Umoney картаа гэмтээсэн бол үлдэгдэл мөнгөө эргүүлэн авах боломжтой

: 8 өдрийн өмнө / 2019-01-10 09:54:50

Нийтийн тээврийн үйлчилгээ цахим төлбөрийн системд шилжиж, бид автобусанд Umoney картаар үйлчлүүлдэг болоод удаж байна. Тэгвэл ямар нэгэн санамсаргүй байдлаар автобусны ухаалаг картаа гэмтээсэн тохиолдолд картан дахь цэнэглэсэн мөнгөө буцаан авах боломжтой гэнэ.


 
Гэмтэлтэй Umoney картан дахь үлдсэн мөнгөний буцаан олголтыг “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн хэрэглэгчийн төвд хийнэ. Гэхдээ хэрэглэгчийн мэдээлэл үнэн зөв эсэхийг нягталж үзсний дараа тухайн хэрэглэгчид мөнгийг нь буцаан олгодог аж. Харин хэрэглэгчийн хаяж, гээгдүүлсэн, хулгайд алдсан, хэвийн ажиллагаатай Umoney-ийн үлдэгдэл мөнгийг буцаан олгох боломжгүй юм байна. 

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
1 өдрийн өмнө / 59.153.115.101

Юун буцаан олгох вэ. Гэмтсэн картанд бгаа мөнгөө дахин шинэ карт худалдан авч түүндээ шилжүүлэн оруулж болдог болхоос мөнгийг нь буцаан олгохгүй шдээ. Зөв үү зөв.мн