БАГШ нарт улирал бүр МӨНГӨН УРАМШУУЛАЛ олгохоор боллоо

: 73 өдрийн өмнө / 2019-01-10 10:56:08

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.01.09/ болж, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан төрийн албан хаагчтай холбоотой журмуудын төслийг хэлэлцэн баталлаа. Үүн дунд цэцэрлэг болон сургуулийн багш, ажилчидтай холбоотой хэд хэдэн журам багтав.

 Тухайлбал, 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн багш, туслах багшид ажлын үр дүнг нь харгалзан сарын үндсэн цалингийн 20 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг улирал бүр олгохоор журамлав. 

2. Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, сургуулийн ажилтнууд үндсэн цалингийн 15 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг улирал бүр авч байхаар шийдвэрлэлээ.

3. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш, ажилтнууд мөн үндсэн цалингийн 10 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг улирал бүр олгохоор болов. 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
би
73 өдрийн өмнө / 66.181.160.73

60% дээр нэмэгдээд 20% =80% гэж ойлгож болох уу өмнө нь 60% байсан