Жолооны түр үнэмлэх олгож байна

: 8 өдрийн өмнө / 2019-01-10 14:33:59

Жолооны үнэмлэхний хэвлэлт удааширсан тул гурван сарын хугацаатай түр үнэмлэх олгож байгаа аж.

Хууль зүйн сайдын тушаалаар батлагдсан “Жолоодох эрхийн үнэмлэх олгох журам”-ын 3.3-д заасан “Тодорхой шалтгааны улмаас үнэмлэх хэвлэх үйл ажиллагаа тасалсан, зогссон гэх мэт үндэсний жолоочийн үнэмлэхийг хэвлэж олгох боломжгүй үед Монгол Улсын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн түр зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаатай олгож болно” гэсэн байдаг.

Үүнийг үндэслэн шинээр жолооч болсон, жолоодох эрх сэргээсэн, жолооны үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн иргэдэд гурван сарын хугацаатай түр зөвшөөрлийг хэвлэн олгож Монгол улсаас гадаад улсад ажиллаж амьдрах, сурахаар явж буй иргэдийн жолооны үнэмлэхийг пластикаар хэвлэн олгож байгаа гэв.

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих