Төв талбайд тайван жагсаал болж байна

: 73 өдрийн өмнө / 2019-01-10 14:35:24

УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа огцрохыг шаардсан “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн тайван жагсаал өнөөдөр Сүхбаатарын  талбайд болж байна. Тэд өмнө нь бас жагсаж байсан юм. Жагсагчид УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа буухаас нааш тэмцлээ зогсоохгүй гэдгээ мэдэгдсэн.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Л.Болд нарын гишүүд жагсаалд оролцож байна. Энэ үеэр жагсаалыг зохион байгуулагч, УИХ-ын гишүүн Ж.Батзандан “ УИХ-ын даргыг огцорч, МАНАН бүлэглэлийг сарнитал тэмцэнэ. МАНАН нэг өдөр сарнихгүй, олон өдөр тэмцэж байж МАНАН-г сарниулна. УИХ-ын 10 гишүүн нэгдсэн. Улс төрийн тэмцэлд бид манлайлан оролцоно" хэмээн байр сууриа илэрхийллээ.

Өмнөх жагсаалын үеэр ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийг мөн эсэргүүцэж хэсэг бүлэг хүмүүс мөн жагсаж байсан билээ.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих