Т.Ганболд: Ц.Элбэгдорж лааз өшиглөөд явж байхдаа над дээр ирж байсан

: 75 өдрийн өмнө / 2019-01-08 14:51:12

“Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцсон “Алтан Дорнод Монгол” компанийн ТУЗ-ийн дарга Т.Ганболдын ярианаас хүргэж байна.

Т.Ганболд: Дөрвөн сая доллар гэдэг Д.Дорлигжавын авсан мөнгөний нэг л хэсэг нь. Д.Дорлигжавын дүүгийн дансанд андуурч орсон гэх хоёр сая доллараас нэг ч цент буцаж орж ирээгүй.

 ...“Алтан Дорнод Монгол”-ын хувьцааг худалдан авах гэж байхад Д.Дорлигжаваар толгойлуулсан “Их замын дээрэмчид” гарч ирсэн. Д.Дорлигжавын баруун гар гэдгээ өөрөө сонин дээр ярьж явсан Чангаагийн Бямбаа над руу замаас зайл гээд ярьж байсан.

...Д.Дорлигжав бол Монголын бүх компаниудын захирлыг нийлүүлсний хэмжээний баян хүн. Д.Дорлигжав хуучны, ховор машины цуглуулгатай. Охин нь үнэтэй цүнхнүүдээр номын сан шиг цуглуулгатай байсан.

...Э.Бат-Үүл гээд нэг цагаан үстэй чоно гарч ирээд манай найз бид хоёр хонь иддэггүй юм гэж ард түмнийг доромжилсон.

...Хүн улайран хамгаалах гуравхан шалтгаан байдаг. Нэгдүгээрт нялх хүүхдийг, хоёрдугаарт янаг амрагийн холбоотой хүнээ, гуравдугаарт хам хэрэгтнээ ингэж хамгаалдаг.

...Д.Дорлигжав байгалийн жаахан тэнэгдүү хүн.

...Миний өгсөн мөнгө авлига биш. Албан тушаалаараа далайлган сүрдүүлсэн дээрэм байсан.

 ...“Алтан Дорнод Монгол”-ыг авсныхаа таксыг төл гэсэн. Би төлөхгүй гээд шоронд орсон.

...Намайг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал байхад манай үйлдвэр ганбөмбөлгийн бэлдэц үйлдвэрлээд түүнийгээ “Эрдэнэт”-ийг аваач ээ зургаа долоон удаа хандсан. “Эрдэнэт” аваагүй.

...Төмөрлөгийн үйлдвэр 1200 ажилтантай, бэлдцээ худалдахгүй бол үйл ажиллагаа зогсох аюултай байсан. Би гадаадын таньдаг хүнээсээ мөнгө босгоод 20 сая доллар Монгол руу оруулж ирээд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн зарж байснаас өндөр үнээр тэр компани дээрээ бэлдцийг худалдаад авчихсан юм. Үйлдвэрийг эрсдэлээс гаргах үүднээс ингэсэн. Дараа нь яаж ийж байгаад Эрдэнэтэд өгчихнө дөө гэж бодоод ийм алхам хийсэн. Эрдэнэт авахгүй бол яахав дээ, компанийн л хохь болно шүү дээ.

...Энэ бизнесээс арав гаруй хувийн ашиг гарсан.

...Тэр ашгийг Н.Энхбаярт өгчихсөн гээд хэлчихээч гээд надаас олон сонирхол гуйж байсан. Н.Энхбаяр гэдэг хүн дээр хэрэг олдохгүй их зовж байсан үе л дээ.

...Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирлаар очсоныхоо маргаашаас нь хувиасаа 300 мянган доллар гаргаад цалин тавьж эхэлсэн.

...“Жаст”-ын Ш.Батхүүг дэмж гээд том албан тушаалтнууд, баргил хоолойтой хүн ярьдаг байсан.

...Ш.Батхүүг дэмж гэж ярьсан хүн нь С.Баяр мөн эсэхийг би дараа тодорхой хэлнэ. Одоо дэндүү олон дайсантай болох гээд байна.

...Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүнийг би ганц ч хүн, байгууллагад зээлээр өгч байгаагүй. Бүгдийг бэлэн мөнгөөр өгч байсан. Түүний хүчинд ашигтай ажиллаж байсан.

...Ш.Батхүүд, “Жаст”-д баталгаа гаргаж өгөөгүй ганц газар нь бараг Дарханы төмөрлөгийн үйлдвэр.

...Би бүтээгдэхүүн зээлээр өгөхгүй гэдгээ тодорхой хэлсэн учир Ш.Батхүү Төмөрлөгийн үйлдвэрийн данс руу 15 сая доллар шилжүүлсэн байсан.

...Төмөрлөгийн үйлдвэрийн Голомт банкин дахь дансаар энэ гүйлгээ хийгдсэн.

...Би гадагшаа явчихаад ирсэн чинь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн данснаас энэ 15 сая долларын гүйлгээг миний гарын үсэггүйгээр хийсэн байсан. Уг нь би нэгдүгээр гарын үсгийн эрхтэй байсан.

...Яагаад ингэв гээд Голомт руу хандсан чинь Ш.Батхүүгээс манай руу бичиг ирүүлсэн. “Голомт банкинд өртэй учир Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дансаар орсон мөнгийг Голомт руу шилжүүлнэ үү” гээд. Би бараа худалдан авах гэж байгаа мөнгийг өгөхгүй гэсэн чинь миний гарын үсэггүйгээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дансанд орсон мөнгийг “ЖАСТ”-ын зээл гээд суутгаад авчихсан.

...Ц.Элбэгдоржийг 2008 онд АНУ-аас ирчихсэн гэр оронгүй явж байхад нь би буудалдаа жил орчим бусдаас нууж хаагаад байлгаж л байлаа. Дараа нь бас хагас лааз өшиглөөд явж байхдаа над дээр ирж л байсан.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
зочин
73 өдрийн өмнө / 139.5.219.81

Энхболд огцроод сайжрах уу. Хамгийн шударга сайд найзыгаа ахиад аврахгүй гэх баталгаа байхгүй. Тэр АТГ-н дарга болж аваад л өөрийн хүнээ томилно. Тэгээд ганболд хүн гүжирдсэн гээд л Дорлигжав зүгээр өнгөрнө

Зочин
74 өдрийн өмнө / 202.179.3.246

Ганболд мундаг хүн бна. Мафийнхантай үзэж байгаад чинь амжилт хүсье.

зочин
74 өдрийн өмнө / 103.26.192.43

Энэ залууг хамгаалах хэрэгтэй гэж бодож байна.

Gal
74 өдрийн өмнө / 202.126.89.187

Ene nuguu HUN namiig ustagsan , Dorjzodobt mungu amladag helelzeert oroltsoj yavsan Hamag orduuudiig ezemshdeg olon ord harshtai, 2 namiin dund hob hooj hojoo harj yavdag olib ogtono shig hun yum aa

хэхэхэ
74 өдрийн өмнө / 202.179.26.216

энэ өөрөө бас тийм ариун нөхөр бас л биш л дээ

Зочин
74 өдрийн өмнө / 64.119.17.121

Нэгмесен хэлсэн нь дээр дотроо хадгалах хэрэггуй сайн онгойж ав.

Иргэн
74 өдрийн өмнө / 112.72.11.118

С. Зоригийн далбаан дор гарч ирсэн бүх талаараа хоосон амьтад ийм л байгаа юм даа. Энэ Ганболд ер нь их сүрхий хүү юм.

Zochin
75 өдрийн өмнө / 94.21.88.62

Uneheer mundag zaluu bna.202.162.89.51-d buchsen HULGAICHID HELEHED chi bol ENNBOLD,ELBEGDORJ,DORLIGJAV,BATUHLIIN bugsiig doloogch, shalnii alchuur, ene niigmiin adgiin shaar MONGOLIIN ARD TUMNII HARAALIIG NAADUULTAIGAA HAMT UDEED UHEJ DALD OR HULGAICHAA. CHAMD HELEH MUU UG oldohgui bna. BUGSNII ALCHUUR, DOLOOGCHOO

Зочин
75 өдрийн өмнө / 202.126.89.51

Энэ өөрөө бас луйварчин ш дээ ялгаагүй. Яахав бие биеэ илчлээд зорилго байгаа биз.

ochir
75 өдрийн өмнө / 66.181.160.22

ийм мэдээлэл бүрийг мэддэг бүхэн наашаа хандаарай . . .хэрээ цайдаггүй хэрэг хуучирдаггүй хэрээ цайдаггүй хэрэг хуучирдаггүй. хэлэх ч үг алга даа .шуналтангуудыг дараа үедээ сануулга болохоор сайн шийтгээсэй. .хуулийн хэрэгжилтэнд хяналт хийх иргэний хяналт мэдээллийн сүлжээ байгуулах цаг болжээ.

ATG
75 өдрийн өмнө / 66.249.82.82

Shorond suulgaj hamgaalj bgaad yum yariulbal ih yum yarih hvn bna. Odoo hulgaich nariin hamsaatan satan turlvvd ene hvnees vlger tuiraalal avch bas ingej yarih heregtei bna shvv.

Ааааа
75 өдрийн өмнө / 202.9.43.246

Элбэгээ хөгн амьтанг бас дахиад ойлгов.дорлигоо зоосны нэг талл

сүрэн
75 өдрийн өмнө / 103.10.22.47

энэ муухай идээ бээрийг ингэж л цэвэрлэж төрөө хямарлаас гаргах хэрэгтэй .Миний дүү туйлын хянуур болгоомжтой байгаарай.юу ч хийхээс буцахгүй болсон хүмүүс шүү наадуул чинь

Zochin
75 өдрийн өмнө / 202.9.42.229

Zuv bnoo ingej niigemd bugshsan idee beeriig shahaj tseverleh heregtei

зочин
75 өдрийн өмнө / 66.181.180.136

яагаад юунаас болоод ингэж тодорхой ярих болов сонин л байна хэний хатгаас вэ Энхбаяр дарга уу

иргэн
75 өдрийн өмнө / 202.72.245.220

ДЭМЖИЖ БАЙНА, ЭНЭ БҮГДИЙГ ИЛЧЛЭХ ЦАГ НЬ БОЛСОН, БАЯР ХҮРГЭЕ

иргэн
75 өдрийн өмнө / 202.72.245.220

ДЭМЖИЖ БАЙНА, ЭНЭ БҮГДИЙГ ИЛЧЛЭХ ЦАГ НЬ БОЛСОН, БАЯР ХҮРГЭЕ

Туяа
75 өдрийн өмнө / 203.91.115.48

Мундаг байна. Энэ хулгайчдаас их юм гарах нь дээ

Зочин
75 өдрийн өмнө / 59.153.112.23

Зоригтой аавын хүү юм. Болгоомжтой байхад илүүдэхгүй шүү.Наад мангасууд чинь яаж ч мэднэ.

Зочин
75 өдрийн өмнө / 66.181.177.215

Одоо Элбэгдоржийг монголын хамгийн баян хунээр тодруулаад байгаа биз дээ

авлигахчтай тэмцэх ц
75 өдрийн өмнө / 66.181.187.105

9 доллар дарамталж авдаг ерөнхий прокурортой өөр улс байхгүй дээ. ОДОО монгол төрийг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй. М. ЭНХБОЛД суудлаа ард түмнээ бодоод орхих ёстой. ЭС тэгвээс иргэд босно