Швейцарьт 10 гаруй жил амьдарсан Монгол бүсгүй бидний тухай ингэж бичжээ

: 72 өдрийн өмнө / 2019-01-11 10:33:08

Европод 10 гаруй жил амьдарч байгаа О.Болдцэцэг ингэж бичсэн байна. Авах гээхийн ухаанаар авахыг нь авч хаяахыг нь хаяж уншина уу.

- Энд хаалгаар орж гарахад эмэгтэй хүнд эхлээд зам тавьж өгнө, эмэгтэй хүнд түрүүлж сандал тавьж өгнө, эмэгтэй хүнд түрүүлж хоол цай өгнө. Манайд эрэгтэй нь хоол цайны дээжээ хүртэж, эрэгтэй нь түрүүлж хаалгаар дайрч, эрэгтэй нь түрүүлж сандалд тухлана.

- Энд хүүхнүүд нөхөртөө зориулж гоёж, гадуур гарахдаа биед эвтэй энгийн хувцаслана. Манайд гэртээ үнсгэлжин шиг навсайж гадуур гарахдаа үлгэрийн дагина шиг гялтганана.

- Энд чанартайг хэрэглэж энгийн амьдрана, манайд тансагийг цуглуулж муу амьдрана.
- Энд хүүхэдтэйгээ том хүн шиг зөвлөнө учирлана, манайд загнана зандчина, учирлахын оронд тулгана, шаардана.
- Энд чухал яриа, чин сэтгэлийн шивнээг цоо эрүүлдээ хийнэ, манайд хундагны ард, халж зориг орсон хойно хувь хувьсгалын чухал яриа эхлэнэ.
- Энд мөнгийг аялалд, танин мэдэхэд зарцуулна, манайд толгой шиг хөөрөг, том машин, ижил цифрт зарцуулна.
- Энд бага үдэд ажлын эхний завсарлага болно, манайд бага үдэд ажил дөнгөж эхлэнэ.
- Эднийхэн хүнтэй уулзаад салахдаа яриа хөөрөө, мэдлэг мэргэжил, үзсэн харсныг нь үнэлж цэгнэнэ, манайхан өмссөн зүүснийг нь бүрэн үнэлээд гарна.
- Энд айлд зочилсон бол гэрийн эздэд талархаад гарна, манайд айлын тавилгыг бүртгээд гарна.
- Эднийхэнд аялалд юу үзсэн нь, юу шинээр сурч мэдэж авсан нь чухал, манайханд хаана, хэдэн улсад очсон нь чухал.
- Энд өөрөөс нь өөр бодол, итгэл үнэмшилтэй хүнийг хүлээн зөвшөөрнө, манайд гадуурхана, ганцаардуулж буланд шахна.
- Энд хүүхдээ хүнд төвөг уддаггүй хүн болгохыг хичээнэ, манайд хүний хүүхдээс юугаар ч дутаахгүйг хичээнэ.
- Энд хүүхдээ бусдыг ойлгож, амьтай болгоныг хайрлахыг заана, манайд хүний дор орж шившиг болохгүйг захина.
- Энд нэг л чадварыг төгс эзэмшихийг илүүд үзнэ, манайд юм юмны захтай байх нь дээр гэж үзнэ.
- Энд мэргэжлийн чадварыг үнэлнэ, манайд цуглуулсан диплом, сурсан сургуулийг чухалчилна.
- Энд амьтны арьс, үнэтэй үслэг эдлэл өмссөн хүн "хүн биш", манайд биенээсээ өрсөн, өр тавин байж тэрийг нь өмсөж байж хүний тоонд багтана.
- Энд тэтгэвэрт гарахыг эрх чөлөө гэж харж хоббигоо хөгжүүлж хорвоогоор аялна. Манайд амьдралын төгсгөл мэт санаж хөзөр даалуу эргүүлсэн шиг, хүүхдийн хүүхдүүдийн харгалзагч хийнэ.
- Энд эцэг эх нь хүүхэддээ та нар бидэнд өргүй, бид хийх ёстойгоо хийсэн гэж ойлгуулна, манайд үхэхэд хөл хучиж, ядрахад өргөхгүй юм бол яах гэж чамайг төрүүлж ясаа цайтал зүтгэв хэмээн тунина.
- Энд эхлээд ажил хийнэ, орлоготой болно, орон байраа бэлдэнэ, дараа нь гэрлэлт, дараа нь хүүхэд гэсэн дарааллаар амьдрал эхлүүлнэ
- Манайд эхлээд хүүхэд, дараа нь гэрлэхээс аргагүй болно, дараа нь ажил олно, үлдсэн амьдралдынхаа турш орон байртай болох гэж зүтгэнэ.
- Энд шоудаж ханаад аав болно, манайд шоудаж байхдаа аав болно.
- Энд улс төр сонирходог хүн байхгүй, манайд хүн бүр улс төрч.
- Энд шаардлагатай гэж үзвэл бүгд зэрэг босно, жагссан шиг жагсаж, шаардсан шиг шаардана. Манайд амаараа алж өгнө, ачир дээрээ үлээсэн мэт үзэгдэх бараагүй алга болно. 
- Энд ажил бүтэлгүйтэж, амьдрал болохгүй байвал бурууг өөрөөсөө хайна, манайд өрөөлөөс бурууг эрж, төр засагаа хараана.
- Энд үйлчилээний газар ажилтан нь угтан авч ямар тусламж хэрэгтэйг асууна. Манайд үйлчигээний ажилтан нь олдохгүй, гай болж олоод авбал гэдсээ дүүртэл загнуулна.
- Энд барилга байгууламж барихдаа ногоон байгууламжыг нь чухалчилна, модыг нь тойруулаад засна, манайд байсан модыг нь үндсээр нь ховхолж, зүлгийг нь цементлэнэ.
- Энд худалааны төв барихдаа эхлээд зогсоолоо шийднэ, манайд эхлээд түрээсийн үнийг шийднэ.
- Энд зам барихдаа борооны ус зайлуулагч заавал хийнэ, манай зам борооноор урсана.
- Энд улс төрч улсын мөнгөөр хувийн аялал хийсэн бол огцорно, манайд ард түмний хөрөнгийг хуугаар нь туусан ч гүрийнэ, гүлдийнэ... гэх мэт.

Швейцарь оронд ирээд арав гаруй жил болоход алхам тутамдаа том жижиг олон ялгааг олж харах. Заримдаа ичих, заримдаа инээд хүрэх, заримдаа онгирох, заримдаа гутах...

Эдний бүх юм сайхан гэвэл бас худлаа: аав ээжээ асрамжын газар өгөх, арван зургаан нас хүрэнгүүт хүүхдээ гэрээсээ явахыг шаардах, найз нөхөдтэйгөө уулзахдаа "цаг авах" гэх мэт би одоо ч ойлгож хүлээн зөвшөөрөхөд бэрх зүйл цөөнгүй бий. Гэхдээ л өөрсдийгөө гаднаас нь ажиглахад иймэрхүү жижиг юм шиг хэрнээ том ялгаа байх юм аа бас... 
Энд би хөгжлийн түвшин, шашин соёлын ялгааг биш гагцхүү хүмүүсийнх нь ХАРИЛЦАА, ХАНДЛАГА, түүний ялгааг л харьцуулсан болно. 

Жич: Эх орон, ард түмнээ гутаан доромжлох гэсэн өчүүхэн ч бодол байхгүйг найзууд ойлгоно гэж найдна. Уг нь аминдаа өөрийн гэсэн үнэт зүйл, язгуур угсаа, түүх соёлоо хадгалж, чадвал эерэгээр сурталчилж явахыг хичээж буй. Өөлсөн нүдээр биш өөрийн гэж өмөөрсөн сэтгэлээр харснаа л буулгалаа.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Mööm
64 өдрийн өмнө / 77.2.18.103

Bi bas gadaadad 20 jil amidarch bna.Ene hunii bichsen ihenh in unen.Germanii neg Philosophiech Rathenau bodon gedeg chin hartsuulna gej helsen bdag .Bid hartsitsuulj baij l haanaas yunaas sainiig ni avah uu hayah uu gedgee medej baih yostoi.

Зөв
65 өдрийн өмнө / 59.153.112.123

Барууны хөгжлөөс юу ч ойлгоогүй хоин байна. 10 жил амьдраад тэр бараг юу ч ойлгоогүй нь гайхмаар... Монголд зөв хэвшлүүд их байгааг зарим нь гадаад удах тусмаа ойлгодог

rtj
65 өдрийн өмнө / 59.153.112.123

Хөгжлийн түвшин, иргэншлийн ялгаа энэ бүхнийг бий болгож байдаг. Гэвч эдгээрийг тэгж ойлголгүй, зуршлын ялгаа мэтээр бичжээ. Соёлын ялгааг харьцуулах боломж байдаггүй, харин зан үйл, буруу дадалыг харьцуулж болдог. Өөрт байгаагаа үнэлж сурах нь чухал. Монгол орон хөгжихөд олон зүйл өөрчлөгдөнө, гол нь хөгжлийн ялгаа юм шүү. Сул доройгоо хүндлэх, тэгш боломж зэрэг нь чухал зүйл. Гэхдээ бурангуй биш бол сайхан уламжлал гэж бий. Эрэгтэй, аавыг хүндлэх соёл бол хэрэгтэй л зүйл. Залуу хүмүүс эхэндээ ингэж л байдаг, хожим ухаан суугаад мөн чанарыг нь мэднэ. Хичнээн жил амьдраад ч ойлгохгүй хүн бий

MGL
69 өдрийн өмнө / 75.170.100.85

Bi ch gesen gadaadad amidardag. Anx end ireed unexeer ene busguin shig bichsen zuiliig xaraad uursdiinxuu tuxai ix boddog bailaa. Bodood baix tusam Mongolchuud bid ZUV amidardag xumuus yum gedegt itgex bolson. Niigem oroo busgaa ene yed chadliinxaa xireer l amidarch bgaa. Eej aaviigaa xugshruxud amand ni ayga tsaig ni duxuulj, xuliig ni dulaatsuulax yu ni muu gej. Ene chini ur xuuxded bidnii uureg. Getel end etseg exee xaana ch xamaagui avaachaad xaychixna. teriigee asrax geed saixan nerlene. Mungu tulnu. End bux zuil xaraxad saixan, sain met bolovch tsaanaa xundii xuiten, xumuus ni bie biendee dandaa xudlaa yarina. Tuuniigee eyldeg zan gej yarina. Medleg bolovsrol muutai, 10 jiliin medleg ni bidnii xaana ch xurexgui. Tegsen xirnee iishee, tiishee yavj, tiim iim xool idsen, tiim tamxi tatsan, ingej baardsan, terentei enentei untsan gej yarina. MONGOL SHIG MINI, MONGOLCHUUD SHIG MINI XALUUN DULAAN SETGELTEI, CHADVARLAG ARD TUMEN XAANA CH BAIXGUI, XEN CH BIDENTEI ENE ZEREGTSEXGUI. XAANA CH BAISAN BI MONGOLOO MUUTAI, SAITAI NI UMUURNU.

Зочин
69 өдрийн өмнө / 202.179.25.249

Европ, ази хүмүүсийн ялгааг өөрийн өссөн орчин,хайрцгаар харж бичсэн байна. Улс болгоны хүмүүс хөгжлийн урт замд ямар нийгэмд, ямар орчинд, ямар гэр бүлд өссөнөөсөө шалтгаалж өөр өөр зан араншин, дадал зуршил, хандлагаар амьдралд ханддаг. Биднээс түрүүлээд бидний одоо туулж байгаа замаар яваад өнгөрсөн улс бидэнтэй тэр үедээ адилхан байсан байж болно.

Амар
69 өдрийн өмнө / 202.179.26.120

Эх орон,монголчууд аа гэсэн сэтгэлтэй бүсгүй байна.Баярлалаа.

БолормааДамдинбазар
71 өдрийн өмнө / 66.181.160.101

Санал нэг байна баярлалаа!

Boldbaatar
71 өдрийн өмнө / 66.181.160.51

Bayarlalaa 20 oni songuulin murin hutulbur iim baij songogchid ni iim bolovstol humuujiltei oroltsoosoi

baruun evrop
72 өдрийн өмнө / 85.170.131.47

za unshlaa neg zuil xelchie baruun zuun evrop za busad tivd baigaa ni ymar baidgiin medeehgui oloon mongol gex todotgoltoi emgen uvgun eregtei emegtei zaluu oxid xuvguud mash olon bainaa baina ted gudamd taaraxadaa mend medxed xariu xelex ni buu xel muuxai xaraad shulsee xayaad zugtan alga bolno negendee denduu ataarxal tai muu sanaatai bolson humuus ix bainaa baina

Egch
72 өдрийн өмнө / 66.181.183.204

Mash zuw.End neg ch degs zuil alga aa.

Zochin
72 өдрийн өмнө / 66.181.160.169

Bid yagaad iim dalii yum be

Зочин
72 өдрийн өмнө / 124.158.92.16

cagaan hun oor um

Зочин
72 өдрийн өмнө / 31.30.173.246

unengl bichsen bna harin zurag P raga hot bna

Зочин
72 өдрийн өмнө / 66.249.82.80

Үнэнийг л бичсэн байна. Монгол хүний хэт аминч үзэл хөгжлийн тушаа болж байна даа. Хог хаяна. Хаа сайгүй бие засна. Нийгэм олноо бодохгүй. Хар амиа бөөцийлнэ. Ийм байхад хөгжихгүй. Аливаа ажлыг халтуурдаж хийнэ. Бүдүүлэг.

Zochin
72 өдрийн өмнө / 112.226.254.226

Eooh yag zov bichjee mgoliin heden huuhnuud or zero taviad bulga geren hooson ideh yum bhgui iim durak buduuleg gej bol estoi aimar erchuuden huuhnuudee hundetgedgui teghed ter huuhnuud chin ooroosoo ochnoon huuhed gargaj osgoj bna oorsdoo ta nariig tejeejiin geel gedsee ineed hevtene tom tom guzee ur huuhed ehnerre teneestei chadahgui bol ehner bitgii av bitgii tedniig zovoo.

!!!
72 өдрийн өмнө / 49.0.137.164

Balai Vietnam huuhen l ba n shd ee chi! Eswel chinii zus Laos ch baij magad law battai Mongol bishee !!

Zochin
72 өдрийн өмнө / 103.50.207.150

Швейцар улс биш Прага хот харагдаж байна

Бие хамгаалагч
72 өдрийн өмнө / 182.160.2.220

Суусан газар зовлонтой, сонссон газар жаргалтай гэсэн үг байдаг. Залуу насанд харийн нутагт соёлыг гайхаж явахад хэдий сайхан ч бид нар яагаад ингэж амьдарч болохгүй вэ гэдгийг байнга бодох хэрэгтэй. Цахим орчноос энэ бүхнийг үзэх болсон тул нэг их гайхах хэрэггүй. Ядуу зүдүү амьдрал хаана ч, хэзээ ч байсан, АНУ-д ч Европод гэсэн байгаа. Хотын зах руу нь яваарай. Олон зүйлийг харж болно. Манайхаас ч доор. Аливаа улсын хөгжил соёл иргэншилтэйгээ шууд холбоотой байдаг. Суурин иргэншилтэй улс оронд ийм соёл байдаг л зүйл. Гэхдээ ийм сайхан орчныг бүрдүүлэхийн тулд бага буурай орныг хэрхэн мөлжиж байж өөрсдийнхөө ард түмнийг сайхан байлгадаг гэдгийг санаарай. Жишээ Африк тив хамгийн баян тив. Эндхийн хүмүүсийн дундаж наслалт 35 орчим байна. Тивийн бүх баялаг (алмаз) хөгшин европ руу ямарч хяналтгүй, маш хямдаар бараг үнэгүй шахам явж байна. Эндхийн ой модын бүгдийг нь зөөснөөр энд ган, гамшиг усгүйдэлтэнд ч хүрч байгааг санаарай. Эцэст нь сайхан газар хаа сайгүй байх ч төрсөн нутгаас илүү сайхан газар гэж нэг ч үгүй буй заа. Энд сайхан байна гэхээсээ үүнтэй адил юуг хийж болох вэ гэдгийг санаасай. Залуучууд та нарын л эх орон шүү. Дайн тулаан, газар хөдлөлт байгалийн гамшиг болдоггүй ийм сайхан газар гэж бараг байдаггүй үүрд санаж яваарай. Хүндэтгэсэн....

Зочин
72 өдрийн өмнө / 66.181.179.88

Зөв бичжээ Гэхдээ ийм болох нийгэмийг бид бүтээн шүү дээ тэр бүтээх хүмүүс буюу та бид хаана байна зарим нъ амьдралаа бодоо ч гэхээ юм уу ер нь амиа бодоод гадаад байдаг тэгчихээд энд баыгаа залуу үеээ юутай харцуулаад байгаа юм

Зочин
72 өдрийн өмнө / 202.70.34.130

Монгол үндэстэн оршин тогтнохын тулд эмх цэгцтэй байх хэрэгтэй. Шууд хэлбэл эр хүний дундаж чадвар эмэгтэйн дундаж чадвараас илт илүүг ашигладаг. Жижиг улсд зарим нэг уламжлалыг шууд дагахаас өөр зөв сонголтгүй шд. Их 2 гүрэн шиг урсвал бид дуусна. Иймд бага багаар нэг юмны сайн мууг 2 г заасны дараа хэрэглэх. Манайд эмэгтэйн хүнд цайг эхлээд бариад эхэлвэл МОНГОЛ ЦУСАН ДОТРООС ЗАДАРЧ ЭХЛЭНЭ ДЭ. эргэж эвлэж ойлголцох хугацаа гэж байхгүй. Чиний гол санаа бол энэхүү томоор бичсэн зүйлтйг эхлүүлэх санаа харагдлаа. Дунд сургуулийн хүүхдээс дор ойлгосон олгой толгой вэ. Чи бол сайхан нийгэмшиж байгаа юм байна. Чи жинхэнэ аз жаргалтай ол олоорой. Дараа нь чи бухимдал, стресс, ачаалаас гарахаар ойлгоно

Зочин
72 өдрийн өмнө / 68.147.97.38

Za yag l ene bichsen heveeree l bna lee. Gangan huvtsas umssun erchuud ni haalga ongoilgoj uguh ni bitgii hel dairch orj garaad l, brandeeree ursuldsun huuhnuud ni yag hamart ni baas turhchohsen ayatai yarvaij hyalalzaj, erchuud ni peediij tom tom yarisan, mashinuud ni hundee zam tavih ni buu hel dairch alchih geed, urduur hoiguur hormoi hotruu l barag shuls nus tseree tsatsah geed buduulgiin huvid avah yumgui l bsandag, dotroo bga humuus ni dasaad iim l baih yostoi gedeg setgelgeend avtchihsan bdag yum shig. Ed material, huvtsas hunar gesen aar shaarhan zuileer bie bieniihee deer garah gej utgagui ursulduunuus neg l zohihgui ereen myaraan daavuunuud end tendgui hilhulduud unen hoshin. Hezee neg oyunlag engiin saihan bolnodoo ?

нараа
72 өдрийн өмнө / 124.158.105.14

энд худлаа бичсэн юм алга оо, яг л үнэнийг бичсэн байна, Өөрсдийгөө эндээс олж харах хэрэгтэй, уурлаад, боож үхэх гээд байх юм байхгүй.

иргэн
72 өдрийн өмнө / 203.217.139.225

монголчуудын нийтлэг төрхийг үнэн л бичсэн байна, гэхдээ зөв соёлтой хүмүүс бас байаа л даа, иймэрхүү төрхтэй хүн энэ охины харьцуулж бичсэнийг уншвал бас тунгааж бодох байхаа,

Зочин
72 өдрийн өмнө / 108.92.148.34

Za yahvee tal unen ,tal n bol uyangiin halil shuudee.Mongolchuud gadagshaa garaad 10 garui jil bolj baij mongolchuudiinhaa sain, muu taliig olj hardag .Tiim l neg hun bichsen bna. Buh yum sain muu 2 taltai.Baruuniihan bol bidnees turuuleed niigemiin ue shatuudaa tuulchihsan. Ter l zamaaraa yvj bna.Bid araas n nuhuj guitseh geed chadan yadan huuj yavaa.Gehdee baruunii ornuudiin buh yum n tiim ch gaihuulaad baih yum bish.Bidend davuu tal bas bii.Mongol hun muudaa bish muu udirdagch, muu zasaglal baigaagaas bid tsag ih aldaj bna.Deer n niigemiig urailan duudsan olon niitiin baiguullaguud muu ajillaj bna.^0 jiliin umnu umnud solongos aziin hamgiin yaduu ,buduuleg oron baisan.Tedend huchtei udirdagch, huchtei olon niitiin baiguullaguud ard tumnee zuv zamd n urailan duudaj oroilon manlailj ard tumnee 1 z ugt chigluulsend uchir n bii.Medeej gadaadiin zeel tuslamjiig darga nar n huvaaj idelgui buh salbart shudargaar huvaarilsanii ach tus bas bii.Bidend ene buhen dutaj bna.Niigem n hugjuud irvel humuusiin uhamsar dagaad deeshilne.Tur zasag n tungalag bol ard irged n gegeeleg baih iim l engiin zarchim hugjsun ornuudad uilchilj bna.

Баадай
72 өдрийн өмнө / 66.181.164.229

Манайхан хүний нутагт явж үзээд дээр бичсэнгээс хэлж л байдаг, харин энэ охин шиг ингэж эмх цэгцтэйгээр бичиж нийтэд хүргэдэггүй байсан, залуу хүн сайн байна, цаашид монголчууддаа хэрэгтэй сайн зүйл их хийгээрэй. Ганц жишээ баруунд үр хүүхдээ өв залгамжлагч гэж үздэг байхад манайд удам залгах үр гм өөр үзэл баримтлалтай байсан, манайх арай л илүү алсыг харсан, амьдралын зөв хэв маягтай байсан, гэвч өнөө үед бүх юм урвуугаар эргэчихээд байнадаа

Зочин
72 өдрийн өмнө / 66.181.160.24

зөв харжээ мундаг охин байнаа

эрка
72 өдрийн өмнө / 192.82.65.224

Энэ хүүхэнд хуц гээд хэлэе. Тэр улсдаа ясаа тавиараа.

Бурам
72 өдрийн өмнө / 103.242.46.50

Үнэнийг хэлсэнд баярлаж байна. Үнэн үгэнд хүн дургүй гэгчээр зарим тэнэгүүд сагсуурч шүүмжилж л байг цааш нь үнэнгийг бичээд л бай. Олон бичиж олон сонсож байж зарим хүмүүс арай гэж ойлгоно. Гэхдээ эцсийн эцэст нэг л өдөр ойлгосноо хэрэгжүүлэх цаг ирнэ. харин түргэн тусгаж хэвшүүлээсэй, Амжилт хүсье.

монгол
72 өдрийн өмнө / 103.50.207.150

ҮҮНИЙГ УНШЛАА... Хоёр өөр тив, хоёр өөр үндэстэн, хоёр өөр газар нутаг монголчууд бидэнд муу муухай зүйл зөндөө л байдаг ум байна гэхдээ бид дээрх бичснээс арай өөр хүмүүс...

mongol hun
72 өдрийн өмнө / 103.113.246.142

suurishimal soyol irgenshil uuseed olon zuun jil bolj baina mongolchuud bid nar chadah hireeree l hurdtai uragshilj baina tednii uzej unguruulsen aldaag bid ch gesen gargaj baigaa ene zugeer l tsag hugatsaanii asuudal emegtei ta mongold hezee ch irehgui yum shig bichsen baina uuniig joohon huuhduud dunguj tuluvshij baigaa usvur nasniihan unshina uursdiiguu busad ulsiin humuusees dord uzne mongol undestenii darhlaa l sulrana muu ur dagavartai gej bodoj baina

Б.зочин
72 өдрийн өмнө / 124.158.95.187

Үнэн л хэлсэн байна.Монголчууд бид бусадтай өөрсдийгөө харьцуулж гээх зүйлээ олж харах хэрэгтэй.

ЗОЧИН
72 өдрийн өмнө / 49.0.135.63

ЭНД БИЧСЭН ХАРЬЦУУЛАЛТЫН ТАЛ НЬ ҮНЭН ТАЛ НЬ ӨӨРЧЛӨГДСӨН .ЭНЭ ХҮН 10 ЖИЛИЙН ӨМНӨХӨӨ Л БИЧСЭН БАЙНА. МОНГОЛ ХҮН МАШ ХУРДАН САЙН ТАЛ РУУГАА ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙГАА. ЭНД ИРЭЭД БИДЭНТЭЙ ХАМТ БАЙ. ТЭГЭЭД ДАХИАД БИЧ.

Bayaraa
72 өдрийн өмнө / 202.126.89.193

Зөв бичсэн байна. Одоо бидэнд эндээс ойлгох зүйл хүүхдээ л зөв хүн болгож хүмүүжүүлэх л юм даа. Зөв иргэн зөв нийгмийг бүтээн байгуулах нь дамжиггүй

уншигч
72 өдрийн өмнө / 27.123.213.2

үнэн л зүйл бичсэн байна гадны орон манайхаас хара өнцөг төрийн бодлого нь эрс өөр байхаа одоо манайд юу болж байна идэж уучихаад бүгд гүриййгээдл байж байна.

Зочин
72 өдрийн өмнө / 172.58.37.112

Хүний мөс жудаггүй газар шүү дээ. Мөнгөөр л бүхнийг хэмжинэ. Унших тусам надыг доромжлоод байх юм. Монголчууд бүгдээрээ тийм биш шүү дээ. Жинхэнэ монголоо гэсэн сэтгэлгүй хүний нүдээр бичжээ.

Зочин
72 өдрийн өмнө / 103.9.89.18

Монголд ардчилал биш төрийн, хуулийн зөв дарангуйлал хэрэгтэй гэдгийг л нотлоод байгаа юм даа. Эхлээд хүн бүр халамжаар биш ажил хийж амьдардаг болгох хэрэгтэй. Ажил хийхгүй бол өлсөж үхсэн ч өрөвдөх хэрэггүй

Зочин
72 өдрийн өмнө / 150.129.141.78

10ЖИЛИЙН ӨМНӨХӨӨС МАНАЙ МОНГОЛЧУУД ӨӨР БОЛСОН ШҮҮ. ЭНЭ ЗЭРЭГИЙН МЭДЭЭЛЛИЙГ 10ЦАГ СУУГААД Л ОЛЖ АВАХ БОЛОМТОЙ Ш ДЭЭ. ГАЙХААД БАЙХ ЮМ АЛГА.

Зочин
72 өдрийн өмнө / 202.131.247.75

маш зөв харьцуулалт байна. Үүнийг уншаад хүн бүр өөрөөсөө эхэлбэл...

Нягт
72 өдрийн өмнө / 202.9.43.107

Энэ охин үнэн л юм бичжээ. Швейцарь бол хүндэтгэл,зохицооны хувьд бидэнд байтугай дэлхийд жишээ орон. Яагаад гэхээр амьдрал нь сайн,хүмүүс нь ажилсаг,заавал ажил хөдөлмөр эрхлэдэг,бид жишээ нь швейцарь цаг гэж сайн мэднэ,хэнийг хуурч ,мөнгө олох гэж үгүй. Энэ охины монголын талаар бичсэн нь ажилсаг бус,хайнга, бусдаар л тэжээлгэх гээд байдаг, буруугаа өөр хүнд тохож байдаг,тэгээд бусдыг дандаа муулж байдаг бидний зан төрхтэй холбоотой. УБ-ын утаа гэхэд утааг таригч иргэд нэг ч санаачлага гаргахгүй,гэрээс ч дулаалахгүй түлшээ ч бэлтгэхгүй байж засаг төрөө муугийн муугаар хэлцгээгээд сууж байна ийм л байнадаа

Цагаан-Өвгөн
72 өдрийн өмнө / 103.26.195.38

Сайн хүний үр сайхан юм олж хардаг.Энэ гайхалтай зөв харьцуулалт Сайнаас суралцаж өөрийгөө ирлэх нь холын ухааны хэмжүүр шүү охин минь. Ингэж харьцуулсан УИХ-ын улсын мөнгөөр зугаалсан гишүүд ч байхгүй шүү Агуу байна.

Зочин
72 өдрийн өмнө / 202.179.31.44

Үнэнийг бичсэн байна.

zok
72 өдрийн өмнө / 66.181.165.89

unendee zub l yum bichsen bas zub l haritsuulsan bnaa. Yag amidral unuudur tiim l bna shuu dee.

Зочин
72 өдрийн өмнө / 66.249.82.82

За яахав, энэ бүгд үнээн. Нээг их номлогч од болох гэж тэсч ядаад хэрэггүй. Гэхдээ бид өнгөрсөн 30 жилд маш их дэвшсэн. Бид шүүмжийнхээ хажуугаар өөрсдийгөө үнэлж сурах хэрэгтэй. Дахиад бид 30 жил өнгөрөхөд хамаагүй дээр болно. Хамгийн гол нь бидний ололт, алдаа, дутагдал бол тэдний биш бидний юм. Үүнийг сайн ухаар. Алдаагаа хүлээн завшөөрөх чухал. Бас барууныхан, америкчуудад асар том дутагдлууд байдаг юм шүү. Чадвал түүнийг олж хараад өөрсдийнхөө давуу талыг мэдэр.

ш
72 өдрийн өмнө / 202.72.245.122

өмнөговийнхөн хилийн боомтоо засаж янзалж дийлэхгүй байж, Зайсанд амьдардааггүй гэвэл хөдөөний эмгэнч Дуугаа хураачихдаг тэнэгүүд болж

ganaa
72 өдрийн өмнө / 182.160.2.247

zuv shuu

Зочин
72 өдрийн өмнө / 203.91.115.252

Бид ийм л байгаа . Миний дүү хэрвээ Монголдоо амьдарвал уусандаа яана. Буцаал хөөрхөн утаатай Монгол болно.

зочин
72 өдрийн өмнө / 121.101.177.71

Бурууд нүд хурц гэгчээр голын олоод хэлжээ. Бид эндээс дүгнэлт хийж, алдаагаа олж суралцах хэрэгтэй. Одоо сайн талын бас бичвэл зүгээр байна.

зочин
72 өдрийн өмнө / 121.101.177.71

Бурууд нүд хурц гэгчээр голын олоод хэлжээ. Бид эндээс дүгнэлт хийж, алдаагаа олж суралцах хэрэгтэй. Одоо сайн талын бас бичвэл зүгээр байна.

irgen
72 өдрийн өмнө / 202.179.25.192

bodoh yamtai medeelel bnaa

Дээгий
72 өдрийн өмнө / 49.0.135.59

Эх орноо гэсэн сэтгэл тээж л ингэж харьцуулж харж биднийг нэг ч гэсэн зүйл мэдээсэй мэдрээсэй гэсэн сайхан сэтгэл өвөрлөж бичжээ. Баярлалаа. Хичээж амьдарнаа

zochin
72 өдрийн өмнө / 202.179.31.50

yag vnen um bichsen bn aa amjilt az jargal hvsie

shaaaaaaaa
72 өдрийн өмнө / 66.181.178.18

ter saihan ulsdaa uurd amidar.yg unendee chi tend bool bolj hulgai hiij erh chuluutei amisgalj ch chadahgui gulug bolj yvaa.

Zochin
72 өдрийн өмнө / 202.131.243.190

Haritsuulalt hiij zov l bna. End uls ornii hogjliin yalgaag bish huvi hun ooroosoo olj harah zuiluudiig bichij uhaalag zov bodoltoi busgui bnaa. Hun bolgon oor ooriin ontsgoos harj dugneh baih. heregtei gesen zuilee l oortoo sanaa avch heregjuulbel sain. Huniig zovhon muulahdaa bish, uram ogoh chuhal

Oyun
72 өдрийн өмнө / 202.131.225.197

Харьцуулалтыг зөв нүдээр харсан байна баярлалаа.

Зочин
72 өдрийн өмнө / 66.181.184.65

ОДОО Ч АНЧИН НҮҮДЭЛЧИНГЭЭРЭЭ БАЙГАА ШҮҮ ДЭЭ БИД ЧИНЬ . ХАРИН Ч ХУРДАН ИРГЭНШИЖ СОЁЛЖИЖ БАЙГАА ШҮҮ .

агаа
72 өдрийн өмнө / 59.153.112.229

зөв л харсан байна. үзсэн мэдсэн юмаа ард түмэндээ хүргэнэ гэдэг эх орончийн шинж.