ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд ажлаа хүлээн авлаа

: 160 өдрийн өмнө / 2019-01-10 10:51:38

Өчигдөр /2019.01.09/ Засгийн газрын ээлжит хуралдаан болж Зам, тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргаар Сандагдоржийн Батболдыг томиллоо. С.Батболд нь энэ салбарт олон жил ажилласан, авто ашиглалтын инженер мэргэжилтэй, техникийн ухааны магистр зэрэгтэй авто, тээврийн салбарын мэргэжлийн хүн юм.

Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар шинээр томилогдсон төрийн нарийн бичгийн дарга С.Батболдтой уулзаж цаашдын ажилд амжилт хүслээ. Ийнхүү хариуцлагтай, чухал албыг удирдах болсон тэрээр албан ёсоор ажлаа хүлээн авлаа.

Мэргэжил, суралцсан байдал:

- 1970 онд Завхан аймгийн Улиастай суманд төрсөн
- 1988 онд Завхан аймгийн нэгдүгээр дунд сургуулийг төгссөн
- 1992 онд Цэргийн их сургуулийг Авто ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн
- 2006 онд Тагнуулын дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр;
- 2011 онд Батлан хамгаалахын их сургуульд Магистрын зэрэг хамгаалсан.
- 2010 онд Сингапур улс Тээврийн төлөвлөлтийн чиглэлээр мэргэшил дээшлүүлсэн
- 2011 онд Бүгд Найрамдах Солонгос улсад аюулгүй жолоодлогын чиглэлээр мэргэшил дээшлүүлсэн
- Монгол Улсын Зөвлөх инженер

Ажлын туршлага:
- 1992-1993 онд Ардын цэргийн 133 дугаар ангийн орлогч дарга
- 1993-1994 онд “Шандаст хүлэг” ХХК-ийн Механик инженер
- 1994-1998 онд Хан-Уул хайрхан хоршооны механик
- 1999-2002 онд “Пок” ХХК-д багш
- 2002-2005 онд “СКА”-ийн захирал
- 2005-2009 онд Зам, тээвэр, аялал, жуулчлалын яамны харьяа Тээвэр үйлчилгээний төвийн ахлах инженер, Хяналт шалгалтын албаны дарга
- 2009-2012 онд Автотээврийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга
- 2012-2016 онд Зам, тээврийн яаманд Ахлах мэргэжилтэн
- 2016-2019 оны нэгдүгээр сарын 09-ний өдрийг хүртэл Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга
- 2019 оны нэгдүгээр сарын 09-ний өдрөөс Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих