Улаанбаатар-Дархан чиглэлд Рэйлбус үйлчилж байна

: 76 өдрийн өмнө / 2019-02-06 11:44:47

Сар шинийн баярын нийтээр амрах өдрүүд буюу энэ сарын 10-ны ням гараг хүртэл Улаанбаатар- Дархан чиглэлд Рэйлбус үйлчилнэ. 

Эдгээр өдрүүдэд цагийн хуваарийн дагуу тогтмол үйлчилж байгаа юм. Тодруулбал,  Улаанбаатараас 09.00 цагт хөдөлж 13.10 цагт Дархан өртөө дээр зогсох бол Дарханаас 13.45 цагт хөдөлж, 18.18 цагт төв вокзал дээр ирэх юм байна.

Тасалбарын үнэ энгийн суудал том хүн 14600, хүүхэд 6400 төгрөг бол зөөлөн суудал том хүн 16400, хүүхэд 7100 төгрөг юм байна. Тасалбарыг тухайн өдөртөө вокзалын тасалбар борлуулах цэгээс авах бөгөөд нэмэлт мэдээллийг 1900-1949 тусгай дугаараас (минут нь 500 төгрөг) лавлах боломжтой.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих