“Гоо бүсгүй” Дэми Ли нөхөрт гарна

: 99 өдрийн өмнө / 2019-01-14 13:42:21

2017 оны “Miss Universe” тэмцээний ялагч Дэми Ли 31 настай хөлбөмбөгчин Тим Тибоутай гэрлэх гэж байгаа аж. Энэ баярт мэдээг тамирчин залуу өөрийн цахим хуудаснаа дэлгэжээ. Дэми Ли бүсгүй Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын уугуул нэгэн билээ. Өдгөө тэрээр бие хамгаалах урлагийн дасгалжуулагчаар ажилладаг юм. Тэд өнгөрсөн оны зунаас хойш үерхэж байгаа бөгөөд 1-р сарын 9-нд сүй тавьсан байна. Тим Тибоу Дэми Лид 7,25 каратын алмаазан бөгжийн хамтаар гэрлэх саналаа тавьжээ. Тим Тибоу Хойд америкийн үндэсний хөлбөмбөгийн лигийн Филадельфи Ийглз багт тоглодог бөгөөд 2007, 2008 онуудад лигийн шилдэг тоглогчоор тодорч байсан нэгэн юм.


 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих