Монголын нөхцөлд тааруулан хүнсээ сонгох нь чухал

: 218 өдрийн өмнө / 2019-01-11 10:22:41

Орчин үеийн зөв хооллолтын онолоор насанд хүрсэн хүн хоногт 3 юмуу 4 удаа хооллох нь зохистой гэж үздэг.

Хэрэв ингэж чадвал өглөө 30%, өдөрт 35-40%, оройд 30-35% -ийг хэрэглэхээр нэг өдрийн хоол хүнсээ хуваарилах нь зүйтэй. Үүнээс 17% нь мах махан бүтээгдэхүүн, 10% нь сүү сүүн бүтээгдэхүүн, 10% жимс жимсгэнэ, 23% хүнсний ногоо, 40% гурилан бүтээгдэхүүн, үр тариа, буурцагт ургамал (шош, вандуй, эрдэнэ шиш, арвай гэх мэт) эзэлж байхаар тохируулах ба аль болох олон нэр төрлийн хүнсээс зохистой хэмжээгээр хэрэглэхийг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Монгол орны эрс тэс уур амьсгал, улиралын онцлогт тохируулан хоол хүнсээ сонгох нь чухал:

Хавар зуны улиралд сүү цагаан идээнээс гадна ургамалын гаралтай хүнс

Намар өвлийн улиралд уураг, өөх тосоор баялаг хүнс хэрэглэхийг эмч нар зөвлөдөг

Өвөл хаврын улиралд шар луувангийн шүүс, дарсан байцаа, чацаргана болон аньсны шүүс зэргийг хэрэглэж дархлаагаа дэмжвэл зохистой.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
монгол
217 өдрийн өмнө / 64.119.23.138

монгол хүн хэзээ байтлаа шош вандуй элдэв навч идэж байсийн.одоо их иддэг боллоо урьд хожид сонсогдож байгаагүй элдэв өвчин их боллоо.өвөл адууны мах голдуу хөгшин хөвөөчүүд хонины хар шөл ууж ясны шөл будаа хаяад гурилтай шөл бантангаа идэцгээ аарцаа уу байцаа төмс лууван сонгинотой хоол зүгээр зун айраг цагаагаа ахиухан уугаад борцтой шөлтэй хоол идээд нар салхинд явцгаа .хамгийн гол нь дэлгэцний хамаарлаа ыагасга.хүүхдүүдээ дагуулаад хандгайт гм агаартай газар цана чаргаар гулгадгүймаа гэрэд очиж алхаж салхилцгаа .хчтадын банан алим элдэв хортой жимс идсэнээс идээгүй нь дээр шүү монголчуудаа