Цагаан мөөг нь элэгний өвчлөлийг анагаадаг

: 74 өдрийн өмнө / 2019-01-09 10:45:43

Монгол оронд 400-гаад зүйлийн мөөг ургадаг. Мөөгөнд нүүрс ус, өөх тос, уураг, уусдаг аминдэм, фосфор, кали, кальц, төмөр, зэс гээд байхгүй бодис бараг үгүй. Монголчууд мөөгийг эмчилгээний болон хүнсний зориулалтаар ашиглаж ирсэн уламжлалтай. Хатаасан мөөгөнд 30-40% уураг агуулагддаг. Мөөг нь цусан дахь тосны хэмжээг багасгах, даралт болон халуун бууруулах, үрэвсэл болон хавдрын эсрэг үйлчлэл бүхий биологийн идэвхт олон бодис агуулдаг.

Цагаан мөөгийг уламжлалт анагаах ухаанд хүүхэд нялхас болон эхчүүдийн савны халуун, дотор халуун бууруулахад, элэгний өвчнийг эмчлэхэд өргөн хэрэглэдэг. Мөн булчингийн агшилтыг сайжруулж, тамир тэнхээ оруулдаг учраас амаржсан эх болон хагалгаа хийлгэсэн хүн хэрэглэхэд нэн сайн гэдэг. Цагаан мөөг артерийн цусны даралт бууруулах, хавдрын эсрэг үйлчилгээтэй болохыг эрдэмтэд саяхан нээн илрүүлсэн бөгөөд бодисын солилцооны хэвийн ажиллагаанд сайнаар нөлөөлж, савханцрын эсрэг антибиотик агуулдгийг тогтоожээ. Дархлаа сайжруулж, эрүүлжүүлж, биенээс элдэв хорыг гадагшлуулдаг учир цагаан мөөгийг хатааж нөөцлөн хоолондоо байнга хэрэглэх нь таны эрүүл мэндэд тустай.

Монгол оронд хортой мөөг цөөнгүй тааралддаг. Хортой мөөгийг өнгөөр нь таньж болно. Мөөг хэдий л хурц өнгөтэй гоё өнгөтэй байх тусмаа хортой байх магадлал өндөр.. Мөн хортой мөөгийг хагалж наранд тавихад хэсэг хугацааны дараа өнгө нь хувирч эхэлдэг. Эсвэл хортой мөөг чанасан уусмалд мөнгөн халбага хийж үзэхэд харладаг шинж чанараар нь бас таньж болно. Мөөг хөгшрөхөд түүнд агуулагдаж буй бодисууд задарч эхэлдэг учир удаан хадгалсан хүнсний мөөгөнд нь ч хордож болох талтай. Мөн давсалсан, цуужуулсан мөөг хадгалсан савнаас, эсвэл мөөгийг буруу боловсруулсан зэргээс хордож болно.

• Цагаан мөөгний хүрээнд өөр ямар ч мөөг холилдон ургадаггүй, хугалж үзэхэд цагаан өнгөө алддаггүй онцлогтой. Цагаан мөөгийг бороо орсны маргааш өглөө нь эрт түүхэд мөөг өтөөгүй эрүүл чанга байдаг.
• Ойгоос мөөг түүхдээ хортой эсэхийг нь сайн нягтлаарай
• Мөөгийг хатаахын өмнө шороо, тоос, өвс, ургамлаас нь сайтар цэвэрлэж бөх утсанд хэлхэн өлгөж хатаана.
• Хатаахад анхаарах зүйл бас бий. Бүтнээр нь хатаавал голдоо өтчихдөг учир мөөгийг нарийн зүсэж, хэлхэж хатаана.
• Цахилгаан зууханд хатаахдаа мөөгөө жигд тарааж тавин 50 хэмийн халуунд 5-6 цаг болгоно. Сайн хатаагүй бол 60-70 хэм болгоод бүрэн хатаана. Хатааж гүйцсэн мөөгийг гараараа барьж үзэхэд хуурай, амархан үйрч унахгүй хөнгөн байдаг.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих