У.Хүрэлсүхийн төрсөн дүү барилгын салбарыг самарч дууслаа

: 73 өдрийн өмнө / 2019-01-10 12:53:17

Барилга хот байгуулалтын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга У.Отгонбаяр нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн төрсөн дүү.  Түүнийг ЖДҮ-гийн хулгай гэх дуулиант хэргийн загалмайлсан эцэг гэж хэвлэлийнхэн онцолж байна. Учир нь У.Отгонбаяр нь 2006 оноос хойш тасралтгүй арван жил  ЖДҮ сангийн мэргэжилтэн, даргаар ажилласан байдаг. 

Улс төрийн нөхцөл байдлын хувьд У.Хүрэлсүх сайд  ЖДҮ-гийн хэрэг хэмээх энэхүү нарийн зохион байгуулалттай схемийг төрсөн дүү нь У.Отгонбаяраар  зохиолгосон байж мэдэх юм.  Томоохон улстөрчдийн орооцолдсон ЖДҮ-гийн хар дэвтэр У.Отгонбаярт л байх магадлал тун өндөр.  Энэ мэт түүнтэй холбоотой янз бүрийн хар бор мэдээлэл цахим ертөнцөөр дүүрэн  байна.

 Харин одоо У.Отгонбаяр барилгын салбарыг самарч явна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газарт ЖДҮ-тэй холбогдсон хэд хэдэн сайд бий. Түүний нэг Барилга хот байгуулалтын яамны сайд Х.Баделхан.  Үг дуу цөөнтэй бэлэгдэлийн шахуу сайдын гар доорх бүх ажлыг Хүкийн төрсөн дүү У.Отгонбаяр гүйцэтгэж байна. 

 Барилгын салбарт олон хэл ам дагуулсан асуудал байгаа. Түүний нэг нь Барилгын тусгай зөвшөөрөл. Барилгын компанид тусгай зөвшөөрөл олгох эрхийг Монголын барилгын үндэсний ассоциац төрийн бус байгууллагад   шилжүүлээд хоёрдох жилийнхээ нүүрийг үзэж байна.

Тус ассоциац нь “Макс өргөө”, “Цаст”, “Жигүүр гранд”, “Эко констракшн”, “Хурд групп” гэх үндэсний томоохон компаниудаас гадна “Зуншин”, “Дун Юань” гэх гадны болон тэр тусмаа хятадуудтай холбоотой  олон компанийн мэдэлд тусгай зөвшөөрөл олгох төрийн эрх үүрэг шилжсэн гэж болно.

Ерөнхийлөгчөөр нь “МАКС”-ын Д.Цэрэнжигмэд ажилладаг. Гэтэл Барилгын  тухай хуульд тусгай зөвшөөрлийн асуудлыг Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага олгоно гээд заачихсан байгаа.  Хууль ийм байтал салбарын хамгийн  эрх ашиг болсон тусгай зөвшөөрлийг төрийн бус байгууллага буюу үйл ажиллагаа нь олигтой ч явдаггүй “цүнхний” холбоонд шилжүүлэх хууль бус ажиллагааг гардан зохион байгуулсан хүн бол У.Отгонбаяр гэдгийг хэн хүнгүй мэдэх биз. 

Тусгай зөвшөөрөл төрийн хяналтаас гарч барилгын компаниудын эздийн холбоонд шилжсэнээрээ цэвэр арилжааны шинж чанартай болсон гэдгийг салбарынхан халаглан ярьж байна. Төрийн ажлыг төрийн бус байгууллагын рүү шилжүүлж бизнес болгосон энэхүү хууль бус үйлдлийг энэ жил дахин хэрэгжүүлэхээр холбогдох гэрээг байгуулжээ. 

Тусгай зөвшөөрлийг дагасан авилгын хэрэгт хууль хяналтынхан ч анхаарал төдийлөн хандуулахгүй байгаа. Нэг компани тусгай зөвшөөрөл авахад 190 мянган төгрөг тушаадаг журамтай. Гэтэл ассоциац компаниудын бичиг баримтыг шалгах болгондоо 190 мянган төгрөг авч буй холбогдох дүрэм журмыг зөрчиж буй үйлдэл юм. Өнөөдөр Монголд 6000 гаруй тусгай зөвшөөрөлтэй компани байна.

Ганцхан тусгай зөвшөөрлийг төрийн бус байгууллагад  шилжүүлэх нь олон талын хардалт төрүүлж байна хэмээн барилгын салбарын инженерүүдийн сургалтыг мөн төрийн бус руу тавиад туучхав.

Сургалт явуулахаар гэрээ хийсэн төрийн бус байгууллагууд нь өнгөрсөн жилийн хугацаанд хангалтгүй ажилласан  гэдгийг салбар инженер техникийн ажилтнууд ярьсаар байхад У.Отгонбаяр гэх нөхөр эрх мэдлээ ашиглан гэрээг дахин нэг жилээр сунгаж төрийн бус байгууллагуудтай сэм хуйвалдан салбарын инженерүүдийг хохироож байна.  Инженерүүд нь хаана ямар байгууллагад очиж суралцах нь тодорхой бус байсаар жилийн нүүрийг үзсэн. Энэ жил мөн үргэлжлэх нь.

Барилгын салбарыг мэргэжлийн хүмүүс нь удирдах ёстой. Гэтэл улс төрийн шахааны нөхөд тус яамыг удирдсанаас болж тус салбар уналтад орж байна.

Ж.Балдан

Saihan.mn
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
зочин
72 өдрийн өмнө / 202.9.44.168

Хүрэлсүх ч хөөний амьтан юмаа.энэ хүн хээрийн чонотой нийлээд хоттой хонь руу дайрч байна

зочин
72 өдрийн өмнө / 103.9.90.50

ООООЁООЁОО. Арай ч дээ! ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ АЖИЛ ЧИНЬ ТӨРИЙН ҮНДСЭН ҮҮРЭГТ АЖИЛ ШҮҮ ДЭЭ. ДЭЛХИЙН ХААНА Ч ТИЙМ. ХОЛБОО, АССОЦИАЦИ ХЭЗЭЭ Ч ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОДОГГҮЙ. ӨӨРСДӨӨ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШДЭГ БАЙЖ БУСДАД ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ АСУУДЛЫГ ШИЙДДЭГ ГЭХЭЭР... ҮНЭХЭЭР СОЛИОРЧЭЭ? ! ТӨРИЙН ДАМПУУРАЛ! ЭНЭ ХЭДЭН КОМПАНИ Л ТЭГВЭЛ БАРИЛГЫН ЗАХ ЗЭЭЛИЙГ АТГАЖ, БҮХНИЙГ ШИЙДДЭГ ЮМ БАЙНА Ш ДЭЭ. ТӨРИЙН ОРОЛЦОО ЭНЭ САЛБАРТ АЛГА БОЛЖ. ЮУН ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ЮУН ҮНЭ БУУРАХ, ЮУН СТАНДАРТ ? .. ЗА ЗА БҮҮР АЙЧИХЛАА.. ТӨР ҮНДСЭН ҮҮРГЭЭ ХУВИЙН КОМПАНИУДАД ШИЛЖҮҮЛЧИХСЭН.. ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВЬЯ ГЭЖ ДУУГАРАХ ГӨЛӨГ БАЙТУГАЙ АРСЛАН, ЗААН Ч ОЛДОХГҮЙ ЮМ БН. АРАЙ ИЙМ ТЭНЭГ ЮМ ХИЙГЭЭГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ? ТЗ ОЛГОХ АЖЛЫГ ТББ-Д ШИЙЛЖҮҮЛНЭ ГЭЖ БАЙХГҮЙ БИЗ ДЭЭ? КҮЭ ЯАХАВ, ХЯНАЛТ, ЗОХИЦУУЛАЛТЫН ХҮРЭЭНД ХАМТАРЧ АЖИЛЛАЖ БОЛНО. ГЭХДЭЭ ТЗ ОЛГОХ АСУУДЛЫГ ЛАВ ШИЙДЭХ ЁСГҮЙ. БҮГДЭД ТЭГШ БОЛОМЖ ОЛГОХ ЁСТОЙ УЧРААС ЭНЭ БОЛ ТӨРИЙН ЭРХ ХЭМЖЭЭНИЙ АСУУДАЛ..

Ми
73 өдрийн өмнө / 202.70.37.34

Ганц шудрага Хүрэлсүхийг муулаад хол явахгүй. Хүчээ авсан. Ми овогтнууд айхтун

баделхан
73 өдрийн өмнө / 103.212.118.110

хүрэлсүх тэрэлж дахь амралтаа ямар хөрөнгөөр барьсныг шалгах хэрэгтэй.

zochin
73 өдрийн өмнө / 66.181.185.139

bugs doloogch nar n booj uhlee l dee. ergui selemten udahguiee.

Болд
73 өдрийн өмнө / 66.249.82.82

Харин ч зөв зүйл хийжээ. Браво

Иргэн
73 өдрийн өмнө / 66.181.184.70

Заа хуцлаа л байна ш дээ. Дорлигжав дүүтэйгээ шорон явж байгаа болохоор аргаа барахдаа ийм худал юм бичиж, бичүүлж байх шив дээ зайлуул

Зочин
73 өдрийн өмнө / 202.9.43.147

ухна ишиг огцорвол шууд Баяр ахыхаа араас шорон явна гэдгээ мэдээд хэдэн гөлөг урдаа тавьчаад хуцуулаад байгаа юм чи шорон явдгаараа явна араас чинь Багабандь эзнийг чинь Элбэгдоржтой нь явуулна тэнд Баяр Дорлигжав Сайханбилэг та хэд Н.Энхбаярыг яаж зайлуулж Оюу-толгой Таван-толгойн гэрээг хийснээ яриад суугаарай

123456636
73 өдрийн өмнө / 49.0.137.6

Бас нэг дүү нь Хэрлэнтэй нийлж Улсын стратегийн ордын Шивээ овоогийн уурхайн ордын ихэнх нөөцийг салгаж аваад Шинэ шивээ гэж компани байгуулаад лицензүүдийг нь Цагаан шонхорын Энхтайвантай нийлээд Анужингийн нөхөр казах Эрдэнэбатаар дамжуулаад Хятадуудад 20 гаруй сая доллароор зарчихсан шүү дээ.

иргэн
73 өдрийн өмнө / 150.129.140.145

Ганц газрын даргад самруулчихдаг яасанч хэврэгхэн салбар юмбдээ

mongol
73 өдрийн өмнө / 182.160.2.197

ed narig buudaj baij zov zamdaa oroh baihaa

Зочин
73 өдрийн өмнө / 202.126.89.25

Жирийн шударга төрийн албан хаагч ах н ерөнхий сайд болхоорл манан захиилгат нийтлэлээ бичиж байнадаа

Зочин
73 өдрийн өмнө / 49.0.137.164

Za yah we Hure;suhiig harluulah gesen yawuurgui Enkboldiin gar hol l bichsen bna