Монголчууд МАНАН-гийн эсрэг тэмцэж байна

: 8 өдрийн өмнө / 2019-01-10 15:37:24

УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас огцрохыг шаардсан “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” эсэргүүцлийн тайван жагсаал төв талбайд болж байна.  Жагсаалд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Л.Болд, Т.Аюурсайхан, Б.Энх-Амгалан, Х.Нямбаатар тэргүүтэй гишүүдээс гадна Ардын уран зохиолч Т.Галсан, Хөдөлмөрийн баатар Ч.Хурц, Алтан дорнод Монгол компанийн захирал Т.Ганболд, МУГЖ У.Далантай, МУСТА Дуучин Т.Дэлгэрмөрөн  зэрэг олонд танигдсан олон хүмүүс дэмжиж иржээ. Тэд УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаа хүлээлгэж өгөхөөс нааш тэмцлээ зогсоохгүй, үргэлжлүүлсээр байна гэдгээ мэдэгдээд байна. Мөн тайван жагсаал дуусаад 250 орчим хүн өлсгөлөн зарлахад бэлэн гэдгээ илэрхийллээ. Тодруулбал өнөөдрийн жагсаалын төгсгөл хугацаагүй суулт хэлбэрт шилжих бөгөөд улстөрийн ямар л хурц хэлбэр байна, түүнийг хийж шударга бустай тэмцэнэ гэв. 

МАНАН- г эсэргүүцсэн ард түмний тэмцлийн жагсаал хоёр дахь удаагаа илүү олон хүнийг хамарч, орон нутгуудаас маш олон төлөөлөл, мөн хилийн чандад 20 гаруй улс оронд амьдарч буй иргэдийн жагсаалаар хүрээгээ тэлжээ. Тэмцэл улам бүр ширүүсч, ард түмэн туйлдаа хүрсэн гэдгийг өнөөдрийн жагсаалаас бүрэн харж болохоор байна.   
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ индэр дээрээс жагсагчдад хандан хэлэхдээ:  Улаанбаатар хот, 21 аймгаас иргэд жагсаалыг дэмжин оролцож байна. Мөн Австрали, Швед, Швейцарь, Бельги, БНСУ, ОХУ, АНУ зэрэг гадаадад суугаа монголчууд МАНАН дэглэмийн эсрэг энэ тэмцлийг дэмжин, цахим орчинд дуу хоолойгоо илэрхийлж байна. Бидний өмнөх жагсаалыг 1990 оноос хойших хамгийн олон хүн хамарсан, хоёр дахь түүхэн жагсаал хэмээн гадны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн. 
УИХ-ын дарга М.Энхболд огцрохгүй гэж байсан бол өнөөдөр өөрийгөө огцруулах асуудлыг хэлэлцэх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж гарын үсэг зурлаа. Монголын ард түмэн байгалийн баялгаа тэгш хүртэх, шударга ёсыг тогтоохын төлөө энд цуглаад байна. Өнөөдөр Монголын хүн амын 30 хувь буюу 3 хүн тутмын нэг нь нэн ядуу байна. Банкны хадгаламжийн 98 хувийг цөөхөн хүн эзэмшдэг. Монголын ард түмэн тэдний хадгаламжийг өсгөхийн төлөө ажиллаж байна. Та бид авлигын гав гинжийг таслахаар, МАНАН  дэглэмийг нураахын төлөө хуран цуглаад байна. Монгол хүн баялагтаа эзэн байхын төлөө, баялгийн сан байгуулахын төлөө хуран цуглаад байна. МАНАН тогтолцооны хамгийн том авлигач М.Энхболдыг огцруулахын төлөө цуглаад байна. Энэ бүхнийг устгаж, шинэ 25 жилийн хөгжлийн түүхийг шинээр бичихээр хуран цуглаад байна. Бид хууль бус үйлдлийг нүд цавчилгүй хардаг хүчтэй иргэний нийгмийг бүрдүүлжээ “ гэв. 

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
7 өдрийн өмнө / 43.228.131.45

Монголын баялгыг хулгайлсан ханаж цадахаа мэддэггүй хар олигарх нусгай банди Номтойбаяр хулгайч эцгийн хөрөнгөнд сагсан хар маанаг эрүүгийн гэмт хэрэгтэн Монголоор дүүргэсэн хужаануудаа Миний монголын ариун газар шорооноос зайлуулчаад хуцаарай Ард түмэн Цагаан суваргын ордоо бусад ордтойгоо хамт буцааж авахдаа л авна

Зочин
7 өдрийн өмнө / 103.26.195.38

Миний найз Миеэ Энхболдыг битгий муулаад бай. Ерөнхийлөгч ч болгох ёстой сайн хүн байгаа юм. Түм түмэн насалтугай.

Цэцээ
8 өдрийн өмнө / 202.126.89.159

Ард түмнийхээ талд байгаа 40 УИХ-н гишүүн,жагсаалыг хуулийн дагуу зөв зохион байгуулж буй 5 гишүүддээ баяр хүргэе.Ардын уран зохиолч Т.Галсан гуай аав ээж шиг нь аминчлан гуйж аргаа барсандаа хэлж байна шүү дээ.

зочин
8 өдрийн өмнө / 202.126.89.31

3 тэрбум гэнүү тэр юуч биш байхаа 300 тэрбум лав байгаа байх байгаа өгвөл гарах байлгүй, монголчуудын ихэнх нь тоог саяаас цааш мэдэхч тоолохыг үзээгүй болохоор сонирхдоггүй, цааш сэтгэхийг хүсдэггүй байхгүй юу, Үүнийг далимдуулаад эрх баригчид мөнгө дэвсгэртээ өөрчлөхгүй тэгийг улам олон болгож байна шүүдээ

Зочин
8 өдрийн өмнө / 122.201.31.146

ard tumnii tarhiig mun ch goe ugaaj ih yum amlaj togloom hiij bn.mongol uls ard tumen mi g ogtsorhoor tom usreltend oroh yum baih ulsiin hurunguur haiguul hiisen ordiig huraaj avah yum bn.gazriig huraaj avah yum vbn,avilga bolon huuli busaar hurungujsun nuhduudiin talaar duugarahgui yum.jdu giin talaar neg ug alga ingeheer ene buunii nohdod itgeh here bn u gej bodoh yum ard tumen bid uls turchdiin amlaltad mun ch olon jil huuragdsan shuu

зочин
8 өдрийн өмнө / 66.181.169.114

одоо Энхболд дарга ажлаа өгвөл сарын дараа ЖЕНКО, ХҮРЭЛСҮХ ажлаа өг гээд гудамжин наад батзандан чинь гараад зогсоно шүү дээ. Төрийн тархлаа хаана байна. Батзандан би жүжгээ зогсоо ард түмний сэтгэхүйгээр тоглож ханаагүй байна у

Зочин
8 өдрийн өмнө / 202.9.43.147

энхболд ч яахав буугаад гишүүн болно биз ухна ишиг женко 2 буувал шууд шорон д хийсэн хэрэг нь ил юм чинь

үх
8 өдрийн өмнө / 202.21.96.122

Зайлаачээ муу хужаа хошногоо зайлаач монголчууд буян хийснээс чам шиг нүгэл хийгээгүй шүү

зочин
8 өдрийн өмнө / 150.129.141.52

Ми.Энхболд ,хэсэг ,бүлэглэлийг ,толгойлж, тэдэнд ажил,газар өгч өөртөө элсүүлж ,3 тэрбумын хөрөнгөтэй төрийн ,ажилтан ,мөн. МАН-ын ,нэрээр, бүлэглэл ,байгуулж ,биеэ ,тоож,явсан,цаг,саяхан. Үнэнд ,гүйцэгдэнэ ,ээ. Би,буруугүй ,гээд ,цэвэр,гарах,гэж ,оролдож,байгаа нь,сайн,хүн,биш,юм.Ард,олонд ,гай ,болж,байгаа ,нь,харамсалтай.

зочин
8 өдрийн өмнө / 202.131.238.150

одоо Энхболд дарга ажлаа өгвөл сарын дараа ЖЕНКО, ХҮРЭЛСҮХ ажлаа өг гээд гудамжин наад батзандан чинь гараад зогсоно шүү дээ. Төрийн тархлаа хаана байна. Батзандан би жүжгээ зогсоо ард түмний сэтгэхүйгээр тоглож ханаагүй байна у