигобуудай” ХХК 375 000 000, “Хэрлэн Алтай” ХХК 144 830 000 төгрөг тус тус 2017 оны арванхоёрдугаар сарын 20-нд Тариалан эрхлэгчдийг дэмжих сангаас авчээ. Найман компанид төсвөөс шилжүүлсэн мөнгөний дүн нийтдээ 7 644 830 000 төгрөг болж байна” гэсэн мэдээлэл хэвлэлүүдээр гарч байлаа. Энэ бол 2017 онд Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас өгсөн үрийн буудайн үнэ гэсэн гүйлгээний дүн юм.

Мөн 2011 оны арваннэгдүгээр сард “…Үр тариаг үнэгүйдүүлсэн өөр нэг асуудал бол саваа бэлдээгүй байж саалиа хураасан явдал. “…Санаа бүү зов, сав хангалттай бий. Зөвхөн ургацаа сайн ав, хураагаад бай” гэж  Т.Бадамжунай сайд үтрэмийн талбай хэсч, өөрийгөө сурталчилж явахдаа хэлсэн нь өнөөдөр хэвлэлийн хуудаснаа дурайж байна. Энэ ажлын угтал болгож үрийн зориулалттай савны тендерийг өнгөрсөн жилээс зохион байгуулсан. Нэг тэрбум 800 сая төгрөгийг төсөвт өртөгтэй “Үрийн зориулалттай босоо төмөр агуулах” худалдаж авах тендер гээчийг зарлаж зургаан компани оролцсоноос хамгийн өндөр үнийн санал өгсөн “Гацуурт”-ын Л.Чинбатад эрх өгчихсөн байдаг. Тухайлбал, “Би Би И” ХХК нэг 1.6 тэрбум, “Дорнод гурил” ХХК нэг тэрбум 790 сая, “Өлзий төв” ХХК 1.8 тэрбум, “Төмөр транс” ХХК 1.9 тэрбум, “М-Ти-Эс” ХХК нэг тэрбум 815 сая, “Гацуурт” ХХК нэг тэрбум 866 сая төгрөгийн үнийн  санал тус, тус ирүүлсэн байсан. Үүнээс үзэхэд “Гацуурт” болон хамгийн бага үнийн саналтай компанийн хооронд 267 сая төгрөгийн үнийн зөрүү гарч байгаа биз. Наад зах нь 2-3 сумын бүтэн жилийн төсөвтэй дүйцэх хэмжээний мөнгө гэдгийг эдийн засагчид хэлнэ” гэсэн мэдээлэл бас гарч байв. Найман жилийн өмнөх энэ мэдээлэл бас л дарагдаад өнгөрсөн.

Ер нь бол тухайн үед Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийн зарцуулалттай холбоотойгоор ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай нарын хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан байдаг. 2012 оны аравдугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн прокурорын орлогч Е.Сагсай мэдээлэл хийж “…ХХААХҮЯ-ны  удирдлагуудыг Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн 500 сая төгрөгийг зориулалтын дагуу ашиглаагүй, тодорхой хэмжээг нь хувьдаа завшсан гэх асуудлаар шалгаж байгаа” гэж мэдэгдэж байсан.  Мөн 2013 онд Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн санхүүд Цагдаа болон Үндэсний аудитын газрынхан шалгалт хийж, яамны болоод тус сангийн удирдлагууд 2009 оноос сангийн мөнгө шамшигдуулж ирснийг илрүүлсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, цагдаагийн байгууллагаас тэднийг  Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас олгодог улаан буудайн урамшууллын хөрөнгө, “Атрын III” аяны хөрөнгөөс шамшигдуулсан гэж үзээд яллах дүгнэлт үйлдэж прокурорт шилжүүлсэн. Гэсэн ч хэргийг тодорхойгүй шалтгаанаар хэрэгсэхгүй болгосон байдаг юм.

Энэ нь Т.Бадамжунайг ХХААХҮ-ийн сайд байхад тусгай сангуудын хөрөнгө хяналт султай байсныг гэрчилж буй хэрэг.

Хэдийгээр “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбаттай холбоотой ийм эрүүгийн хэрэг үүсэн шалгуулж байгаа талаар мэдээлэл байдаггүй ч ноцтой байж мэдэхээр фактууд хэвлэлийн шарласан хуудас, өдгөөгийн цахим сүлжээнд хэд хэдээрээ л байна. Ийм барим тавим баримт сэлт дагуулсан нийтлэл материалд зориулж сүртэй гэгчийн “…Гүтгэлэг” гэсэн мэдэгдэл хийж байхаар хуулийн байгууллагад очиж үнэн мөнөө олох хэрэгтэй юм.

Эс тэгвээс тун удахгүй “Хөдөлмөрийн баатрыг бүтээсэн түүх” хэмээх хэрэг үүсэх вий…
 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Кимдасун
9 өдрийн өмнө / 150.129.140.69

Энэ бол луйварчин загалмайлсан эцэг Бадам жуна М.Энхболд нарын хамсаатан шунал тачаалдаа дийлдсэн луйварчдын багийн нэг толгойлогч тул АТГ барьж шалгаж Ардтүмний өмчийг хураах шаардалгатай. АТГ юу хийж байна. Ийм луйварчидаа барихгүй. Аль эсвэл хахууль авчихаад яаж чадахгүй байна уу.

Зочин
10 өдрийн өмнө / 103.26.195.38

Чинбат УИХ-ын гишүүн биш, сайд биш жирийн геологич уул уурхай бараадаад хөрөнгөжсөн. ХАА-д хөрөнгө оруулалт хийсэн, зүтгэсэн. Хулгайч Бадамжунй, газрын наймаачин Энхболдоос тэс өөр бор зүрхээрээ яваа хүн. Луйварчидтайгаа тооцоогоо хий.Хөдөлмөрийн баатарыг бүү доромжил

zoigi
10 өдрийн өмнө / 202.179.26.222

saixan vumaa hvvgvi mungu awaad l xagas dutuu bvteen bosgolt hiij bayjaad baatar bolood l

Зочин
10 өдрийн өмнө / 112.72.11.115

Хулгайч нар баатар болдог нийгэм аргагүйдээ өнгө мөнгөний хорвоо юмдаа

Зочин
10 өдрийн өмнө / 112.72.11.115

Хулгайч нар баатар болдог нийгэм аргагүйдээ өнгө мөнгөний хорвоо юмдаа

Лалар
10 өдрийн өмнө / 66.181.177.162

Улсын баялагийн луйварчин Хөдөлмөрийн баатар болдог, Хувьсгалын удирдагчын алуурчин Улсын баатар болдог,,,,,,,гажиг тогтолцоотой ардчилсан Монгол улс,,,,,

зочин
10 өдрийн өмнө / 202.55.191.205

алтны ченж, сүүлдээ үхэр мал, үр тариа гээл нэг л гэгээрсэн хүн, хэзээнээсээ худал байсан шд

зочин
10 өдрийн өмнө / 103.9.90.50

ЖДҮ, ТЭС гэх мэтийн тусгай зориулалтын сангуудын мөнгийг яагаад цөөхөн тооны томхон компаниудад өгдөг юм бэ? Энд ямар нэгэн бодлого байна уу? Уг нь эдийн засгийн бааз суурийг нэмэгдүүлж олон тооны жижиг компаниудыг хөл дээр нь босгох зорилготой байтал цөөхөн хэдэн компаниудыг хагартал нь угжаад, сүүлдээ улстөрчид хувааж авч иддэг хяналтгүй мөнгө болж хувирчээ. Энэ хооронд ард түмэн чинь хувийн юм хийх гэж элгээрээ мөлхөөр аргаа бараад зарим нь гадаадад, зарим нь шоронд, зарим нь нөгөө ертөнцөд очлоо. Энд нэг юм бн. Шуналд хязгаар алга. Төрд орсон, төртэй сүлбэлдсэн нөхдүүд БООЛЫН ЭЗЭН болох ганцхан зорилготой. Хамжлагат-феодалын ёс сэргэж байгаам байна л даа.! Ядаж зээлээ эргүүлээд төлдөг бол дараагийн ээлжинд ард түмэн бидэнд хэдэн цаас ноогдохсон..

Чинбат гэх энэ Нүгэл
10 өдрийн өмнө / 192.82.65.56

Чинбат гэх энэ Нүгэлдээ ташаарсан бузар новш одоо Бөхийн өргөө руу шунаж байгаа! Газар ухаж байгаль сүйрүүлж олсон мөнгөөрөө бусдыг хахуульдаж ард түмний шулаж, Монгол бөхчүүдийг яс үндсээр нь хувааха замаар ашиг олох гэж оролдож байгаа БУЗАР новш!!